Цуврал 01: Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйврууд

Л.Батцэнгэл / Хууль

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон асуудал олны анхааралд одоо ч байсаар байна.“Албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил, ардын хүүхдийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа арван жил” гэсэн яриа хууль батлахаас ч өмнө гарч байсан. МХЕГ-ын байцаагч нарын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэн хэрэгсэхгүй болов. Мөн С.Зоригийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр хууль батлуулах замаар дуусгасан гэх мэдээллийг ч УИХ-ын гишүүн Л.Болд ярьж байсан. БНН-ын дарга Б.Жаргалсайхан сая тэтгэврийн зээлийг тэглэх тухай яригдах үеэр “Хөөн хэлэлцэх хугацаагаар 400 гаруй луйварчид, зальдагчид, авлигачид суллагдах гэж байгаа. Эдгээр луйварчдын улсад учруулсан хохирол 12 их наяд. Тэр хуулийг цуцлаад хохирол төлүүлээд тэтгэврийнхээ зээлийг чөлөөлж болно” гэж ярилцлага өгсөн. Улсад асар их хохирол учруулсан, шинэ зууны шилдэг луйвар гэгдэх тэр хуулийг анх хэн санаачлав гэдэгт өнөөдөр хариу хайх хэрэгтэй болсон. Хуульч Б.Энхбаяр “Засгийн газрын өргөн барьсан төсөлд тийм зүйл байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг гишүүд өөрчилж, хуулийг баталсан. Чуулган, байнгын хорооны протоколд байгаа” гэж хариулсан нь яах аргагүй нэгийг өгүүлнэ. УИХ-ын Тамгын газар чуулган, байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг хадгалдаг. Энэхүү тэмдэглэлээс тухайн үед хөөн хэлэлцэх хугацааг яаж өөрчилсөн нь тодорхой болдог. Тэмдэглэлээс үзэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярыг яриулалгүй, шууд микрофон зааж бусдыг нь яриулж байжээ.2017 оны дөрөвдүгээр 25-ны өдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулах төслийн анхны хэлэлцүүлэг болох үеэр Ш.Раднаасэд “Мөрдөн байцаалтын хугацаа гээд нэг юм байна. Мөрдөн байцаалтын ард заавал хүний эрх явж байдаг. Хамгийн ноцтой нь энэ дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно гэсэн байгаа юм. Энэ хүн насаараа мөрдүүлээд шалгуулаад байх нөхцөл нь бүрдээд байна л даа. 2002 оны хуулиар тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд ингээд мөрдөн байцаах ажиллагаа дуусдаг, хэрэг хаагддаг байсан. Одоо ингээд оруулаад ирлээ яагаад ингэж орж ирсэн юм бэ гэдгийг нэгдүгээрт үзмээр байна. Бид нар байгууллага, хэрэг болгоныг илрүүлэхийн төлөө ерөөсөө ямар нэгэн байдлаар илрүүлэхийн төлөө гэсэн ийм өнцөгтэй юм яваад байх юм.Амьдрал баян зөндөө олон юм болдог.Одоо энэ мөрдөн байцаалтын хугацаа гэдэг дээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоочихож байгаа. Яллагдагчаар татах тогтоол танилцуулснаар хөөн хэлэлцэх хугацаа зогсчихож байгаа.Ингээд хэрэг нь түдгэлзчихдэг.Тэгээд энэ хугацаанд энэ хүн ингээд хэзээ дуусах нь үл мэдэгдэх хугацаагаар ингээд хэрэг шалгагдаад яваад байдаг, ийм байдал уруу яваад байна.Тэгэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацаагаар ядаж зогсдоггүй байдлаар юмаа яваад, тэр хугацаанд шалгаж дуусвал дуусаад, дуусахгүй бол тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг нь дуусдаг нэг ийм юм уруу явахгүй бол бид нар ингээд том хаалгатай болчихоод байна.Тэр хаалга нь байнга онгорхой, ийм нөхцөл байдалд юм явах гээд байх шиг харагдаад байна” гэж анхнаасаа хэрэгтнүүдийг хаацайлах арга мэхийг санаачилж байсан нь харагддаг.

Тухайн үед ажлын хэсэгт ажиллаж байсан Б.Батцэрэн “Эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцох журмыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2002 оны хуульд, 2008 он хүртэл нэг янзаар, 2008 оноос хойш нэг янзаар шүүхийн практикт хэрэглэж ирсэн. Энэ нь 2008 онд хуульд өөрчлөлт орсонтой холбоотой.Тэр үед яллагдагчаар татсан буюу эрүүгийн хариуцлагад татсан энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоодог байсан. Цаашаа бол энэ хэргийг ердийн журмаар шийдвэрлээд, зохих ялыг нь оногдуулдаг, энэ нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцнэ гэж үздэг байсан. 2008 онд хуульд өөрчлөлт орсноос хойш энэ хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд хамаагүй, шүүхийн шатанд ч хамаагүй тэр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгодог ийм байдлаар шүүхийн практикт энэ зохицуулалтыг хэрэглэж ирсэн.Сөрөг үр дагавар нь юу гэж гарсан бэ гэхээр, 2008 онд бол хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байсныг Улсын Их Хурлаас зургаан сар болгож багасгасан.Ингэснээр ямар ч хөнгөн гэмт хэргийг хэрэг бүртгэлт явуулаад, шүүхээр анхан давах юм уу? Хяналтын шатан дээр хянан шийдвэрлэхэд энэ зургаан сарын хугацаа дуусдаг. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн дийлэнх хүмүүс бол энэ үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болж ял завших ийм сөрөг байдал ажиглагдсан. Тийм учраас одоо энэ шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгосноор хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох тухай Эрүүгийн хуулийн 1.10-т заасан энэ заалтын дагуу, нэгэнт л ял сонсгосон, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол цаашаа хэргийг ердийн журмаар шалгахаар ингэж зохицуулагдсан. Энэ нь ХБНГУ-ын Эрүүгийн хуультай яг адилхан зохицуулалт байгаа. Гэхдээ энд Раднаасэд гишүүний хэлсэн нэг зүйлийг бид орхигдуулсан байгаа. Эрүүгийн хэрэг үүсгээд хаячихлаа тийм ээ. Тэгээд энэ хүн насаараа яллагдагч хэвээрээ явах юм уу гэдэг асуудал байгаа. Тийм учраас мөрдөн байцаалтын шатанд тодорхой энэ хуульд заасан ямар нэгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй, тасралтгүй үргэлжилсэн хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан тухайн хэрэгт тооцох хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрвэл энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ийм заалтыг оруулж болох юм. Тэгэх юм бол хөнгөн гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байгаа. Тэгээд нэг хүнийг эрүүгийн хэрэг үүсгээд ял сонсгочихсон, тэгээд тэр хүнээ мартчихлаа гэж бодъё л доо. Тэгвэл тэр тасралтгүй үргэлжилсэн, ямар ч ажиллагаа хийгдэхгүйгээр нэг жил болох юм бол автоматаар энэ хүний хэрэг хэрэгсэхгүй болж болох юмаа гэсэн ийм санал байна” гэхэд Ш.Раднаасэд “Үүнийг янзалчихъя л даа. Одоо тэртэй тэргүй Эрүүгийн хуулийн 1.10 гэдэг дээр чинь бол хөнгөн гэмт хэрэг дээр нэг жилийн хугацаа өнгөрчихсөн бол яллагдагчаар татаж болохгүй гээд явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд ялынхаа хэмжээнээс хамаараад тэр хугацаа нь өөр, өөр болоод явчихаж байгаа юм.Тэгсэн мөртлөө энэ дээрээ яллагдагчаар татаад нэг тогтоол танилцуулчихсан, ингээд насан туршдаа ингээд явчихаад байгаа юм.Саяны томьёоллоор оруулаад санал хураачихъя, тэгэх үү.Санал хураалт.66.7 хувиар санал дэмжигдлээ” гэж үндсэндээ “өөрөө өөртэйгөө ярьсаар” “хүчиндэх” маягаар хөөн хэлэлцэх хугацааг үндсэндээ үгүй хийсэн байдаг.

УИХ-аас 2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа гэмт хэрэгтнийг олох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байхаар заасан. Гэтэл 2017 онд Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх явцад нэр бүхий гишүүдээс санал гарч, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” хэмээн засжээ.Энэхүү хуулийн заалтын өөрчлөлтөөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ял завших боломж олгож эхэлсэн.Ш.Раднаасэдийн анх санаачилсан эл хуулийн төслийг 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан байдаг. Хуралдааны протоколыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Эрүүгийн хэрэгтэй тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр тасралтгүй үргэлжлүүлсэн хугацаа нь тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрвэл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ талаар хэлэлцэнэ.

image

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ чинь хүн алчихаад гадагшаа гараад яваад баригдалгүй байж байгаад хугацаа нь дуусчих, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчих юм бол тэр хүнийг 20 жилийн дараа ялаас шууд чөлөөлнө гэсэн ийм томъёолол уншигдаж байна. Ингэж болохгүй ээ. Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэргийг нь түдгэлзүүлж байгаад олж авсан цагтаа хэзээ ч хамаагүйгээр шийтгэж байх ёстой юмаа.Үүнийгээ хоёрдугаар хэлэлцүүлгийн үедээ яриарай. Тэр аахар шаахар хэргүүд нь одоо өнгөрч. Гол нь тэр хүнд ялтай, төрийн эсрэг, хүний аминд халдсан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэх мэтийн энэ заавал төр хянаж байх ёстой ийм хэргүүд байдаг юм. Энийг ингэж шууд сайн зугтаа. Тэгэх юм бол хэргийг чинь 20 жилийн дараа хэрэгсэхгүй болгоно гэж хууль хийж болохгүй ээ. Тэгээд баригдсан үед нь шалгаж шийдвэрлэдэг зарчмаа хадгалж үлдээ.

image

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

– Хөөн хэлэлцэх хугацааг бүр мөсөн байхгүй болгож байгаа юм байна. Тэгээд шүүхээр шийдэгдэх хүртэл одоо хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэдэг чинь соёлтойгоор бол ямар ч хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гээд. Уг нь нийтээрээ хэлэлцүүлээд ард түмнээсээ асуугаад зарим нэг маргаантай зүйлүүдээр санал солилцоод явах арга байдаггүй юм уу. Би одоо ямар завсарлага авалтай биш. Тэгээд ийм л байна л даа.Энийг нэг хойшлуулаач гэсэн ийм хоёр асуудал байна.

image

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй болчихлоо гээд О.Баасанхүү гишүүн сая буруу ташаа зүйл ярьж байх шиг байна.Та Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг гаргаад хар.Өнөөдөр бид нар уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн асуудал ярьж байгаа. Эрүүгийн хуулийн 1.10 дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон бол хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол гэсэн хөөн хэлэлцэх хугацаа ингээд зүйл, заалт бүрээр нь оруулсан байгаа .Хөөн хэлэлцэх хугацааг үндсэндээ дөрөв ангилсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль баталсны дараа энэ хуулийг баталъя гэж байгаа байхгүй юу. Энэ хууль чинь таны яриад байгаа тэр Эрүүгийн хуулийн бүх юм байхгүй болгочихож байна.Өөрөөр хэлвэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүхээр орсноор дуусгавар болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь гарснаасаа хойш шүүх болох бүх хугацаанд бол тэр хөөн хэлэлцэх хугацаа чинь явна гээд хүчингүй болчихож байна. Энийг батлах гээд байгаа чинь ямар учиртай юм бэ гэж асуугаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн саналын томъёололтой хамтдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дагаж нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Яагаад ингэж орж байгаа вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа бүх төрлийн хэрэг дээр тодорхой хугацаанд зогсох, тасрах гэсэн ийм ойлголтууд байдаг. Хэрэв энэ өөрчлөлт орохгүй бол хүнийг 20, 30 жил насаар нь шалгах ийм эрх зүйн нөхцөл байдлыг дордуулсан одоо ийм зохицуулалт орж ирэх гээд байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаан дээр бид нар бас оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хөөн хэлэлцэх хугацаа хэрэг болгон дээр өөр өөр байдаг. Харин тоолох нь бол яаж эхэлж тоолох юм бэ гэдэг нь гарч ирж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа юм.Шүүх хуралдаан болтол хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилнэ тэгээд дуусгавар болно. Харин шүүхээс өмнөх шатанд одоо хөөн хэлэлцэх хугацаа дуусаад тэгээд зүйл дуусаад хэрэг хэрэгсэхгүй болгодог ч юм эвлэрдэг ч юм уу ингээд явах нь нээлттэй байгаа юм байгаа биз дээ. Хоёрдугаарт энэ хөөн хэлэлцэх хугацаа залилан мэхлэх хэрэг дээр их яригдаж байна. Баахан юм ярьж залилж мэхэлчихээд тэгээд өмч хөрөнгө туучихаад гадаадад гараад алга болчихдог.Тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ирэх гээд хүлээгээд суучихдаг. Өршөөлийн хууль гарахын хүлээгээд суудаг. Ийм зүйлүүд дээр хүмүүс их ярих юм. Иймэрхүү нөхцөл байдлуудаас болоод энэ хөөн хэлэлцэх хугацааны асуудал маш нарын журамлагдахгүй бол яг энэ зохицуулалтаар шийдэгдэж чадаж байна уу үгүй юу. Бүрэн дүүрэн зохицуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг ийм асуудал байгаа юм.

Ийнхүү санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд 73.3 хувийн саналаар хуулийн өөрчлөлтийг баталсан байдаг.Ш.Раднаасэдийн анх санаачилсан хөөн хэлэлцэх хугацааны буянаар Монгол Улсыг хохироосон олон гэмт этгээд ял завшсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэрэг гээд нийт 13 хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болсон гэдэг мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулсан. Тэр хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон, улс эх оронд хохирол учруулсан хүмүүст хүлээлгэх хариуцлагыг дахиж тооцох боломж бүрдэж байна. УИХ-ын зарим гишүүд хэрэгсэхгүй болсон 13 хэргийг шууд хэл гэдэг шаардлагыг тавьсан. Зарим нь хэлээд яах вэ гэдэг байр суурьтай байгаа. Миний хувьд одоохондоо тодорхой мэдээлэл байхгүй байна.Гэхдээ хэрэгсэхгүй болсон хэргүүдийг ил болгох хэрэгтэй. Ойрын хугацаанд ил болох байх гэж бодож байна” гэж чуулганы танхимд хэлж байсан. Энэ хөөн хэлэлцэх хугацааны балгаар “Жастын” Ш.Батхүү нарын маш олон хүн ял завшсан байдаг.


Сэтгэгдэл

зочин [202.126.88.48] 2020-01-19 05:25:48

Ардын хүүхдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусдаггүй албан тушаалтны хөөн хэлэлцэх хугацаа гэж дуусдаг элдэвтэй ид шидтэй юм байх юмаа Албан тушаалтны ард авилгачид байдаг Ардын хүүхэд нэг нэгээрээ бариулсаар шоронг дүүргэж байна даа

Зочин [59.153.112.157] 2020-01-18 23:29:48

Бузар булайг дэмжсэн нөхөр, дахин бүү сонгогдог

Раднаа амжилт [66.181.161.98] 2020-01-18 14:12:18

Сонгууль дөхөөд өрсөлдөгчид чинь шээс нь гоожлоо юу, хэхэ шээсийг нь савьруулаад гараад сонгогдоорой ажажажа амжиль хаха

хэхэ [66.181.161.98] 2020-01-18 14:09:34

Раднаасэд бод жинхэнэ хуульч, харин ч зөв замд нь оруулах гэсэн, та нар мянган удаа бичээд ч Говьалтай тэр чигтээ сонгоно, хийсэн ажил их гээд, алтайхөн ярьж бна, сонгох болно, бүр олон жил сонгондно за,

хөх хар [66.181.161.21] 2020-01-19 08:00:08

говь алтай татгалзаж бн .хэзээ ч сонгохгүй.далд ор .

зочин [103.57.93.140] 2020-01-18 15:26:41

ХУЦВАА.

zochin [66.181.191.195] 2020-01-18 13:03:43

ene nyamdorj odo bolnoo tetegvertei gar 20 jil said hiilee bahi baidgaarai

ХУУЛЬЧ [66.181.181.186] 2020-01-18 09:44:19

НЯМДОРЖИЙН ОРХИЯ ГЭЭД БАЙГАА "ААХАР ШААХАР" ХЭРЭГ ГЭДЭГ ДОТОР БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ОРЖ БАЙГАА ЮМ. ИХ ЗАЛЬТАЙГААР РАДНААСЭДИЙГ ДЭМЖСЭН. МЭДЭЖ БАЙСАН УЧРААС ХҮНД ГЭМТ ХЭРЭГ, ХҮН АМЬ, ТӨРИЙН ЭСРЭГ МЭТИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГЦААГ АНХААРАЯ БУСДЫГ БОЛИЯ ГЭЖ ХЭЛСЭН ЗАЛЬТ ЭТГЭЭД . ИЙМ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХ Ч ГЭЖДЭЭ.

Зочин [103.229.122.54] 2020-01-18 07:54:26

radnaased nuguu aldart aayaa mun shuu de 2017 oni 12 sard MXEG tsagaan huugiin uruund suugad uvus urgamliin kvot bichuuleed 5000tn uvusnii zuvshuurul avah gesen chin 200 say tigrug nehej bailaa aayaa tsagaanhuu 2 , tegej chadahgui geed garsan ter tsagaas hoish manai compani MXEG har jagsaaltad orson ayaagiin solguulii mungu bosgoj bga geed odoo bas iim baidaltai bna da

zochin [202.9.46.145] 2020-01-18 07:52:00

mongoliin turiig ene kheden khulduu khar khulgaichuud togloj doromjilj duusgaj b.na aa.

Зочин [122.201.22.127] 2020-01-18 07:50:58

Ene meteer hichneen ih hohirol amsav? Heseghen humuus bayajij, hichneen hun yaduurav? Ene herguudee unen zuv shiidej chadah ni uu? Bid harj huleej bn.

Зочин [202.131.252.190] 2020-01-18 07:39:32

Раднаасэд ард иргэдийнхээ төлөө л ярсан байна. Хуулийнханы талд биш

batkhuyag [202.9.46.221] 2020-01-18 07:38:35

zurkhend ni khutga shaakh yumsan, tsusand ni nuuriig ni ugaagaad

Зочин [202.179.31.99] 2020-01-18 07:09:14

Энэ үл бүтэх нөхрийг үтэр түргэн зайлуулбал таарна,Авлигыг цэцэглүүлэх,эх орноо эдийн засгийн аргаар сүйрүүлэх нэг эх үүсвэр тавьсан гэмт этгээд шүү дээ.Эн ер нь юу хийж байгаад хэн болоод гараад ирсэн нь их л сонин юм.Ийм л гэнэтийн бор хадзан туулайнууд эх орноо баллаж байгааш дээ.Өөрөө хуульчаар ажилласан туршлагагүй зүгээр л нэг мэдэмхийрэгч юм байна шүү дээ.Хууль ч гэж дээ.

Зочин [172.58.142.211] 2020-01-19 05:27:56

Zailuulaad alaad hayahsan

Зочин [64.119.16.18] 2020-01-18 07:03:08

Зууны биш мянганы луйвар

Зочин [64.119.16.18] 2020-01-18 07:00:38

Говь-Алтайг татан буулгавал таарна. Ядах юмгүй хэдэн тийш нь тараагаад өгчихнө. Засагт ханы хөх харцуул хэцүү гэдэг яавч сайн талаасаа биш. Лодойдамба гуай тэгдэг.

kub [202.126.89.212] 2020-01-18 06:57:09

76 gishuun tus bur erunkhiilugch zasgiin gazar khuuli sanaachlakh erkhtei ... khuun kheltsekh khugatsaag tus burdee.khen ni ch zogsooj chadakh baisan gesen ug yum ... bugdiinkh ni es uildel l dee ... ajlaa meddeg bol ...

Зочин [103.229.123.82] 2020-01-18 06:48:04

ГовьАлтайн хөх харчууд гайгүй сайн хүмүүс байдаг ш дээ

Зочин [202.126.88.145] 2020-01-18 06:27:34

Сонгууль дөхөөд Раднаасэд гишүүнийг баруун солгоогүй нүдэж эхэллээ, хөлсний бичээчид амжилт олохгүй дээ. Энэ хүн Алтайгаас асуудалгүй гарна хараарай !!!

иргэн [192.82.67.41] 2020-01-18 06:06:13

Сайд Ц.Нямдоржийн үгэнд ороогүйгийн гай юм биш үү? Энэ хууль чинь

ЗОЧИН [59.153.112.94] 2020-01-18 06:03:05

ЭНЭ РАДНААСЭД ГЭХ ХОГИЙН ШААР ОРУУЛЖ БАТЛУУЛСАН, АВИЛГАЧДЫГ ӨРШӨӨСӨН, ӨӨРСДИЙГЭЭ ХЭРГЭЭС МУЛТАЛСАН РАДНААСЭД АВТОРТАЙ ЗУУНЫ ЛУЙВРЫН ХУУЛЬ ГЭЖ НЭРЛЭВЭЛ ЗОХИЛТОЙ.

Зочин [172.58.142.211] 2020-01-19 05:29:13

Tegeh bolno

Зочин [122.201.22.7] 2020-01-18 06:39:58

Нямбаатар л хийсэн юм байна лээ шүү дээ

иргэн [192.82.72.45] 2020-01-18 05:50:56

Гайгүй нэгнээ барьж иддэг манайхны нѳгѳѳ муухай зан гарч ирэв ээ хѳѳрхий, Раднаасэд ноён нуруутай гайгүй залуу. Аймагтаа ч их юм хийж байгаа. Захиалгат бичлэг л байна. Сонгууль ойртжээ

зочин [103.57.93.140] 2020-01-18 15:36:44

Танай аймгаас л сонгогдсон юм бол хийхгүй яах юм. Хулгайч,луйварчидыг ял завшуулж байгааг нь зөв гэх гээд байгаа юм уу? Хуцваа.НОВШ.

Зочин [202.126.89.74] 2020-01-18 05:28:33

Хүрэлсүх дарга м.энхболлын хэдэн мангууг тухайлбал раднаасэд, ундраа, нямбаатар нарыг намаасаа зайлуулах хэрэгтэй. Эдгээр хүмүүс танд дэм болохгүй чөдөр л болно шүү! Анхаарай!!!!!!

иргэн [202.179.24.185] 2020-01-18 05:13:02

Раднаасэд гэж нэг Эрх мэдэл, Албан тушаалаа ашиглаж мөн ч олон Хулгайч, Луйварчин, Авилгачидыг Ял завшууллаа даа, Энэ Этгээдийг ахин УИХ-д Сонгохгүй байх нь зүйтэй,

Зочин [202.126.89.120] 2020-01-18 04:36:07

nyambaatar ene huuliig batluulahad ih l olon yum yarij demjsen bna. daraa ni radnaased oruulj batluulsan geed poprood yavaad bgaa. novshiin amitan

zochin [202.55.188.33] 2020-01-18 04:22:19

N.Enhbayriin huulin zuvluhuur ajillaj baisan gene. N.Enhbayr yahaaraa iimerhuu niigmiin ylgadsuudaar turiig buzarluulsan novsh ve. Dashdorj gej tamhinii naimaachin turiin tushee bolj baisan geheer Mongol yaj hugjih bilee. Ene medeelel shig il tod bichij baival hend sanal uguh ve gedegt ih devshil garna. Radnaasediig buh nasaar ni shorond hori.

Иргэн [103.212.116.196] 2020-01-18 04:16:07

Ямар ч хэрэг хийсэн бай ЯЛ шийтгэлээ эдлэх хэрэгтэй шдээ хөрөнгийг нь хураа үнэхээр даварчихсан новшнууд

Тэртээ тэргүй мэдээжийн зүйл... [202.126.88.144] 2020-01-18 04:08:45

Тэртээ тэргүй мэдээжийн зүйлийг сүр сүртэй байдлаар бичиж байгааг л ёстой өнөөх СЕНСАЦИ гэж ойлговол зохилтой. Гэхдээ асуудлын гол нь эдний булхайг зогсоо зайгүй дэлгэх бус иргэд сонгогчдынхоо улс төр, нийгэм, эдийн засгийн мэдлэг чадварыг нэмэгдүүлж амлалт хөтөлбөрийн наадах цаадахыг ялгаж зөв сонгол хийж чаддаг тэр мэргэшил, чадварыг олгон эзэмшүүлэх талаар нэг ч улс төрч, нэг ч хэвлэл мэдээлэл ёстой ган хийхгүй байгаа нь гачлантай. Тэгээд л говийн хамхуул шиг салхины өнгө аясаар нэг хөөрцөглөж, нэг бухимдаад л явж байх нь ЗҮГЭЭР эд юм байх нь л дээ. Одоо та нар энэ улс төрчид ч, энэ хэдэн СЕНСАЦИ хэвлэлүүд ч больж үз иргэдийг наадах цаадахыг таниулдаг болох ажил эрчимтэй өрнөж байгаа.

Зочин [202.126.89.191] 2020-01-18 04:06:52

Ene nohoriig uls toroos zailuuaachee enkhbayriin Zobloh geed l hulgaich tsarsitai yum bsan yag ter hulgaigaa hiij bn ene bol hulgai shuu

Зочин [66.181.177.245] 2020-01-18 03:57:20

Нямбаатар Раднаасэдэдийгээ хеен хэлэлцэх хугацааг байхгvй болгосон гээд муулаад л байсан, еерее ч гэсэн хурал дээр Раднаасэдэдийн талд ярьж хамгаалсан л юм байна шд. Адилхан хог, хам хэрэгтэн

4909 [202.126.89.185] 2020-01-18 02:55:09

Ийм ёрын шааруудаар УИХ бүрдчихсэн,буруу зүйл хийхдээ гаршчихсан,идэж ууж хулгай хийх үндсэн зорилготой гэмт хэрэгтнүүдийн төлөөлөл,сийхгүй худлаа хэлээд айхгүй сууж байдгаа харуулсаар байгаа.Гэмт хэрэгтэнд гишгэх газаргүйг харуулъя...

Зочин [43.242.243.60] 2020-01-18 02:39:09

Хилийн хулгайч Амарааг Говь алтайн гаалийн даргаар тавьсан нөхөр да

Х [202.126.89.40] 2020-01-18 01:57:21

Хөөн хэлэлцэх хугацаа гэх хуулийг бүр үгүй хийгээч арай дэндүү тэнэг хууль . Улсад онц ноцтой хэдэн наядаар хохирол учируулчихаад ял , хөрөнгө мөнгө завшаад яваад байх юм . Одоо авилга хахууль , төсөвийн мөнгө завшигч нар чинь бүр давраад тэрбум төгрөг голж их наядаар улс орноо тонон дээрэмдэж байна шүү .

Зочин [67.247.8.185] 2020-01-18 01:48:01

Zuun jil DURSAGDAH NOVSHIIN AJIL HIISEN hun dee. Bodvol gahai boltoloo ideh mungutei boloo biz ee. Shingeh boltugai

МАН-ыг сонгосноор хөгжил бус хоцрогдол л ирдэг. [202.126.89.213] 2020-01-18 01:44:29

Хөгждөггүйгээрээ алдартай Говь-Алтай аймаг гэж ёстой үнэн шүү. Зүүн талдаа Сүхбаатар аймаг хөгждөггүйгээрээ алдартай байлаа. Төвийн бүсдээ Төв аймаг байсан. Сүхбаатар Төв аймаг хоёр АН-ынхан нутгийн удирдлагаар буюу засаг даргаар ажиллах үед л хөгжсөн. Харин Говь-Алтай аймаг МАН-ыг удаа дараа сонгосноороо улам л хоцрогдсон. Цус ойртолтоороо л улсдаа харин тэргүүлсэн. Ер нь хөдөө орон нутгаар явахад аймгуудын төвүүд голцуу АН-ынханыг Засаг даргаар ажиллах үед л хөгжсөн байдаг. МАН-ынхан Засаг даргаар ажиллахаар авлигын хэрэгт орооцолдож аймгийнх нь хөгжил доройтож байдаг.Урьд 1990-2000 -аад онуудад Сүхбаатар аймгийнхан МАН-ын Ч.Улааныг удаа дараа сонгосноороо хөгжвөл хөгжихөөрөө д нэг байсан. Даанч хөгжөөгүй.Улсын сан хөрөнгийг атгасан Ч.Улаан сайд нь унаган нутгаа хөгжүүлээгүй.Өөрийгөө л дэлхий даахааргүй баян болгосон. Насаараа авто замын газарт ажилласан "Хар замын Хар" Будыг Сүхбаатарынхан УИХ-д удаа дараа сонгож байснаар энэ аймгийн зам харилцаа хөгжөөгүй.Муу нэртэй АН-хан л зам

irgen [103.212.118.38] 2020-01-18 01:41:01

Hoon heleltseh hugatsaag ustgaj ogsnooroo ovoo ashig olson baih daa.

y [66.181.185.98] 2020-01-18 01:26:24

Iim baiai yumiig yah gej sonsgoson yum bolooo 7 uuliin tsaaguur dald or

Зочин [66.181.178.131] 2020-01-18 00:48:07

Эвгүй юм хийсэн нөхөр байна. Ирэх сонгуулиар Засагт Хааныхан алдаагаа засах хэрэгтэй . Алтайд амьдардаг нэгнээ түшээ болговол бага ч болов хөгжиж магадгүй.Алтай гэж нээрээ хөгжидөггүй газар юм билээ.

Зочин [122.201.31.226] 2020-01-18 00:45:55

Эцэг Шатарбал гэж хэн бол ... Ойр дотныхноороо " могой " бариулах бол " Намб. Энхбаяр " арга л даа : барсболд , Шийлэгдамба , Баянсэлэнгэ ....

:Дарь [66.181.182.69] 2020-01-18 03:51:40

Мөн ч бурах юмдаа. эцэг эь өлгийтэй шахам байхад нь нас барсан вм. өөрийнхөө чадлаар энэ өндөрлөгт хүрсан хүн. Сая, Говь-Алтайд урьд байгаагүймаш их зүйлс хийсэн. :

Зочин [122.201.21.41] 2020-01-18 00:39:29

Овоо гаршүү нэг бодлийн олон гэмт хэрэгтэнд хэрэгн хэрэгсхгүй болж баярлуулсан.

pkxny [202.179.24.116] 2020-01-18 00:32:21

энэ нөхрийг нам нть дэвшүүлэхгүй байлгүй. хэрэв дэвшүүлбэл натайгаа хамт унана. ер нь ард түмэн одоогийн _:-ийг хуйгаа рн ь солих санаатай байгаа. шүү.


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.