Б.Бат-Эрдэнэ: Малын хулгайчид “Цагдаа, шүүх, прокурор бүгд миний гарт” гээд заналхийлээд байдаг

Л.Батцэнгэл / Хууль

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн байдлаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “З.Нарантуяа нарын бидний хэдэн гишүүд Малын хулгайн гэмт хэргийн талаар хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад зарим саналууд нь багтаад явж байгаа. Гэхдээ бидний өргөн барьсан хуулийн төсөлд бол 24 бог, найман бод гэж байсныг тоог бууруулах биш мал хулгайлсан л бол гэж авч үзэхээр байсан. Мөн малын үйлдвэрлэл хурдан удмын гэдэг ч юм уу энэ талаас нь бус тухайн айл өрхийн амьжиргааны эх үүсвэрийг салгаж авч байгаа энэ үйл ажиллагааг хүндрүүлэх нөхцлөөр авч үзье гэж байсан. 2017 оны хуулиар хийдэл гэмээр зөрчил гараад мал хулгайлсан хүмүүс сул чөлөөтэй явдаг явдал гарсан. Малчид, цагдаатай хамтраад машин техник гаргаад, бензин тос хийгээд хулгайчийг бариад өгдөг. Зарим газар цагдаа хайхардаггүй. Хэсгийн төлөөлөгч хайхраад аймгийн төвд хүргэж өгдөг. Гэтэл нөгөө нөхөр тавигдаж ирчихээд “Цагдаа, шүүх, прокурор бүгд миний гарт аа. Та нарыг хүйс тэмтэрнээ гээд заналхийлээд байдаг. Тийм учраас энэ талынх нь юманд анхаарах ёстой байх. Арван хэргийн долоог дөнгөн данган илрүүлдэг. Үлдсэн гурав нь огт шийдэгдэхгүй байгаа. Тэгэхээр хулгайтай тэмцэх бодлого хатуу байх нь зөв. Ялын ялгамжтай байдал ямар байна вэ” хэмээж байлаа.


Сэтгэгдэл

ᠵᠥᠣᠢᠨ [123.178.29.210] 2020-01-11 06:05:19

ᠡᠨᠡ ᠬᠦᠭᠰᠢᠨ ᠦᠬᠡᠷ ᠢ ᠠᠯᠠᠰᠢᠨ ᠳᠦ ᠭᠠᠷᠭᠠᠠ ᠢᠳᠡᠶᠡ ᠂ ᠵᠦᠭᠡᠷ ᠲᠡᠮᠡᠢ ᠤᠨᠭᠭᠢᠷᠠᠭᠠᠳ ᠂ ᠴᠠᠯᠠ ᠲᠡᠨᠢᠢᠭ ᠮᠠᠯ ᠠ

Иргэн [203.91.119.42] 2020-01-11 05:09:39

Энэ хүнд сурталтай шүүгч прокурор нь малын хулгайчыг хорьж өгдөггүй хүнд суртал гаргадаг, элдвийн баримт материал нэхдэг, хулгайчын эрхийг дээдэлдэг хуультай орчинд бид амьдарч байгааг анхаараачээ

Зочин [66.181.184.84] 2020-01-10 11:32:50

муу хуууль үйлдвэрлэж байгаа нь энэ мэтээс харагдаж байна та нарын бид сонгохгүй. харин Авргаас бусдыг цааш нь хийнэ

Зочин [150.129.143.149] 2020-01-10 10:59:16

яаж ийгээд аргалж гарчихаад гомдол гаргасан малчин хохирогчоо айлгаж дарамталдаг нь хулгайч нарын дүрэм байдаг ш дээ.өөрсдөө тэрийгээ ...зүрхийг нь базах.... гэж нэрлэдэг юм байна лээ.голдуу утсаар айлгаж дарамтладаг ш дээ.тэрэнд нь .....айхгүй байх хэрэгтэй.... хэ хэ ...

zeb yuman deer dyygai bai!!!! [148.60.92.227] 2020-01-10 10:35:05

Maliin hylgaich nar esergyyzej bna uu?tegj oilgohoor byryy setgegdel yum uu?yadarsan hymyysiin oillogo yum uu?...negch malgyi hotgyi nobsnyydiin yg yy?maliin hylgain talaar helsen hynd esej gene?yheeryyd chini.................1937,38,39 ànyydad bol ene esergyyzeed baigaa nehediig syyd byydahaar bailaa!!ta nar iim hemjeenii dyrgyi hyrgej eseryyzel debergej bna!hyn chanargyi maluud!mah iddeggyi baih l daa!hydlaa darbalzahaas eereer yuch hiideggyi setgegdeggyi nobsnyyd syydag aa!!!tiim uu?

Зочин [103.57.95.45] 2020-01-10 09:39:10

энэ гар мянгат малчин гээ биз дээ.

Зочин [202.126.89.238] 2020-01-10 09:00:19

Төрөөс хулгайлхаа тэмц

зочин [66.181.161.16] 2020-01-10 08:56:09

Аргагүй л дээ. Хулгайчууд чинь цагдаа, шүүх, прокуруудын өвлийн идшийг нь бэлтгэж өгдөг байхгүй юу. Хэрэв сайн анзаарвал энэ хуулийнхны хэдхээн хүн бий, бараг мафи шиг. Хотынхон өвлийн идэш гэж бараг бэлддэггүй, харин тэд ахан дүүсээрээ дандаа тарган үхрийн мах иддэг, бараг л хөгшин шар, үнээний махыг голдог дандаа хязаалан шарын мах иддэг гэж нэг нөхөр халамцуухан ярьж байхыг сонссон доо

Зочин [103.9.90.98] 2020-01-10 08:55:13

бат-эрдэнэ аварга бөхөө хий хууль тогтоогч л лав биш, их хийсвэр хүн байна аа арай ч дээ

Дарь [66.181.161.21] 2020-01-10 11:03:27

Эрхэм та малын хулгайчийг дэмуигч үү

зОЧИН [124.158.111.6] 2020-01-10 08:53:53

ХУУЛИА ЧАНГАТГААД ӨГ НЭМЭГДЭЛ ЯЛ ХЭРЭГЛЭ ТЭГЭХЭЭР НОМОНДОО ОРНО. УНАЖ ЯВСАН МАШИН ТЕХНИК ӨӨР ЮУ БАЙНА БҮГДИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОДОГ БАЙСАН ДАА. ХУУЧИН ЭРҮҮГИЙН ХУУЛИАР, УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ 3 НУГАЛУУЛЖ ТӨЛҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЗОХИЦУУЛАЛТ Л ХЭРЭГТЭЙ.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.