ОУВС тэтгэврийн зээл тэглэснийг шүүмжлэв
УИХ 776 тэрбум төгрөгийн бонд босгож, 6 хүртэл сая төгрөгийн тэтгэврийг тэглэх хуулийг хэдхэн цагийн өмнө батлав. Олон нийт, эдийн засагчид, зарим сөрөг хүчнээс хүчтэй эсэргүүцсэн ч хуулийг батлав.
Тэгвэл энэ хуультай холбоотой шүүмжлэл гадна талаас ч ирж эхэллээ. Олон улсын Валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлиб Ройтерс агентлагт илгээсэн мэдэгдэлдээ. “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна” гэжээ.
Эрх баригчдын популист амлалт ДНБ-нд эзлэх өрийг 2 хувиар нэмж (одоо манай улсын нийт өр 22.6 их наяд төгрөг байна), инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна гэж анхааруулжээ.
Мөн Х.Баттулгын ажлын хэсэг баасан гарагт тайлбар хийх хүсэлтэд шууд хариу өгсөнгүй гэдгийг дурдсан байна.
Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, тус сангийн өмнө олон үүрэг хүлээсэн юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хийх хэлцэлд оролцон, гарын үсэг зурсан. 2017 оны тавдугаар сарын 24-нд баталсан хэлэлцээг дараагийн Засгийн газар хөлбөрөлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй.
ЗАСГИЙН ГАЗАР ОУВС,ТОМООХОН ДОНОРУУДААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСНЫХАА ХАРИУД ЮУ АМЛАСАН БЭ?
1. Банкны салбарыг эрүүлжүүлэх хүрээнд
-Активын чанарын үнэлгээ хийх,
-Банкуудын активын чанарыг шалгах, сайжруулах, банкуудад магадлан шинжилгээ хийх
-Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах
-Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх
2. Төсвийн хүрээнд
-Улсын төсвийн сахилга батыг сахин, төсвийн алдагдлыг алгуур бууруулах,
-Бэлэн мөнгө тараах гэх мэт халамжийн арга хэмжээг танах,
-Төсвийн зардлыг бууруулан, татвар нэмэх замаар орлогоо өсгөх,
-Валютын нөөцөө өсгөх зэрэг болно.
3. Макро эдийн засгийн түвшинд
-Эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэх,
-Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх,
-Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах,
-Хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах,
-Макро эдийн засгийн зөв бодлоготой уялдуулан хүүгийн хувийг бууруулах,
-Мөнгөний бодлогоо хадгалан, инфляцийг хазаарлан, төлбөрийн тэнцлийг дэмжих.
2016 оны сонгуулийн дараа манайулсын эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн нь ил болсон юм. Ам.долларын үнэ хэдхэн хоногт 2000-аас 2500 төгрөгт хүрч, Сангийн яам төрийн албан хаагчдын цалин,тэтгэвэр тэтгэмжээ хугацаанд нь тавьж чадахгүйд хүрсэн байв. Энэ хүнд үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан, “Бид цаашид эдийн засгаа эрүүл ухаанаар удирдана” гэж Төрийн ордондоо хэвлэлийн бага хурал хийн, дэлхий дахинаа зарласан. Гэвч дараагийн сонгуулийн жил эхлэв үү үгүй юу эрх баригчид төсвийн зардлыг бууруулах, шаардлагагүй зардал гаргахгүй байх, хавтгайрсан халамжийн бодлого явуулахгүй гэсэн хэд хэдэн амлалтаа санаатайгаар зөрчив.
Сэтгэгдэл
zocjin [66.181.161.122] 2020-01-13 02:53:37
MANAI ULS TURCHID ULSAA BODOX UCHUUXEN CH SETGEL BAIGUI GEDEG N XARAGDLAA ULSIN MUNGIND MUUXAI XUNII SETGELEER XANDAJ BN ERUNXUULUGCHIIN XIIJ BAIGAA AJIL ENE BOL ZEEL TEGLENE GEJ BGARCH IRSEN AMLALTAA BIELYYLJ DARAAGIIN SONGOGDOX ZAMAA ZASCH BGAA ENE
dhggfh [192.82.64.212] 2020-01-13 02:21:31
хүүхдийн 20,0 дээр л өгнө өгөхгүйдээ тулаад, бэлэн мөнгө тараахыг ОУВС хүлээн зөвшөөрөхгүйдээ хүрээд байсан байж одоо 20,000-аас давсан 6,000,000-ыг тараах хууль санаачилж хэлэлцэж батлахдаа энэ ОУВС-аа мартсан байж таарах уу? ийм төр засагтай, ийм удирдагчтай улсад амьдарч байгаадаа үнэндээ гутарчийна шүү.
Зочин [66.181.161.57] 2020-01-11 15:58:13
Yur ni tegeed yatsarsan humuus bolood deer garahaaraa mungunii bool bolood bn. Togtoltsoo ni l buruu bolchihood zasal avahgui l bn daa. Hurelsuh said bur ovoo yum shiideed yavj bsan buur daanch yavdaa. Zugeer l balluurdchihlaa. Dahin songogdoh geed gishuud maani buruu gej neg ni ch duugarch chadsangui. Zuv zuv l geed bhiin. Ter Salhitiin ord chini jijighen ord. Hezeedee tiim ih ashig uguhiin. Yaj ene ih mungiig tuluhiin. Uneheer ur huuhedtei hunii huvid mash ih haramsaj bn. Bid yaj ur huuhdee uldeej uhehiin. Bid naraar buh yum duusah yustoi yumuu? Uvug deedes mini hichneen ih tsus ursgaj avch uldsen eh oron bilee? Getel yag ene tsag ued 1 ch eh oronch alga. Zuvhun uuruuruu amidardag amia hicheesen har huvalznuud. Unuudur l ih erh medel, ih mungutei bh sonirholtoi. Mongoliin neriig barij MONGOL YALNA gej hashgirah. Ugui yum bn. Ta nar bugd 1 teregnii duguinuud. Uneheer shan eh oronch zaluus olnoor turuusei.
сонирхогч [64.119.24.13] 2020-01-11 15:21:32
Төрийн шагналтай эрдэмтийн тоог нэрээр нь харах юмсан,бас гавьяатыг.......
Зочин [202.126.89.120] 2020-01-11 14:20:34
Mash buruu teneg zui hiij bn da uls ornoo bodooch yadaj ur huuhdee bodooch de
Zochin [202.126.88.184] 2020-01-11 11:23:15
Ene buruu sh dee zowhon ooriinhoo neriig bodoj ulsaa hund baidald oruulj bdg iim eronhiilogch baihuu. Sanal asuulga ywuulah bsan um
цэцэг [64.119.25.246] 2020-01-11 11:16:26
монголын баялагыг ганц оувсан дур мэдэн идэж байх ёсгүй шүү .оувсан оюу толгойгоос ашиг хүртдэг ,оюу толгойг бараг 100%мэдэн захирдаг .хөрөнгө оруулалт хийлээ гэнэ тэр нь монголын оюу толгойгоос олсон орлогыг буцаагаад монголчуудад хөрөнгө оруулалт нэрээр оруулаж ирээд давхар ашиг олдог ...гээд энэ байгуулагын булхайг дуудах юм бол барагдахгүй .яаадын тэтгэврийн хэдэд хэдэн төгөрг өгөө л биз 17онд оувсан яаж элэг барьж байгаад хүссэнээ хийгээд гарсан аа мартсан уу? монголчууд оувсанг олон жил тэжээлээ монголчуудын орлогоор амьдардаг энэтхэгчүүдийг, бас оувсанд үүрэлсэн луйварчидыг .цаашд тэжээж чадахгүй . төрийн удирдлагыг дураараа удирдаж байсан үе чинь дуусаж байна аа оувсангыхаан .
зочин [122.201.21.111] 2020-01-11 08:01:43
Еренхийлегч маань ар нуруу уруу нь хутаг шаачихлаа. Эвгуй л гар бна шуу.
Зочин [59.153.113.23] 2020-01-11 07:11:06
Дансандаа 4 тэрбум $-н нөөцтэй гэчихээд ОУВС гэгч Рио Тинтогийн гар хөл болсон луйварчдаас царай алдаж суух гэж
Зочин [221.182.159.118] 2020-01-11 08:05:37
Тэр 4.5 тэрбум доллар чинь ОУВС-ын манайд зээлүүлсэн мөнгө шүү дээ ха ха
battulga uuriin [64.119.22.41] 2020-01-11 06:51:06
erunhiilugch uuriin ner hundee usguj daraagiin songuulid onoo avah geed ulsaa horloj bna daa.nuguu zagas barih arga zaaj uguh ni ene uu.UABZ iin ediin zasgiin zuvluh gej yamar yamar manguu nuud bnaa
Жаамаа [103.57.92.38] 2020-01-11 06:39:24
Төрийн гурван өндөрлөгийн санхүү эдийн засгийн зөвлөхүүд юу хийж суудаг байнаа Бүхэл бүтэн эрдэмтэдийн баг ажиллаж байгаа биз дээ шийдвэр гарсан хойно нь нэнг их цэцэн мэргэд гарах юм хийх ёстой ттоцоо судалгаа дүн шинжилгээ хийж чадахгүй байгаа бол чаддагт нь өх хэрэгтэй Энд цохож хэлэхэд ар өврийн хаалганы хүмүүс ажлыг нь нурааж байна шүү Бөөн хэрүүлийн алим таричихлаа даа
Зочин [192.82.64.212] 2020-01-13 02:24:08
зүгээр жижиг компанийн стратеги төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд бараг илүү юм хийхийн байна дөө, энэ байдлыг харвал. тэр хүмүүсийг олж дэвшүүлэх юмсан. ядаж тэр хүмүүст хариуцлага гэдэг зүйлийн талаар ойлголт суусан байгаа.
haha [182.160.37.151] 2020-01-11 06:17:36
3 UNDURLUG, 74 GISHUUN HAVAR SONGUULIAR BYEBYE BOLLOO, BATZANDAN HUU BOLD 2 AHMAD UEE , ARD TUMNEE GESEN SETGELTEI L YM BNA, SHUDARGA 5-N 3 N BAS L DUUGUI, OVOO KOK ABAAD BSN TOPOR BAS L DUUGUI, MONGLGOL YALNA GESEN TULGA HUU DUUGUI, BUGD KONETS, SHUDARGA BAI ARD TUMENDEE, BID MAL BISH HUN SHUU
Зочин [66.181.161.57] 2020-01-11 15:43:40
Demjij bn. Uneheer ih enduurch yavj humuusiig.
Иргэн [202.21.107.48] 2020-01-11 06:14:46
Монгол улс бие даасан улс л юм бол зарим асуудлыг ч гэсэн өөрсдөө шийдэж байя .Юм л боловбол ОУВ схн чгэх юм
Зочин [64.119.16.129] 2020-01-11 06:07:54
Ингэтлээ балайрчих гэж байх уу! Улс орноо боддоггүй яаж дахин сонгогдохоо л бодох юм.
Зочин [122.201.21.152] 2020-01-11 06:09:52
Баттулга улстөрчийнхөө хувьд нэгмөсөн дууслаа гэхдээ улсаа хорлож амжлаа
зочин [66.181.187.75] 2020-01-11 06:02:43
Зээл гэж чухам юу юм, Ямар ямар субьект оролцож ямар шийдвэрт хүрсэн юм гээд тодорхойлж чадахгүй хүмүүс гэнт шийдвэр гаргаж түүндээ бусдыг чирч яаран сандран баталлаа. Үүнд томчуудын өөрийн эрх ашиг гарцаагүй байж дээ гэдгийг нотолж байна. Ул суурьтай хэлэлцүүлэхээр асуудалд орно гэдгээ урьчилан мэдэж байжээ. Нийт 75 гишүүдийн 26 хүн нь кноп дарж балагдлаа. Дэмжлэг муу байсаныг хүчлэн хийсэн нь харагдана. Эхлээд МАН-намын нэр хүнд хөөрхий боллоо. Хор уршиг цаашлаад улам гүнзгийрнэ.
Зочин [202.179.27.50] 2020-01-11 05:44:40
боловсролгүй мал сэтгэлийн хөөрлөөр сонгосны гай шдээ,тэд эх оронд тустай бус өөрсдийнхөө нэр хүндийн төлөө ингэж байгаа малнууд
Зочин [66.181.161.57] 2020-01-11 15:48:15
AN namiig belen mungu taraaj baahan bond gargaad ur taviad bhaar ni songoogui MAN d sanalaa ugsun. Odoo tednii aldaag davtaj bgaad gunee haramsaj bn. Ovoo yum hiij bn geed bodood yamartaa ch ur tavihgui bgaad ni bayarlaj btal OMG. Uneheer bas bolovsrol medleg chuhal yum bnaa.
Зочин [49.0.133.57] 2020-01-11 05:38:50
Монгол улсын л нэр хүнд зэрэглэл буурах юм даа .....
иргэн [192.82.75.117] 2020-01-11 05:29:29
Энэ ёс буруу юм хийлээ.Бэлэнчлэх авах нэг хүнийг дахин шүтэх нжр төрөө улсаа дамбууруулж байж олж авч байгаа муу ёрийн ажил!!!!!!"Энийг зогсоох зөв бодолтой Эрдэм мэдлэгтэй Эрдэмтэн Эдийн засагчидаа дуугараач!!!!!!
Зочин [202.179.27.50] 2020-01-11 05:45:47
дандаа энэ муу хорчингуудаас цол тэмдэг авсан эрдэмтэн мэргид энэ хүнээ муулах уу