Хууль зүйн байнгын хороон дарга Х.Нямбаатар: Өнчин ишиг хулгайлахдаа Портероо ашигласан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд орно

Aдмин / Улстөр

Мал хулгайлах гэмт хэрэг Эрүүгийн хуулинд тусгагдсанаар гурван бүрэлдэхүүнтэй байгаа. Нэгд, ердийн бүрэлдэхүүн, хоёрт, хүндрүүлэх бүрэлдэхүүн, гуравт, онц хүндрүүлэх бүрэлдэхүүн. Ердийн бүрэлдэхүүн гэдэгт тээврийн хэрэгсэл ашиглаагүй, бүлэглээгүй, олон тооны мал хулгайлаагүй, улсын хилээр нэвтрүүлээгүй, гойд ашиг шимтэй мал хулгайлаагүй тохиолдол орно. Гэхдээ өнчин ишиг ч хулгайлсан зургаан сараас таван жилийн хорих ялтай. Өөр төрлийн сонгох ялгүй болж байгаа юм. Сая Г.Тэмүүлэн гишүүний асууж байгаа олон тооны мал гэдэг бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болж байгаа юм.

Хоёр бод хулгайлсан ч, найман бод хулгайлсан ч адилхан олон тооны мал хулгайлсанд орно. 2-8 жилийн хорих ялтай. Өөр сонгох санкцгүй. Өнчин ишиг хулгайлахдаа Портероо ашигласан бол тээврийн хэрэгсэл ашигласан гэдгээр хүндрүүлэх бүрэлдэхүүнд багтаж, 2-8 жилийн хорих ял авна. Гойд ашиг шимтэй мал гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбарт тусгайлан заасан байгаа. Онцгой ашиг шимтэй малын талаар гэж тодотгож. Ийм мал нэгийг хулгайлсан ч 2-8 жилийн хорих ялтай. Ийм гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, цаашлаад бүлэглэж үйлддэг зохион байгуулалтай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялтай болж байгаа. Мал хулгайлах гэмт хэрэг анх 2004 оны Эрүүгийн хуулинд 123-ын зүйл заалт болж нэмэгдэж орсноос хойш анх удаагаа ийнхүү чангарсан ялтай болж байгаа юм. Мал хулгайлаад Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан зүйл гэж байх ёсгүй. Мал хулгайлахад ашигласан тээврийн хэрэгслийг хураана.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.129] 2020-01-11 03:46:40

Нямбаатарт хөөн хэлэлцэх хугацааг зассанаар нь баатар өгч дархалсан гишүүн болгоё!!! Чи шууд шүү!!!!!!!!

Зочин [192.82.70.160] 2020-01-10 08:44:14

Малын хулгайн асуудал ингээд шийдэгдлээ гэж бодье! Харин малдаа ямарч баталгаагүй элдэв тариа тарьж олон түмнийг хордуулж хорт хавдар үүсгэх шалтгаан болгож байгаа малчдыг яах вэ??? Малнаас нь тодорхой тоогоор торгууль тавьж хариуцлага хүлээлгэе?! Бүр давраад байвал тэр малын хулгайчдынх нь хойноос шорон руу нь явуулья аа?! Бид өөрсдөө элдэв тариагүй малаа махандаа хэрэглэдэг,муу мал,элдэв тариатай малаа хотод нийлүүлдэг шүү дээ,бусдыг хорлож байгаагаа бахархаж ярих малчинтай олон таарч байлаа!! Энэ талаар бүгд дуу гаргах цаг болсон шүү!!!! Худлаа гэвэл хавдрын эмнэлэгт очоод оол болвсруулах эрхтнээ тайруулсан,хорт хавдартай болсон хүнээр дүүрэн байгаа?! Ингэж өөрсдийгөө хятадуудын бэлдсэн хорт бодисоор хорлож байнаа?! Далд биологийн дайн явагдаж байнаа!!!!

Зочин [202.9.46.146] 2020-01-10 06:18:32

Малын хулгайчид одоо ажилд орж амьдарцгаа. Та нарт хэцүү байгааг ойлгож бн. Гэхдээ өөр арга алга

Зочин [202.179.24.60] 2020-01-10 05:40:08

та нар ард түмэндээ мөн ч хатуурхах юмаа. энэ цөөхөн улс чинь шоронжиж дууслаа!

zochin [202.55.188.43] 2020-01-12 10:29:22

tiinshuu arai l hatuurhaad bga ym shig sanagdahiin. ym l bol horin hohuul huuhedtei toroh dohson eswel olon nylh huuhedtei en met humuustei anh udaa uildsen heregt ni sanuulga torguuli en ter ogch boldoggui ym bhdaa minii medhiin olon hohuul bolon jiremsen orh tolgoilson ehchuud yl awsniig medeegeer sonsoj bsiin bn. neg huniig yllah gj uchnoon huuhdiig ni dawhar yllaj yanam be. hargis niigem

Зочин [202.179.24.60] 2020-01-10 05:59:41

доорх малаа, чи хэрэгт орох цаг ирнээ

Зочин [202.126.88.236] 2020-01-10 05:51:34

Xaxa хулгайчдад уучлал байх ёсгүй шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.