Ш.Энхийн-Од “Шилдэг тоглогч”-оор тодорчээ

Н.Алтанцэцэг / Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од. Тэрбээр амралтаараа эх орондоо ирээд байгаа бөгөөд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”-оор шалгарчээ.

Өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай.

Сагсан бөмбөгийн гэр бүлээс гаралтай Ш.Энхийн-Од энэ жил 18 нас хүрэх бөгөөд ааваасаа илүү авьяаслаг болохоо харуулсаар байна.

Ш.Энхийн-Од манай сайтад өгсөн ярилцлагадаа “Монголынхоо нэрийг дуурсгасан NBA-гийн алдартай сагсан бөмбөгийн тоглогч болох мөрөөдөлтэй. Хэрвээ мөрөөдлөө биелүүлбэл эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг хүсдэг” тухайгаа ярьж байсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.248] 2020-01-13 05:11:06

мундаг хүү

зочин [202.179.25.106] 2020-01-12 23:08:34

Энэ сэтгүүлч нарыг яанаа хаанаас үнэмлэх авсан юм бол. Хэдхэн өгүүлбэр зөв бичиж чадахгүй юм. Хана байдаг хүүхэд юм. Амралтаараа улсын аваргад орсон юм уу? Сагсан бөмбгийн тоглогч биш, сагсан бөмбөгчин за.

Хаха [73.74.24.104] 2020-01-12 22:57:40

Шаравжамц гавьяат болохоос хуу нь гавьяат биш. Монголоор мэдээгээ бич. Утгын алдаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.