Л.Пүрэвсүрэн Гэгээн ширээт улсын гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга тэргүүн хамба Пол Ричард Галлагертай уулзав

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Гэгээн Ширээт Улсын Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагертай нэгдүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монголын түүхтэй холбоотой баримт, эх сурвалжийг судлах Монголын эрдэмтдийг Ватиканы нууц архив, номын санд ажиллахыг зөвшөөрч, манай судлаачдыг 2019 оны аравдугаар сарын 1-4-нд хүлээж авсанд Ватиканы талд талархаж, цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. Монголын түүхтэй холбоотой эх сурвалжийг судлахад манай судлаачдыг Латин хэл сургах боломжтой гэж Ватиканы тал мэдэгдлээ.

Уулзалтын үеэр хоёр тал Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жилийн ойн хүрээнд 2020 оны тавдугаар сарын 6-8-нд Гэгээн Ширээн Улсад хамтран зохион байгуулах гэж байгаа эрдэм шинжилгээний хурал, зургийн үзэсгэлэнгийн бэлтгэлийн талаар ярилцлаа. Эрдэм шинжилгээний хурал нь католик шашны гэлэн Вильям де Рубрук, Папын элч Плано Карпинигийн Монголын эзэнт гүрэнд зорчихдоо баримтжуулсан шашин шүтлэгийн эрх чөлөөний асуудлаар болно. Энэ сэдэв шашнаар түрүү барин зөрчилдөж байгаа өнөө үед нэн ач холбогдолтой билээ.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Ватиканд ажиллах үеэрээ Папын Шашин хоорондын яриа хэлэлцээний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Индунил Жанакаратне Кодитувакку, Шашин судлалын Грегорын төвийн захирал Лоран Басанес нартай мөн тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Түүнчлэн Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Ромд байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Мал аж ахуйн үйлдвэрлэл, эрүүл мэндийн хэлтсийн захирал Берхе Ж.Теколатай уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна экспортод гаргах боломжтой сүү, сүүн бүтээгдэхүүнд тавигддаг олон улсын стандартын талаар ярилцав. Мөн Загас агнуур, үржүүлгийн бодлого, нөөцийн хэлтсийн захирал Др. Мануэл Барангетэй уулзаж, загас агнуурын салбарт далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдлэх эрх, тэдэнд ногдох квотын талаар мэдээлэл авлаа.


Сэтгэгдэл

Зочин [67.247.8.185] 2020-01-14 10:18:19

Hovch haraa VATIKANAAS BIDNII UVUGIIN ULDEESEN BICHIGIIG COPYDOOD AVCH IRVEL CHINII ENE NASNII GAVYA shuu. Avsan tsalin hulgailsan munguu ariutgah bolomj yum daa

Зочин [103.57.93.70] 2020-01-13 23:37:17

есүс христ чин хамба лам байсан

экү [66.181.161.70] 2020-01-13 22:21:04

мангар олон авилгачингийн улсын баагий гэгээн ширээт улсын ламтай уулзав. Кккк .хэн гэж солиотой нь бас ийм нэр олоодохвоо

lagaa [182.160.0.234] 2020-01-13 16:39:40

baga nasnii huuhed hoshnogddog piz daanuud

зочин [202.179.25.58] 2020-01-13 15:21:08

Энэ өгөр луйварчин бас тэнд очоод шигдихээ юу.Элбэгдоржийн тэжээвэр гөлөг.

Зочин [202.126.88.146] 2020-01-13 14:21:30

Гэгээн ширээт улс. Хн. Энэ оны анхны солирол байлаа. Үгүй юм байна удаах нь. Эхнийх нь ерѳнхийлѳгчийн поп амлалт.

зочин [64.119.21.148] 2020-01-13 13:58:09

Гэгээн ширээт улс ч гэх шиг Ватикан гээл явна биз дээ. дэлхий даяараа л тэгдэг дэг.

Зочин [64.119.16.129] 2020-01-13 13:46:52

Тамхи л эрж явдаг байх даа. Тамхинуудын загалмайлсан нь юм гээ биз дээ. Нэг юмаар дагнаад маш нарийн мэргэшчихээр чинь бас ч зүгээр юмаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.