БРАВО: Хөөн хэлэлцэх хугацаа нэрээр хэрэгсэхгүй болсон хэрэгтнүүдийг монголын төр дахин шүүнэ!
Үгүй. УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 59.5 хувийн саналаар Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан.
Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй.
Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 ондесөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ бол албан ёсны мэдээ. Гэтэл Төрийн түшээд өөр тоо баримт хэлсэн.Бас ямар ямар хэргүүдийг сэргээн шалгах вэ?
УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж: Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон
2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбумын авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Хэрэгсэхгүй болох хэрэг дотор алдарт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа.Хохирол нь 121 тэрбумын хэрэг. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байна. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой.Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна.
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгов
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Үүнтэй адил “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар ч ял завшиж мэдэхээр байгааг хуулийнхан хэлж байв.
Д.Дорлигжавын хэргийг хаасан уу?
Оны эхэнд АТГ-аас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг саатуулж гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байв. Тэгвэл ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг саяхан НПГ-т хүргүүлжээ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэр бүхий улс төрчид хэлсэн.
Г.Дэнзэнгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдав
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос шалгаж эхэлсэн. Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 1-нд шүүх хянасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаагаар шийдвэрлэсэн юм. Шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар ийнхүү хаагдлаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хэн нэгнийг хэргээс мултлахын тулд хуульд өөрчлөлт орсон зүйл байхгүй
Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно.Яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацааг зогсоохоор хуулийн төсөл орж ирсэн. Харин үүнийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход зогсоно гэж заасан. Яагаад гэвэл хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж, цагддаг байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж мөрдөх ажиллагааг яаравчлахгүй бол ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд байсан. Мөн Эрүүгийн өмнөх хуулиудад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн заалт байсан. 2008 онд өөрчилснөөс болоод 10 гаруй хэрэг түдгэлзсэн. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн холбогдогчийн хэн нэгэн оргон зайлах, гадагшаа явах, зарим байгууллагаас тайлбар ирээгүйгээс болоод тухайн хүн насаараа яллагдагчаар явах нөхцөл байдал үүссэн. 10 гаруй хэрэгт хамгийн багадаа 10 мянган хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарсан зүйл. Хөөн хэлэлцэх хугацааг зогсоогоогүй тохиолдолд тухайн хэргийн мөрдөх хугацаа үргэлжилдэг. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухайн хүн насаараа гэмт хэрэгтэн мэт явдаг.
С.Зоригийн хэрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан гэж шүүмжилдэг. Гэвч хүн амины хэрэг болон бүх насаар нь хорих ялд хөөн хэлэлцэх хугацаа тооцогддоггүй. Үүнийг өөрчлөөгүй байгаа.Дэд сайд асан Б.Энхбаяр хоёр өөр асуудлыг холбож ярьж байгаа нь буруу. Улсын Дээд шүүхээс тайлбар өгсөн. Эх газрын системтэй орнуудын хууль эрхзүйн орчинд хэрэгждэг системийг бид хэрэглэдэг. Герман, Орос зэрэг олон оронд хуулийг ингэж хэрэглэдэг. С.Зоригийн хэргийг нуух хаах эсвэл хэн нэгнийг хэргээс мултлахын тулд хуульд өөрчлөлт орсон зүйл байхгүй” хэмээсэн юм.
“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хаагдах хоногоо хүлээж буй
Хуурамч гарын үсэг зурж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж улсад 40 сая ам.долларын бодит хохирол учруулаад байгаа “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах хоногоо хүлээж буй. “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” “Стандарт” банкнаас нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан.Уг хэргийн гол буруутан Жастын Батхүү уг өр төлбөрийг буцааж төлөх эсэх нь тодорхойгүй байна. Албаны хүний өгсөн мэдээллээр Жастын Батхүүгийн холбогдсон уг хэргийн хөөх хэлэлцэх хугацаагурван жилийн дараа дуусах гэж байгаа талаар мэдээлж байсан удаа бий. Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр “Жастын Батхүүгийн улсад 100 гаруй тэрбумын хохирол учруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй боллоо” хэмээн жиргэж байсан удаатай.
“Алтан дорнод Монгол”-ын Ганболдыг Ганцад суулгаж, шоронд хатааж байгаад 4 сая ам.доллар авсан нь баримтаар тогтоогдсон Д.Дорлигжав нарын их замын дээрэмчдийн хэрэг мөн хаагдсан тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулган дээр мэдэгдлээ.Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нартай холбоотой Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100км авто замын тендерийн хэрэг Хөөн хэлэлцэхээр хаагдав. Сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлэн гишүүн асан Б.Гарамгайбаатарын компанид 46.3 тэрбум төгрөгийн тендерийг Хөгжлийн банкнаас эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн хэрэгт буруутгасан юм. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
“Хүргэн” Дэнзэнг гэм буруутай гэж үзсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хуулийн байгууллага яаж ч чадсангүй.
Байгаа газрыг нь тогтоосон гэх Ч.Сайханбилэг хаана байна вэ?
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй.
Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Тэгвэл түүнийг цагдаагийн байгууллагаас мөн эрэн сурвалжилж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.Уг зарлалд Ч.Сайханбилэгтэй холбоотой мэдээллийг худалдаж авах бөгөөд мэдээлэл өгсөн хүнийг нууцална гэжээ. Үнэндээ сар хүрэхгүй хугацааны өмнө АТГ-аас Ч.Сайханбилэгийн талаар мэдээлэл хийхээ “”Хаана байгаа байршлыг нь бид тогтоосон. Өөрөө “Арванхоёрдугаар сарын 21-нд яваад очно. Санаа зоволтгүй” гэсэн болохоор хүлээж байна” гэсэн атлаа одоо болохоор Интерполд мэдэгдээд хайж байна гэхээр санаанд буухгүй юм аа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-ын дарга, тэргүүн комиссор Х.Энхжаргалд хандсан ил захидалдаа “Би Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй бусдад давуу олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж ичих зүйл ч алга.Би Монголдоо очно” гэжээ.
АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж шалгахаа мэдэгдсэн. Улмаар гадаадад байгаа түүнд прокурорын газраас дуудах хуудас илгээсэн байдаг. Тэрбээр АНУ-ын Денверт байсан бөгөөд дуудсан хугацаанд эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна гэж байсан юм.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:55:12
F7iQp7 http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:03:21
TokEAC http://pills2sale.com/ levitra nizagara
ИРГЭН [202.55.191.205] 2020-01-16 05:08:19
аРАЙ Ч ДЭЭ ӨӨРСДӨДӨӨ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ГАРГАЖ ШАГНАЛ АВСАН НӨХДҮҮД ЮМ БИШ ҮҮ
хуц [66.181.177.177] 2020-01-16 04:56:23
Энэ МАНгаруудын УИХ үнэхээр тэнэгтэж өгөх юмаа. Эрүүгийн хуульд дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэхээр процессын хуулийг нь өөрчилсөн гээд байгаа юм. Тэгсэн ч нь наад хуулийг чинь хэрэглэх боломжгүй ш дээ. Уг нь захын хуульч хэлээд өгмөөр юм. Одоо өөрсдөө хөгийн юм хийчихээд хуулийн байгууллага руу тэрийгээ чихэх юм байна л даа. Бид хуулийг баталсан боловч хуулийхаа хэрэгжүүлэхгүй байна гээд. Энэ УИХ, МАНгарууд Хүрэлсүхтэйгээ цуг зайлбал таарна. Үнэхээр хэрэг алгаа
zochin [43.242.243.53] 2020-01-14 15:05:04
bbmjkhkl
иргэн [202.21.107.93] 2020-01-14 05:10:30
Раднаасэдийн аав Шатарбал гэдэг хүн гадаадад элчин сайд байхдаа хар тамхи зарж, 8 жил шоронд хорих ял авч байсан гэж хэвлэлд бичсэн байна лээ. Раднаасэдийг би Авилгатай тэмцэх газар ажиллаж байсан, сүрхий шударга сайн хүн байх гэж бодож байсан чинь нөгөө хахуульд авсан мөнгө нь сейфэнд нь багтахгүй болохорр төгрөгөөр биш ам доллараар хахууль авч хагартлаа баяжсан мэргэжлийн хяналтын Баярсайхан гээд залуу, бас Золзаяа гэлүү нэг ангийн хүүхнээ ял завшуулах гэж хөөн хэлэлцэх хугацааг богинохон болгуулсан гэлцэх юм билээ.
зочин [203.217.139.225] 2020-01-14 04:07:58
Муугийн хор олонд могойн цус тэнгэрт, Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр, Шинэ баян цээж дүүрэн, Түрийний бөөс толгойд гарах, Эх нь булингартай бол адаг нь булингартай.... гээд монголчууд муу муухай юмыг маш оновчтойгоор зүйр цэцэн үгээр илэрхийлдэг. Гэмт хэрэгтнүүд эдгээрээс нэгийг нь ч гэсэн мэдэх болов уу.
Khh [202.126.89.70] 2020-01-13 22:07:58
Gobi altainhan odoo songohgui ee
Зочин [67.247.8.185] 2020-01-14 02:07:52
RADNAASED gej ARD TUMNIIG HORLOGCH TARGAN BANDGAR TSAGAAN ZALUU BAS NUDNII SHILTEI . TER mun ch muu hunee dee. Odoo ger buleeree targan saihan amidardag baih daa
Зочин [202.9.46.194] 2020-01-13 16:11:30
megejlin hyanaltiin dabaasurwen buyu huuk radnaaswdiin hamssaaatnuud haana bna.
zochin [202.126.89.246] 2020-01-13 15:42:55
bugdiin tsaazal
Зочин [202.126.89.124] 2020-01-13 15:24:29
Луйварчид ѳѳрсдийгѳѳ тийм амархан барьж ѳгѳх үү? Түүний оронд цаазын ялаа сэргээгээд авилгачдад зориулж шинээр хууль батал. Тэгээд яг хятад шиг хуулиа хэрэгжүүл. Жишээ нь Баттулга, Зи, Нямка нараас эхэл. Хаа байгаа газраас нь баривчилж ирээд ялыг нь сонсгоод шууд бууд.
Болат [202.179.24.215] 2020-01-13 15:23:05
Шүүхээр ял өгүүлж чадахгүй юм бол битгий хэрэг нээж бай гэж зөвлөмөөр байна. Энд нэг процессийн алдаа харагдаад байгаа. Хуулийг нь ч өөрчлөх ёстой. Юу гэхээр, прокурор ялладаг боловч шүүх эцэслэдэг. Гэвч шүүх ял өгөх боломжгүй гээд буцаадаг. Энэ тохиолдолд энэ маягаар удаан үргэлжлэх ёсгүй ба удаан үргэлжлээд эцэслэгдэхгүй бол аль нэг албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Үгүй бол хууль байгууллагуудын энэ олон шат дамжлагаар явсан хэрэг шийдэгдэхгүй байна гэдэг хуулийн байгууллагуудын өөрсдийнх нь алдаа завхралыг илтгэж буй. Энэ алдаа завхралыг засахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
gombo [103.212.118.128] 2020-01-13 14:59:40
mongold xuuli vilchlexee boliod udaj bna. bvx shorongoo taraax baix.
Зочин [122.201.24.3] 2020-01-13 14:18:47
Зөвөө
Зочин [150.129.141.167] 2020-01-13 14:09:26
Гарамжавын монголбанкнаас авсан 10.0 тэрбум юу болсон бэ түүнийг сөхөөч
иргэн [139.5.216.35] 2020-01-13 12:54:59
Нямбаатар сайн хууль санаачилж батдууллаа Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй ХЗДХ сайдаар дэд сайдаар ажиллаж байсан Энхбаярыг ажиллуулая Энэ шүүх прокурорт эх оронч шудраөга хүмүүсээр бэхжүүлж эрх нь сэргээгдсэн шүүгч нарыг ажиллуулая
zochin [103.26.195.228] 2020-01-13 12:52:15
Нямбаатар бравоо.. хэрэгтэй хууль санаачилж идсэн уусныг илрүүлж улсынхаа өрийг дарах болтугай..
Maruush [202.55.188.89] 2020-01-13 10:34:04
S.bayrin hergig dahin shalgaach
Зочин [66.181.161.60] 2020-01-13 11:17:55
Ноён Ялаа Эдэлж Нохой Шархаа долоох цаг болсон доо Муу хулгайч нар 3000000 Монгол хүний хараал идэх байлгүй дээ
Зочин [64.119.16.129] 2020-01-13 10:22:44
Нямбаатар ч Үндсэн хуулиас илүү чухал хууль батлууллаа даа. Юун Үндсэн хууль. Энэ Их Хурлын хуулиудаас хамгийн Охь Манлай Улсаа аврах хууль л энэ хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн энэ хууль боллоо доо. Яг үнэнээр нь хэлэл Ач холбогдлоороо хамгийн тасархай мундаг нь шүү.
Зочин [119.40.103.3] 2020-01-13 09:40:11
eserguutsesen gishuudiin nersiig zarlaad uguuchee hooye
Зочин [64.119.16.129] 2020-01-13 10:13:07
Саналаа өгөхдөө харгалзая гээч
Зочин [122.201.31.214] 2020-01-13 07:42:02
MAHAH 60 тэрбум дийлдэх үү хөө Миеэ Эбэ жаргалтай цэнгэлтэй хөө еээ төрийн албанд шигдсэн хулгайч нар улам баяжсаар ард олон үгүйрсээр хоосорсоор
Зочин [103.14.36.218] 2020-01-13 07:17:57
sangajaviin bayrtsogt savand suugaad ted chadahgy gedsuuj baihe
Зочин [202.179.31.44] 2020-01-13 07:12:17
Хөөн хэлэлцэх хугацааг Раднаасэд хэдэн тэрбумтангуудаас Авлига аваад ингэж зүтгүүлсэн байх,хэрэг хийсэн хүний эрхийн асуудал байх боловч улс,нийгэмдээ асар их хор хохирол учруулсан хүмүүсийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно гэдгээр хаасаныг сэргээсэн нь иргэдийн таашаалд үнэхээр нийцсэн хууль боллоо.Одоо энэ хуулийнхаа дагуу тэрбумаар луйвардаж идэж уусан,завшсан нөхдөөс учруулсан хор хохирлыг нь төлүүлж тэр зүүд шийг Тэтгэвэр тэглэх хуулиндаа юм уу бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтандаа зарцуулах хэрэгтэй.
zochin [202.9.47.24] 2020-01-13 07:04:29
uursdiiguu mongoliin elituud geed bodchikhson ene khughin khulgaichuudaas khurdan salakhgui bol ulsaa ugui khiikhees ch butsakhgui shuu.
Zochin [66.181.167.74] 2020-01-13 06:57:13
Bolj dee gants ch gesen zov huuli batlagdaj baidag,
Зочин [64.119.16.129] 2020-01-13 06:45:35
Нямбаатарт баатар өгье, тэгээд зогсохгүй дархлагдсан Гишүүн болгоё.
Зочин [64.119.16.129] 2020-01-13 10:15:36
Нямбаатарт баатар өгөх нь зөвөө зөв. Дархлагдсан Гишүүн ч болгоё болгоё болгоё.
Зочин [124.158.110.82] 2020-01-13 08:17:58
хол очиж хуц!!!
монгол [202.131.238.18] 2020-01-13 06:45:14
Хүн амьтан битгий алаарай зүгээр л мөнгөө буцааж ав Эцэс төгсгөлгүй юм болон шүү Эцэст нь ард түмэн л хохирно Монголыг ухаан бүрхэг
Зочин [202.126.89.169] 2020-01-13 10:05:14
Урвагчид үхэх ёстой
zochin [202.70.33.242] 2020-01-13 05:23:49
huuliig butsaaj hereglej bolohgui eee. huulch nar dugaramaar yum
Зочин [49.0.170.94] 2020-01-13 05:09:19
Женкогийн төмөр замын хэрэг бас хэрэгсэхгүй болсон билүү. Цагаадчихлуу
Huz [192.82.64.197] 2020-01-13 05:00:00
Pizdaa tegmeer yumdaa odoo l zov golidroldoo orj BH shig bna
Зочин [202.131.233.10] 2020-01-13 04:31:40
С.Баяр,Бямбацогт нар юу болов
Зочин [202.126.89.169] 2020-01-13 10:06:10
Алууланаа
зочин [202.131.229.246] 2020-01-13 04:30:29
юун саарал хар жагсаалтад орход ч багдана
zochin [139.5.216.222] 2020-01-13 04:27:05
Энэ бол зүгээр л хууран мэхлэлт. Хууль буцаж үйлчилдэггүй. Хэрэв буцаж үйлчилж байгаа бол манай улсад хууль гэж байхгүй болсны илрэл.
зочин [103.9.90.98] 2020-01-13 04:15:28
Та нар хуульч л юм бол Дорлигжавын хэргийг хаагаад үзээрэй.Тэгвэл Дарга цэрэггүй хусч өөр чаддаг шийддэг хуульчдыг тавих болно.Ийм тодорхой хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэнд ч байхгүй.Хэрэгсэхгүй болгоод үз үүний дараа юу болохыг чинь харах шудрага хуульчдыг томилах болно шүү.
иргэд [202.126.89.169] 2020-01-13 10:06:35
Алууланаа
зочин [150.129.141.141] 2020-01-13 03:16:35
Элбэгдорж хамгаалагч гартайгаа бүүр алга болжээ. Сайхан хошгируулдаг нөхөр байна аа. Одоо олон улсаас ажил авч хошгируулна даа. Очсон газар болгоно доо муугаар танигдах юм байна даа. Дэлхий том гэдгийг ашиглаж явна.
иргэн [119.40.98.106] 2020-01-13 02:52:10
42 гишүүний 59 хувийн саналаар баталжээ. хэн хэн энэ хуулийн төслийг дэмжээгүйг нийтэд ил болгоно уу?
Зочин [202.126.89.64] 2020-01-13 02:14:24
ТАРВАГА ЯАСЫН ???
зочин [66.181.161.82] 2020-01-13 01:57:57
Баярцогт яасан бэ?Бас Зоригт,Баяр,Гансүх гээд хуучин нөхдүүд нь шинэ нөхдийн сүүдэрт дарагдаад мартагдах болж байна даа.
Зочин [64.119.16.129] 2020-01-13 01:42:31
Нямбаатарт баатар өгч дархалсан гишүүн болгоё!!!
Зочин [64.119.16.129] 2020-01-13 01:41:24
Раднаасэд ч хөөн хэлэлцэх хугацааг захиалгаар янзлаад авилгалд нь мөнгийг ч ёстой хага шаасан гэсэн. Одоо цаадах чинь овойчихсон хэхрээд л хоолоо шингээж ядаад сууж байгаа биз.
ay-bo [182.160.38.135] 2020-01-13 02:32:55
CHI HEHREED SUUJ BAIHIIG N HARSAN UMUU ORK MIN, GEM BURUUTAI N TOGTOOGDOOGUI HUMUUSIIG HUGATSAAGUI HORIOD BAIDAG YAVDALIIG ZOGSOOH GEJ IIM SHIIDBER GARGASAN UM MALAA, UNDSEN UTGIIG N OILGOHGUI DUTUU TARHITAI TAHIA VE CHI
иргэн [202.70.34.70] 2020-01-13 00:48:04
АТГ-ын дарга хэн бэ????
зочин [124.158.95.138] 2020-01-13 00:15:52
Энгийн ард иргэдийн хэрэг хэлэлцлэгдэж худлаа шийдвэрлэдэг. Дээдсүүдийн хийсэн хууль бус үйлдлүүд мэдээжийн ил тод тодорхой байхад л сарьнаж алга болчихдог чимээ нь тасардаг ш дээ. Эдгээр луйварчид шүүх цагдаа прокурорт замхарна биз.