ЭМЯ: Д.Нарангэрэл: Коронавирусээр өвчилсөн байх магадлалтай  нэг хүнийг тусгаарласан

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

ЭМЯ-наас шинэ коронавирусын талаар мэдээлэл хийлээ. Тэд “Коронавирусын тухай сүртэй мэдээллээр ард иргэдийг айлган цочирдуулах хэрэггүй. Одоогоор Монгол Улсад коронавирусын тохиолдол илрээгүй байна. Ер нь иргэд болгоомжлоход илүүдэхгүй. Коронавирусээс урьдчилан сэргийлж гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Вирусын эсрэг жатлин гэх мэтийн өвөрмөц бодисуудыг хэрэглэж хаалга, бариул, гэр орноо ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Мөн сода, давстай усаар аяга тавгаа угаахаас гадна хоолой амаа зайлж бай. Нэгдүгээр сарын 23-ны өдөр буюу өчигдөр Эрээн дээр хоёр хүн сэжигтэй байдлаар саатуулагдсан.Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд 6 настай эмэгтэй хүүхэд ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилнэ. Автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүдийн зочид буудалд байрлуулаад байна. 23-ны өдрийн 16:50 цагт Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг(БНХАУ-ын иргэн 24 настай эмэгтэй) ХӨСҮТ-д түр тусгаарлаад байна. Лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа. Энэ 24 настай орчуулагч эмэгтэй 37.5 хэм хүртэл халуурсан байсан. Сэжигтэй гарсан учраас түр тусгаарласан. Шинжилгээний хариу хүлээгдэж байгаа. Одоогоор ямар ч зовуурь мэдрэгдэхгүй байгаа. Шинжилгээний хариу нь дөрөв таван цагийн дараа 16.00 цагт гарна” гэлээ.

Одоогоор шинэ коронавирусээр нийт өвчилсөн хүний тоо 584, нас баралт 17 гэдгийг ДЭМБ өнөөдрийн байдлаар мэдээлсэн. Энэ вирусээр өвчлөгсдийн 70 гаруй хувь нь 40-өөс дээш насныхан байгаа юм. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Манай улс томуугийн 21 төрлийн вирусийг шинжилдэг. Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн тохиолдол их бий. Нас баралтын түвшин нь 2.6 хувь байна. Харьцангуй хэлбэрийнх гэсэн үг. Нас барсан хүмүүс нь архаг суурь өвчтэй, шинж тэмдгээ мэдэлгүй эмнэлэгт оройтож хандсан гэх мэтийн түгээмэл шинжтэй байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.158] 2020-01-25 01:14:19

Ажилдаа хийж байгаа хүнийг битгий хэл амаар доромжлоод байгаач

Hyatadyyd 20 saya hyn horio cheereend orloo geb?.... [148.60.92.227] 2020-01-24 17:22:20

Naad sine birys chini tolgoi zalgij medne syy!odoo Hyatadad 20 saya Hyatadyyd horio cheerend orloo gej enee egleenii medeend delhii niiteer chachlaa!!anhaaralttai bolj egbel Hyatadryy yabahgyi baibal yasan yum be?....

Зочин [64.119.23.161] 2020-01-24 13:42:42

Сайн байна. Олныг хамарсан өвчлөл огт гаргахгүй байхыг хүсье.

Зочин [122.201.19.99] 2020-01-24 13:09:54

ЭМЯ-нд хэдэн балай авгай нар ажилдаг энэ газрыг нэг цэвэрлэх цаг болсон баймаар Яадаж байхад сайд нь чадваргүй өрөөндөө шигдсэн хэдэн цаас нэхсэн дарга авгайчуул байдаг газар

Зочин [150.129.142.239] 2020-01-24 12:46:53

ЭМЯны мэргэжилтэн гуай та дипломны гол биш эмч, вирус судлаач юм бол гадаа дулаараад байна, вирус тэгэхээр яадаг билээ? Хүнээс хүнд дамжих явцдаа хэв шинжээ өөрчилдөг эсэхийг надаас илүү мэдмээрсэн, зүгээр гэж тайвшруулах биш яаж урьдчилан сэргийлэх вэ? Тусвал яах вэ? Гэдгийг зурагт, онлайнаар сайн сурталчлаач, тусахаар нь эмчлэх нь гол биш сэргийлэх нь чухал гэдгийг төрийн наад мангуунууддаа ойлгуулаач

Зочин [66.181.177.176] 2020-01-24 12:31:40

Хееэ тэтгэвэрийн балай авгай минь ээ, YouTube ороод тэр Уханьд голомтонд ажилж байгаа эмч, сувилагч нарын уйлаад бидтайж бна гэсэн бичлэгийг vзчээд "харьцпнгуй хэлбэрийн" евчин гэж эргvvтсэн бай да


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.