Орхон голд дөрвөн зорчигчтой машин цөмөрчээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т орших Орхон багийн “Их нарийн” гэдэг газар Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч оржээ.

Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 22:20 цагт онцгой байдлын алба хүлээж авсан байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан.

Машинд 1 том хүн, 3 хүүхэд зорчиж явсан аж. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

АЙ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:18

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:02:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:02:32

sdfgg [202.126.88.130] 2020-01-20 11:49:12

1timhun 3 huuhed endsen gesn medee yawj ba. unen wum yy. mashin amar hamaa ba hunii ami heregtei chyhal bizdee. sonin wum bchih wum. dytyy hagas ner todii

Мэдээгээ бүрэн бичээч. Хүний амь эрсдсэн юм уу? [202.131.225.53] 2020-01-20 07:08:19

Тэгээд зорчигчдыг нь аварсан юм уу, эсхүл бүгд живж үхсэн юм уу??? Энэ л гол мэдээ биздээ? Гол зүйлийг нь бичээгүй байж үүнийгээ "мэдээ" гээд байгаа юм уу?

Baagii [67.80.24.197] 2020-01-20 01:50:17

Mashiniig ni yu tsomolson yum bol......


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.