Д.ҮҮРИЙНТУЯА: Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжилж, зогсоосон гэдэг мэдээлэл үндэслэлгүй...

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосноос хойш 10 сар болох гэж байна. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд гарсан үр дүнг дүгнэх зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Шалгалтын зорилго, чиглэлийн талаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.

-Өнөөдөр зарим нэг нэр бүхий сайт, цахим хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ зэрэг газрын бүрэлдэхүүнтэй “десант” бууж, үйлдвэрийн өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжиллээ гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 178 дугаар захирамж гарч, Монголросцветмет болон Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 3 сард тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан бэ гэдгийг шалгах, санхүүгийн иж бүрэн шалгалт хийх ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдөр Эрдэнэт үйлдвэрт эхэлсэн. Шалгалт үргэлжилж байна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжилсэн, удирдлагуудын ажлыг зогсоосон, лацадсан, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй. Тиймээс зарим цахим сүлжээгээр тавигдаад буй мэдээлэл үндэслэлгүй юм.

-Ажлын хэсгийнхний энэ удаагийн шалгалт юунд чиглэгдэж байна вэ?

-Шалгалтын ажлын хэсгийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хууль хүчний байгууллагуудаас АТГ, ТЕГ, ЦЕГ оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг, Эрдэнэт үйлдвэрт “Онцгой дэглэм” тогтоосон 2019 оны 3 сараас хойшхи хугацааны санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, худалдан авах үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хийгдсэн зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон, дараа нь УИХ-ын чуулганаар дахин 6 сараар сунгаад буй “Онцгой дэглэм”-ийн үед “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгнө гэж хэлж болно.

-Дээрх мэдээлэлд худалдан авах үйл ажиллагаа буюу тендертэй холбоотой асуудал дурьдагдсан байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 100 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх мэтчилэн. Үүн дээр дахин тодруулга өгнө үү?

-Эрдэнэт үйлдвэрийн тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байна. Бид 2019 оны худалдан авалтын үйл ажиллагааны тайланг гарган холбогдох төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Өмнө нь бид тайлангаа урьдчилсан байдлаар бэлтгэж хүргүүлсэн бол өнөөдрийн байдлаар эцэслэн гаргаж дууслаа. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ямар нэг байдлаар хууль тогтоомж зөрчин тендер зохион байгуулсан тохиолдол байхгүй. Худалдан авалтын мэдээллийг цахим тендерт байршуулан, үнэлгээний хороо хэрхэн ажиллах зарчмын дагуу явуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.215] 2020-01-11 17:50:35

Бадамсүрэн зайлөө хөгийн хүнийй үнэргүй лагаа бна билээ найзууд чинÔхэлж байна лээ хэдэн найзаа бододгүй онжиг долоогоод гэж

Зочин [139.5.219.215] 2020-01-11 17:45:21

Uuriin tuya badam surengiin nariin shiriin ymiig hiideg huuhendee ene huuniig shalgahad shalchignaad heleed ugnu doo nuhuruu hurtel avchiraad dargaar tavij chadsan hundee

зочин [43.228.130.188] 2020-01-11 13:25:27

манай АН-ын гадаадад зугтаасан дарга нар хэзээ ирэх бол ...

Зочин [195.46.106.44] 2020-01-11 05:10:44

Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг Элбэг Миеэ нарыг орлцуулан Монросцветметыг хамруулан Орос талтай ярьж, Оросд төлөх 128 сая ам долларыг яаралтай төлүүлэн гол зохион байгуулсан хүн Бадамсүэн юм. Эрдэнэтийэ хуучин захирал Даваасүэн чинь Бадамсүрэнгийн үнэнч шавь нь. Үүнийхээ хариуд сонгуулийн дараа Миеээгээс шууд дэд сайдаар шагнуулсан хүн дээ. Юу ч хийж мэдэх нөхөр байна шүү........

Зочин [103.212.116.117] 2020-01-11 03:24:53

Энэ чинь нөгөө АМХЭГ-ын дарга байсан хүүхэн мөн үү?

Зочин [103.57.92.150] 2020-01-11 00:52:33

Хүрэлсүх Оюу-Эрдэнэ нар яагаад алтан эмээлт Бадамсүрэнг зайлуулахгүй байна учир нь энд л байгаа юм даа. Эний нөхөр Тамираа ч бас бантанг нь зуурна шдэ Аль хэдийн Оюуэрдэний итгэлт хүлэг болсон буйза

Зочин [66.181.183.156] 2020-01-10 17:49:56

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юмаа

Зочин [202.9.40.133] 2020-01-10 15:57:15

Сайн ажиллаад байгаан бишүү

Зочин [64.119.16.129] 2020-01-10 14:03:21

Одоо наад Монросцветмет гэдэг нэрээ өөрчлөөч дээ. Цаад зорилго нь Мэлгэрийн Бадамсүрэнг өөрчлөх юм гэсээн.

Зочин [122.201.21.152] 2020-01-10 14:58:47

Бадамсүрэн чи идсэн уусанд холбогдож баригдаж хоригдож үхлээ хатлаа болж байснаа мартаа юу иргэний хувьд хэзээч чамд итгэж байгаагүй Хүрэлсүхээ наадхаа зайлуулах болсон байхаа

Zocjin [103.229.123.33] 2020-01-10 12:27:03

Huiten tsaraitai al vee

ЗОЧИН [202.9.46.155] 2020-01-10 10:41:02

ЯМАР Ч БАЙСАН ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧИЙН ГАРААС МОНГОЛЫН СААЛИЙН ҮНЭЭГЭЭ САЛГАЖ АВСАН ДАА. ОДОО ТЭР ОРГОДОЛ ХАА НЭГ ГАЗАР БАГТАРЧ ҮХЭХЭЭ ШАХААД ДЭВХЦЭЖ БАЙГАА СУРАГТАЙ. ХУУЛЬ АРААС НЬ ОЧНО Л ДОО, ТЭР ТОДОРХОЙ ХАРИН ХЭЗЭЭ ВЭ???


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.