АНУ-д   хөдөлмөр эрхлэх  Н2 ангиллын визийн хугацааг сунгажээ 

Aдмин / Улстөр

Монгол Улсын иргэдийг АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас албан ёсоор мэдээлсэн байна. Ингэснээр манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2 ангиллын виз авч 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэж байгаа аж.

Эргэн сануулахад, 2018 онд манай улсын гурван иргэн, 2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлсэн байдаг. АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас гаргасан албан мэдээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...


Сэтгэгдэл

Зочин [80.214.72.4] 2020-01-21 17:28:21

Үхэр монголчуудад хамгийн их хамаатай

Зочин [202.9.46.53] 2020-01-21 13:13:56

Хууль бусаар хил нэвтэрч байгаа бүдүүлэг орк дүрвэгсэд цагаачдыг хил дээрээс хүчээр албадан буцааж байх шаардлагатай. Аялал болон эмчилгээний оюутны визээр ирээд хөдөлмөр эрхэлж, визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байгаа гадны иргэдийн паспорт дээр нь хар тамга дарж баривчилж албадан нутаг буцаах шаардлагатай.

Зочин [202.126.89.121] 2020-01-21 16:03:06

Наад үгээ Сирийн дүрвэгсдэд хэлээч.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.