“SpaceX” компани 60 ширхэг бичил хиймэл дагуулыг хөөргөлөө

Aдмин / Технологи

Америкийн SpaceX компани 60 ширхэг бичил хиймэл дагуулыг энэ долоо хоногийн эхээр хөөргөлөө. Дээрх хиймэл дагуулуудыг олон улсын хэмжээнд өндөр хурдны хямд интернет үйлчилгээг хүргэх томоохон төсөлд ашиглах юм байна.

SpaceX компанийн Фалкон 9 нэртэй пуужин даваа гарагт Америкийн Флорид мужаас хөөрсөн байна. Тус пуужин 60 ширхэг бичил хиймэл дагуулыг задгай сансарт гаргаж байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн жил SpaceX компани ижил төрлийн 100 гаруй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулаад байгаа юм. Ер нь бол тус компани 2020 оны эцэс гэхэд 23 удаа пуужин хөөргөж, дэлхийн тойрог зам дахь бичил хиймэл дагуулынхаа тоог 1500-д хүргэхээр зорьж байгаа юм. SpaceX хамгийн ихэнх АНУ болон Канад цаашлаад дэлхий дахины хэмжээнд хямд өртөгтэй өндөр хурдны интернет үйлчилгээг сансраас нэвтрүүлэх Старлинк гэх төслийг эхлүүлээд байгаа нь энэ юм. Энэ төслийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд 10 000 гаруй хиймэл дагуулыг тус компани хөөргөх ёстой болоод байгаа.

Сансрын сүлжээнд суурилсан интернет үйлчилгээг нэвтрүүлэх энэ төсөл газрын сүлжээнд суурилсан одоогийн интернет сүлжээтэй өрсөлдөх юм. АНУ төдийгүй Японы томоохон компаниуд ч гэсэн ижил төрлийн сансрын интернет үйлчилгээний төслийг хэрэгжүүлэхээ зарлаад байна. Хэрэв Старлинк төсөл амжилттай болох юм бол SpaceX компани жилийн орлого хэдэн тэрбумаар өсөх тухай яригдаж байгаа. Гэсэн хэдийн ийм олон хиймэл дагуулыг үйлдвэрлэж, хөөргөх нь мөн л их хэмжээний зардлыг шаардаж байгаа юм.

Тус компани 10 тэрбум ам.долларыг хиймэл дагуул үйлдвэрлэх болон хөөргөхөд зарцуулах урьдчилсан тооцоог гаргажээ. Мөн энэхүү шинэ төслийг зарим нэг эрсдэлтэй тулгарч байгаа юм. Үүний нэг нь дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулын тоо ийнхүү хурдацтай нэмэгдсэнээр цаашид хиймэл дагуулууд мөргөлдөх, эвдэрч гэмтэх хэрхэн сэргийлэх эв гэдэг асуудал юм.

Эх сурвалж: Moнголын мэдээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000