УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох Л.Оюун-Эрдэнэ сайдын саналыг medee.mn дэмжиж байна

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд казинод тоглосон тухай зурагтай мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлч мэдээлэл хийж “Казиногийн хууль батлахын тулд казино сонирхсон. Тэгээд яах гээд байгаа юм” гэх маягаар өөрийн үйлдлээ тайлбарласан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ манай сэтгүүлчийн асуултад Одоогоос таван сарын өмнө Төрийн албаны удирдах албан тушаалтнууд, албан хаагчид казино болон мөрийтэй тоглосон тохиолдолд хариуцлага тооцох журам гарсан. Журмыг Засгийн газрын хүрээнд тогтоолоор баталсан. Засгийн газрын энэ тогтоол төр, захиргааны болон тусгай үйлчилгээний албан хаагчид нөлөөлнө. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар үндсэндээ гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Анх энэ асуудлыг гаргаж тавьж байхад олон хүн шоолж байсан. Хүмүүс казино тоглодог нь маш ойлгомжтой. Үүнийг байдаг л зүйл шиг хүлээж авч байсан. Одоо өөр болсон байна. Төрийн албан хаагч казинод орж байгаа тохиолдол эрс багассан. Багассан асуудлыг Сөүлд байгаа манай Элчин сайдын яамныхан болон тусгай албаныхан хэлж байна. УИХ-ын гишүүдийн асуудал дээр нийгэм ямар байр суурьтай хандаж байгааг та бүхэн харж байгаа байх. Хоёр намын бүлгийн дарга нь гэж харж байгаа байх. Бидний хувьд УИХ-ын гишүүд ёс зүйн дүрмээр зохицуулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хууль Хууль зүйн байнгын хороогоор ороод батлагдах гээд явж байгаа. Одоогийн хууль дүрмээр Элчин сайдын асуудал байгаа. Гадаад хэргийн сайдтай өчигдөр холбогдсон. Австрали улсад суугаа Элчин сайдаас тодруулга ав гэсэн. Хэрэв тоглосон нь тогтоогдвол үндсэндээ ажлаас нь хална. Төрийн албан хаагчид халагдаад, УИХ-ын гишүүд нь байгаад байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Үүнийг УИХ хурал өөрөө шийдэх ёстой. Энэ асуудлыг Засгийн газар болон та бүхэн ч гэсэн шахах ёстой. Хуулиар болохоор УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад газар дээрээ баригдахаас бусад нөхцлөөр хариуцлага хүлээхгүй гэсэн зохицуулалттай. Халдашгүй байдалтай холбоотой асуудлыг ярих цаг нь болсон байна. УИХ-ын гишүүдийн баталж өгсөн журмаар төрийн албан хаагчид хариуцлага хүлээж ажлаас нь халагдаад байгаа нь дэндүү шударга биш байна. Одоо УИХ-ын гишүүд үүнийг өөрсдөөсөө асуух цаг нь болсон” гэж хариулсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийн эрмэг зоримог эл шийдвэрийг манай medee.mn сайт уухайлан дэмжиж байгаа. УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох Л.Оюун-Эрдэнэ даргын саналыг нийгэм нийтээрээ дэмжсэнээр төсвийн мөнгөөр гараа угааж, төрийн зардлаар түнхэрцгээ дүүргэдэг төрийн түшээдийн явуургүй үйлдлүүд зогсож, нийгэмд эрүүл орчин бүрдэх биз ээ.


Сэтгэгдэл

Зочин [31.10.141.50] 2020-01-31 01:34:11

Oyunerdene geh zaluug Huuk shig am,ajil 2 ni zurdeg pop mun bish gedgig bid harah uldlee.yer ni anh garch irehdee chini helj yarij bsn-g humuus martaagui...

Зочин [202.9.46.241] 2020-01-25 09:57:30

Дэмжиж байна. Гэхдээ энэ санаачлөгыг гаргаж буй Оюун-Эрдэнэ сайд өөрөө төрийн мөнгөөр цагтаа тансаглаж байсанаа хүлээн зөвшөөрөх ёстой шүү. Мөн одоо тойрогтоо тэмцээн уралдаан гэх мэтээр маш их мөнгө хаяж байгаа нь хэний мөнгийг цацаж байгаа бол. Албан тушаалаа ашиглаж компаниудыг дарамталж мөнгө гаргуулдаг юм биш биз дээ. Эсвэл төрийн мөнгийг уу?

Зочин [202.9.40.77] 2020-01-23 17:31:13

Оюунэрдэнэ худлаа гар даа Баярын заавраар явдаг нохой

зочин [202.126.88.183] 2020-01-23 13:49:09

Их хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг эхэ балай хуулиа хүчингүй болгохыг шаардаж гишүүнээ вэмжиж байна

иргэн [64.119.20.62] 2020-01-23 08:41:32

ДАНДАА АМЬДРАЛААС ТАСАРХАЙ, АГААРТ ЖИНГҮЙДЭЛД ПОПОРЧ ЧАЛЧИЖ ЯВДАГ ҮЛГЭРИЙН БААТАРЫГ ГАЗАРТ БУУЛГАМААР ЮМ. ҮЛГЭРИЙН БААТАР ОЮУН-ЭРДЭНЭ ККККККК

Zochin [91.200.105.230] 2020-01-23 00:53:12

Casinod zuragaa daruulsan zarim n ehneesee ajilaas n halsan,harin zarim negiin zurag hangaltgui zaaval bichleg heregtei bolchih uym

Zochin [91.200.105.230] 2020-01-23 00:47:57

Miat n butetsig oorchlon gej yarih uym ene butseeree suuliin 3 jil urd omno n olj bgaagui geeree ashigtai ajillasan bhad,butets yagaad oorchloh geed bgaag eroosoo oilgoj chadahgui uym,harin ter shagnal uramshuulal,sanhuugiin sahilga bat,urgui zardal,tomilolt geh metiin zuilee shalgaasai blee

Zochin [192.82.72.124] 2020-01-22 21:18:47

Popdooroi

Зочин [192.82.70.225] 2020-01-22 20:23:31

Хөөрхий энэ сайдын эрх мэдэл их гарын тоглоомчдод хүрэх үү хөөрхий амьтан хаданд хавчуулагдсан халиуиы зулзага хөөрхий том гарын тоглоомч нар гар урттай мөнгө зузаан шүү дээ

Зочин [103.229.122.236] 2020-01-22 17:20:38

Zzzzsssss yu ch hiij chadahgui batsaan mini... hudlaa sur danzan sh dee

idee beerig ni shashah geed [66.181.161.8] 2020-01-22 16:30:19

miat n zahiral , salbarin said ni miat dr tseverlegee hiih gd diilehgui deer zasgiin gazar ni garsaachaad bgan gee bizde

lol [66.181.161.8] 2020-01-22 16:28:11

neg l uh shudarga hun harlij l bai MIAT dr shalgaltaar ochchood yu ch helehgui butetsiig ni hiilguulehgui yvaad l ugsiishte

Бүгдээрээ ПиАрдуулаад л. Ёооо-Ёоо-Ёо! [202.131.225.53] 2020-01-22 14:40:21

ПиАр хийж байнадөө! Харин олон нийт бол чих, амруугаа ПиАрдуулж байна. Сонгууль болтол 5-хан сар үлдлээ. Нэмж ПиАрдуулмаар байна уу?

Эдийн засагч [66.181.177.104] 2020-01-22 13:39:03

Дэмжиж байна. Огцруулах хэрэгтэй.

Зочин [202.179.26.12] 2020-01-22 13:38:01

тоглоогүй бол хүн хэлмэгдүүлсэн болно ш дээ. 37 онд амьдраад байгаа юм уу?!

Zochin [91.200.105.230] 2020-01-22 13:25:37

Ukraini eronhiilogch parlamentin gishuunii haldashgui erhiig UGUI bolgoson bna,mash zov shiidver,avilgalin ,busad huuli zorchilin bdlaar manaihtai ijil nohtsoltei bgaa

Nam bus irgen [192.82.76.81] 2020-01-22 13:24:37

Huuliin umnu bugd adilhan hariutslaga huleeh yostoi. Haan yum uu zaan yum uu ene gishuun gedeg chini.

Зочин [182.160.32.240] 2020-01-22 13:03:53

Дэмжиж байна. Огцоруул


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.