Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Кваква, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг хүлээн авч уулзлаа.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран гаргасан тооцооллоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай гарсан бөгөөд энэ нь Монгол Улсад ядуурал их байгааг илтгэхээс гадна эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмж муутай байгааг харуулж буй явдал хэмээн талууд дүгнэлээ.

“Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн дэд бүтэц, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тал дээр ололттой, ахицтай ажилласан нь нүүдлийг зогсоох, орон нутгийн хөгжлийг дэмжсэн. Гэвч малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь ядуурлыг илүү хурдан бууруулна” гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд, зарим төсөл хөтөлбөрүүдийг хатагтай Виктория Квавкад дэлгэрэнгүй танилцуулав.

180 мянга гаруй малчин өрхийн орлогын эх үүсвэр болсон мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортод гаргах төслүүдийн ТЭЗҮ хийгдэж, зарим бүтээгдэхүүнийг туршилтаар экспортод гаргах ажил эхэлсэн нь Дэлхийн банкны сонирхлыг татаж байгааг хатагтай Виктория Квавка хэллээ. Улмаар төслүүдтэй танилцах ажлыг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт даалгаж, одоогийн хэрэгжиж буй төслүүдтэй уялдуулах, бүс нутгийн хэмжээнд хэрэгжих төслүүдийг тухайн бүс нутагт суугаа Дэлхийн банкны захирлуудтай ярилцаж дэмжих асуудлаар идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд 2020-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн цар хүрээг тодорхойлох, стратегийн баримт бичгийг харилцан тохиролцох энэ үед дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсонд харилцан талархал илэрхийлж, хүн амын ядуурлыг бууруулах, ашигт малтмалын бус салбарын хөгжлийг дэмжих дээрх төслүүдийг хоёр талаасаа тууштай дэмжиж ажиллахаар болов.

Эх сурвалж ЕТГ


Сэтгэгдэл

Иргэн. [103.26.194.214] 2020-01-18 02:45:44

Шүүмжлээд шүлсээ үсчүүлээд байгаа хүмүүс өөрсдөө чаддаг юм бол хийл дээ

Зочин [202.179.24.235] 2020-01-13 17:49:56

ОДОО ДЭЛХИЙН ГУТАМШИГ ОНИГОО БОЛЖ ДУУСЛАА. ЮУ Ч БҮТЭЭДЭГГҮЙ, ХУДЛАА ЯРЬЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХЭЭС ӨӨР ЧАДВАРГҮЙ

Иргэн [103.57.93.57] 2020-01-13 11:47:03

Дэлхийн улсуудаас зээл авах нүүргүй болж байх шиг. Харь гаригийнханаас бол нэг удаадаа салгаж болох байлгүй. Өмнөх нэг ерөнхийлөгч ромбу гаригтай холбоо тогтоогоо биз дээ.

Зочин [103.212.119.61] 2020-01-13 10:38:05

Эд баялагаа африк их ухаалаг ашигладаг биднийг хол хаясан

Зочин [192.82.76.197] 2020-01-13 10:30:11

Хуулийн хичээл заавдаа.

зочин [202.131.227.30] 2020-01-13 10:05:39

Манай ерөнхийлөгч улсын сан хөмрөгийг хамгаалах естой болохоос биш үрээд өг гэж ард түмэн сонгоогүй шүү

Gnt [139.5.219.62] 2020-01-13 09:47:25

Энэ Женко хулгайчтай уулзаж яадийн

зочин [150.129.141.141] 2020-01-13 07:53:18

ОУВС-тай уулзах нүүргүй болсон доо.

МАН, АН -н нууц эзэд нь иржээ [91.186.77.117] 2020-01-13 06:57:39

Дэлхийн банк, ОУВС зэрэг нэрээр халхалагдсан АНУ, Английн эдийн засгийн алуурчидтай Монголын төр эрх тэгш ашигтай гэрээ хийх ямар ч боломж үгүй. Хийж чадвал хэдэн улс төрчдөд л ашигтай л гэрээ болно. Бид Африкийн араас явж байна!

Зочин [122.201.21.160] 2020-01-13 09:24:47

зимбабве болохоор "бид монголын араас явж бна" гэдэг биз дээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.