А.Сүхбат: Малын хулгайн сүлжээ бий болчихсон байна

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Монгол улсын хэмжээнд малын хулгайн айдастай болсон. Малчид хэдэн жил маллаж өсгөсөн малыг ганц шөнийн дотор малын хулгайч нар аваад явж байна. Ингэж малчдын хөдөлмөрийг байхгүй болгож байна. Малын хулгайн бузар булай үйлдэл олон жил явж байгаа. Үүнийг шийдэж, ялыг чангатгах цаг болсон. Иймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Та бүхэн малын хулгайтай тэмцэх тасгийн нөхцөл байдалтай танилц. Сүүлийн үед малын хулгайчид төрийн цагдаатай нийлж хулгай хийдэг болчихлоо гэсэн хардлага бий болж байна. Малын хулгайчид баригдсан хирнээ сарын гараа суллагдаад явж байдаг. Мөн малын хулгайн нарийн сүлжээ бий болчихсон байна. Нийтдээ 1800 малын хулгай гарсан гэж байна. Үүний цаана илрээгүй хэдэн мянга байгаа бол. Хулгайн хэргийг хэсгийн төлөөлөгчид очоод бүртгүүлээд тэр нь замхраад байхгүй болж байна. Ийм байдалтай байгаа учраас малын хулгайг таслан зогсоох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Ажлын хэсэг ерөнхий прокурорын н. Чинбат: Мал хулгайлах эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэг дээр тодорхой заасан байгаа. Бусдын малыг бүлэглэн хулгайлсан бол ялыг хүндрүүлэх тогтоож зүйлчилж өгсөн.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.117] 2020-01-11 03:31:23

Пээ ямар мэргэн үг хэлээ вэ.

Zochin [103.229.123.151] 2020-01-10 12:02:50

Ireh songuuliar boh gishuudiin too tsooroh boltugai

Зочин [103.229.122.253] 2020-01-10 07:52:01

Энэ тэнэг эр барьж дийлдэшгүй мунаг, дээр нь хязгааргүй шуналтай атлаа малын хулгайчийг өөрөөсөө дор этгээд гэж байгаа нь 2 хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгчийн үлгэр болой.

Зочин [202.9.40.110] 2020-01-10 05:36:23

zochin [43.228.130.188] 2020-01-10 06:09:52

Tanii tanhimd hariult uguh neg hereg amidral deer asuudal ih uur baigaa yas yuman deer mal hulgai hiisen ni hojij baigaa yum bish uu?

Bolor [202.9.46.141] 2020-01-10 05:33:03

Малын хулгай бол төр юмаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.