Хятадад дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг явж эхэллээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Хятадын нийслэл Бээжин хот болон Жанжякоу хотыг холбосон, өндөр хурдны төмөр замаар дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг зорчиж эхэлжээ. Галт тэрэг цагт дээд тал нь 350 км хурдалдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Бээжин, Жанжякоу нь 2022 оны өвлийн олимпийг хамтран зохион байгуулах хотууд ажээ.

Уулын бүсэд оршдог Жанжякоу хотод цанын уралдаан тэмцээнүүд нь зохион байгуулагдах юм. Хоёр хотын хооронд 175 орчим километр зайтай. Өмнө нь энэ замыг газраар туулахад 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 45 минут зарцуулна. Уг "Жин-Жан" хурдны галт тэрэгний замын барилгын ажил дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд дээрх хоёр хотоос гадна Яньцин хотыг холбосон байна.

image

Галт тэргийг өвлийн спортын техник хэрэгсэл ачих хэсэгтэй байхаар зохион бүтээсэн гэнэ. Бас суудал бүрт 5G технологитой, хуруугаар удирдах дэлгэц байрлуулжээ. Галт тэргэнд суухдаа царай таних технологиор нэвтрэнэ.

Бээжин, Жанжякоу хотын хооронд одоогоор гуч орчим суман галт тэрэг зорчдог. Хятад дахь хурдны галт тэрэгний сүлжээ зам 35 мянган км болоод байна.

Хамгийн хурдан галт тэрэг нь цагт 430 км хурдтай Shanghai Maglev (соронзон өргөлттэй) юм. Бээжин, Жанжякоу чиглэлийн галт тэрэг нь автомат жолоодлоготой хамгийн хурдан гэдгээрээ онцлог ажээ.

Эх сурвалж: The Guardian, CNN


Сэтгэгдэл

Ха ха ха [103.10.21.25] 2020-01-11 06:07:18

Хэн нь тэнгэр язгууртай юм бэ эээ???? Новш гэж.

1212 [192.82.71.55] 2020-01-11 04:57:39

Чуулалт Хаалган хот

zochin [192.82.77.182] 2020-01-10 06:28:27

col ni sanhugiin bolomj l doo

Зочин [202.9.46.29] 2020-01-10 05:16:21

Жанжиакоу хотын нэр нь манайхны хэлж заншнаар бол Жанчхүүгийн даваа эсвэл Хаалган хот юм шүү дээ!

Зочин [150.129.143.217] 2020-01-10 05:12:28

Оросд аль ч чиглэлд давхар вагон туршилтаар явж байгаа

Зочин [202.126.88.193] 2020-01-10 05:03:34

Goy yumaa goy yum


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.