Хятадад илэрсэн шинэ вирус ямар замаар дамждаг нь одоог хүртэл тодорхойгүй байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

БНХАУ-ын Үхань хотод илэрсэн “2019-nCoV” шинэ коронвирус эрдэмтдэд нууцаа хараахан дэлгээгүй байна. Уг вирус ямар замаар дамждаг, байгалийн голомт нь юу болох нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгджээ.

"Энэ сарын эхээр Хятадад анх илэрсэн шинэ коронавирусний талаар судалж тодруулах зүйл олон байгаа бөгөөд халдвар нь хэрхэн дамждаг, өвчний эмнэлзүйн шинж чанар эсвэл тархалтын цар хүрээ ямар байх талаар дүгнэлт хийх хангалттай мэдээлэл байхгүй байна. Мөн халдварын голомт одоог хүртэл тодорхойгүй байна” гэж ДЭМБ-ийн хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.

Үхань хотод зорчоод ирсэн хүнээс “2019-nCoV” вирус илэрсэн тухай Японы эрх баригчид нэгдүгээр сарын 16-нд ДЭМБ-д мэдээлжээ. Энэ нь БНХАУ-аас гадна уг вирус илэрсэн хоёр дахь тохиолдол юм. Нэгдүгээр сарын 13-нд мөн Тайландад бүртгэгдсэн байна. Орчин үеийн аялал жуулчлалын хөгжлийг харгалзан үзвэл уг вирус өөр улс оронд илэрч магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Коронавирусний халдвар өргөн цар хүрээтэй тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэлхийн бүх улсад явуулахыг ДЭМБ дэмжиж байна. Гэхдээ Хятад руу аялах, тус улстай хийж буй худалдаанд хязгаарлалт тогтоохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ТУНГАЛАГ [122.201.24.185] 2020-01-18 05:29:00

ХЯТАД ХҮН АМАА ЦӨӨРҮҮЛЭХ ГЭЖ ЗОРИУД ШИНЭ ӨВЧИН ГАРГАЖ ИРЭЭ БИЗЭЭ ДОХ ШИГ

Зочин [64.119.24.234] 2020-01-18 04:42:29

Загасны зах дээр ажилладаг хүмүүс олоноороо өвчилсөн.

зочин [182.160.32.65] 2020-01-18 03:47:11

тасалгааны цэцгээс үйдэлтэй гэх шиг болсон доо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.