Николас Мадуро сүүлийн нэг жилийн хугацаанд 11 удаа цалин нэмжээ

Л.Батцэнгэл / Гадаад мэдээ

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро сүүлийн нэг жилийн хугацаанд 11дэх удаагаа цалин нэмэх шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр /2020.01.11/ гаргажээ.

Тус улсын эрх баригчид цалингийн доод хэмжээг 150-аас 250 мянган боливар (3.61 ам.доллар) болгохын сацуу 200 мянган боливарыг “хоол хүнсний урамшуулал” маягаар нэмж олгохоор шийдсэн байна.

Мадуро хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сард дундаж цалинг 40-өөс 150 мянган боливар болгон нэмэгдүүлж байсан юм. Тухайн үед иргэд нэг сарын орлогоор дөрвөн кг үхрийн мах худалдан авах боломжтой байжээ. Харин одоо үнийн өсөлтөөс үүдэн нэг кг махыг ч авч дийлэхгүйд хүрсэн гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.

АНУ-д цалингийн доод хэмжээг нэг цагт 7.25 ам.доллар байхаар тогтоосон байдаг. Нэг сарын орлогоор тооцвол Америкт 137 кг, Их Британид 288 кг үхрийн мах худалдан авах боломжтой юм байна. Хэдийгээр Мадуро инфляцыг буулгана хэмээн амласан боловч өнгөрсөн онд үнийн өсөлт 7374 хувьд хүрсэн байна.

Венесуэл иргэдийн дундаж цалингийн өсөлт /Оноор/

Венесуэл улс сүүлийн жилүүдэд хэт өндөр буюу “хяналтаас гарсан” инфляц, үндэсний валютын ханшийн огцом уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, түүнийг АНУ, Европын Холбооны ихэнх орнууд хүлээн зөвшөөрсөн. Венесуэлийн хямрал туйлдаа хүрээд байгаа ч эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлжилсэн хэвээр л байна.

Эх сурвалж: Quartz


Сэтгэгдэл

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-20 05:27:36

http://onlinecasinouse.com/# gold fish casino slots http://onlinecasinouse.com/# - online slots <a href="http://onlinecasinouse.com/# ">free casino </a>

Зочин [202.9.46.34] 2020-01-15 21:55:22

Энэ хүн мөн зовлонтой байх ш г байнадаа. Манайхан манцайгаад сайхан л харагдах юм. Би энэ хүний оронд байсан бол албан тушаалаа авах гээд байгаад нь өгөөд амиа аваад зугатана. Тэгэхгүйг бодоход хаана ч ялгаагүй албан тушаал хэрэгтэй байдаг юм байна

Зочин [122.201.21.160] 2020-01-15 11:55:44

энэ мадуро задуро яах вээ, цаана чинь доллар 3000 төг хүрлээ, юань 400 гараад явчихлаа

HYREL CVX [202.9.40.189] 2020-01-15 11:53:14

MAH hamsaatan Mydaro manaih mon adilhan

Зочин [64.119.27.80] 2020-01-15 11:20:23

Манай жeнко рекорд эвдэж 15 удаа нэмээрэй.

Songogch [64.188.31.131] 2020-01-15 10:34:58

Manai Jenco giin zamnaj yavaa jishee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.