ХӨСҮТ-д тусгаарласан хүний шинжилгээний хариу нь 16.00 цагийн үед гарна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр одоогоор Монгол Улсад энэ вирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Эрсдэлийн үнэлгээг Монгол Улс энэ сарын 20-нд хийсэн. Ингэхэд Монгол Улсад коронавирус орж ирэх эрсдэл дунд түвшинд байна гэж үнэлсэн. Өнөөдөр энэ үнэлгээг шинэчлэн хийнэ гэдгийг хэлэв. Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Вирус нь спиртэнд тэсвэргүй гээд байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бусад вирустэй л ижил. Вирус нарны гэрэлд бас тэсвэргүй байдаг. Тиймээс цонхоо нээж гэртээ нойтон цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Ер нь гарын доор байгаа материал буюу давс, сода хэрэглэх. Аяга тавгаа угаах, гэрээ ариутгах гэх мэт сэргийлж болно.

-Коронавирусийн шинжилгээг яаж хийж байгаа вэ?

-Манай улсын хувьд вируслогийн 21 төрлийн шинжилгээ хийдэг. Дөрвөн том лаборатори байдаг. Ховд, Дорнод, Улаанбаатар, Дархан, Орхонд байдаг.

-Шинэ өвчин илэрлээ гэхэд Монгол Улс бэлэн байна уу?

-ХӨСҮТ дээр яаралтай тусламжийн үед ашиглах 100 гаруй ор бий. Одоогоор үүний 50 орыг нь бэлэн байдалд байлгаж байгаа. Аливаа вирусын нууц үе нь 3-5 хоног байдаг. Коронавирусын хувьд нууц үе нь 14 хоног байна гэж үзэж байсан бол өчигдрийн мэдээллээр нууц үе нь долоо хоног байна гэсэн хариу гаргасан.

-Сэжигтэй тохиолдлууд илэрсэн гэдэг мэдээллүүд байгаа. Энэ асуудалд хариулт өгөхгүй юу?

-Хүмүүсийн яриад байгаа хоёр хүний тухайд Эрээн дээр зургаан настай хүүхдээ дагуулж ирсэн ээж байсан. БНХАУ-ын иргэн юм билээ. Ээж нь толгой нь өвдөж, хүүхэд нь халуурсан байсныг илрүүлж, буцаасан. Мөн вокзал дээр 25 хүн ирсэн. Тэднээс воган дотор нэг нь халуурсан юм билээ. Түүнийг хамт явж байсан хүнтэй нь цуг Замын-Үүд дээр буулгасан. Энэ хоёр хүн бол БНХАУ-ын иргэн. Энэ хоёр хүний орчуулагч нэг эмэгтэй байсан. Энэ эмэгтэй Өвөрмонголын харъяат. Энэ эмэгтэйд ч мөн ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй. Энэ хүмүүстэй ойролцоо буюу хамт воганд ирсэн 10 хүнийг өчигдөр орой ХӨСҮТ-д хүргэж, шинжилгээ хийгээд буцаасан.

-Нэг хүнийг тусгаарласан гэсэн. Энэ хүний шинжилгээний хариу гарсан уу?

Одоогоор ХӨСҮТ дээр нэг хүн байгаа. Энэ хүн өвчлөөгүй. Өвчилсөн хүний нэгдүгээр хавьтал болохоор нь тусгаарласан. Лабораторийн шинжилгээний хариугаа хүлээж байгаа. Шинжилгээний хариу нь 16.00 цагийн үед гарна


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:07

161516161616 [183.177.100.10] 2020-01-24 09:31:09

Монгол улс халдвар авах маш их эрсдэлтэй хойд урд хөрштд илэрсэн бол орж ирэх магадлал өндөр

Aagii [202.126.88.237] 2020-01-24 09:30:54

Peex nuuts ue n 7 xonog ym bol ali xediin orood irsen l bgaa.Tumen xun urdaas irsen bgaa.Aimshigtai ym bee.Tsonxoo ongoilgoj bolxiimuu? Agaar duslaar gee bizdee?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.