Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Aдмин / Орон нутаг

Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн төвөөс баруун урд зүгт 60 километрт орших “Наран” гэдэг газар өчигдөр 09:44 цагт 3.5 магнитутын хүчтэй /Ө-48023’60’’ У-103005’60’’/ газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлжээ.

Мэдээллийн дагуу аймгийн Онцной байдлын ерөнхий газраас Могод сумын Тамгын газрын даргатай утсаар холбогдож тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэлт Могод сумын төвөөс зүүн хойд зүгт долоон километрт “Зүүн хажуу”, 13 километрт орших “Баянгол” болон 16 километрийн зайд орших “Наран” гэх газруудад малчидын гэрттус тус мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.