У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн Отгонтэнгэр хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд "Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн 2018, 2019 онд тодорхой үр дүн гаргалаа. "МИАТ", "Эрдэнэс таван толгой", "Эрдэнэт" үйлдвэр зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС, Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг 338 обьект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна" гэв.

Тэрээр "Нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд Улаанбаатарын утаа 40-50 хүртэл хувиар буурсныг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Орон нутагт, аймгуудад хотод энэ туршлагыг авч ажиллах хэрэгтэй" гээд аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсч асуултад хариулав. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгийн удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүйг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд "Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцална" гэдгээ мэдэгдлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:42

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:42

333 [159.203.197.61] 2020-01-25 04:55:44

өөрөө ч бж магадгүй шоудаад л ирвэл ман хэн байсан ч хамаагүй нууц гэж байгаад дардаг шилдэг аргчлал түүхтэй намдаа.Төмөр Очир гуайг одооч нууцалсаарл бга.маш их нууцтай нямдорж нууц ман намд дарга боосон бол нууц ихтэй.14тэрбум нууц

Иргэн [192.82.76.77] 2020-01-25 02:05:05

Лицензийг өгсөн Ашиг малтмалын газрыг яах вэ? Лиценз өгнө гэдэг хайгуул хийж, цаашид ашиглалт эхлэж болно гэж зөвшөөрч байгаа хэрэг шүү дээ. Ийм зөвшөөрөл өгсөн АМГ, Засгийн газар ямар хариуцлага хүлээх юм бэ???

Зочин [65.110.212.28] 2020-01-24 12:37:17

арай ч үгүй байлгүй дээ хамгийн гол нь зөвшөөрөл өгсөн хүнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Зочтн [202.126.89.137] 2020-01-24 11:56:24

Ариач хайгуул явуулаагүй байлгүй. Үнэн хэцүү болжээ. Засгийн газрын барилгын доор их алт байгаа гэсэн шүү гэвэл яах бол

Зочин [103.229.122.158] 2020-01-24 10:57:40

Арай ч олборлолт хийгээд ухаагүй байлгүй дээр. Даварсан гар вэ

zochin [202.131.234.154] 2020-01-24 09:31:29

Duriun um bolov uu geed bsan. Xugshidiig ylgasand chini durgui xurch. Baylagiig tegsh xuviurlaagui, ylgaj xandaj bgaad chini durgui xurch bna.

Zavhan [202.70.34.70] 2020-01-24 08:19:52

Otgontenger-iig mini taivan orhi. Heregtniig Ochirvaani burhan maani harin ch sain tseerlyyleed ugnu doo.

Иргэн [202.55.188.37] 2020-01-24 08:16:53

Ерөнхий сайдаа ОЧИРВААНЬ хайрханаа л битгий хөндүүлээрэйдээ. Бусад нь яахав.Болно биз.

Зочин [66.181.171.34] 2020-01-24 08:07:36

Төрийн тахилагатай уулыг ухуулахгүй гэж захын нэг сумын байгаль орчны байцаагч хэлнэ шүү дээ. Энэ Сүгсүлзүүрийг хэлэхээр л монгол ганц Хүрэлсүх гэж эх орончтой юм шиг далдаганацгаах юм Үхэр монголчуудаа гэж

зочин [202.55.188.86] 2020-01-24 11:47:52

Өвөг дээдсийнхээ булш бунхныг ухна гээд тэнэгтэж байгаа биз дээ хүрэлсүхииг муулж байгаа нөхөр хулгайч байх

Зочин [64.119.21.105] 2020-01-24 11:43:34

Бусад нь тэгээд түрүүлж дуугарахгүй яасан юм захын байцаагч очвол май гэх байлгүй.

зочин [66.181.177.53] 2020-01-24 07:52:09

1800 км зам унэн уу. Мянганы замтай адил зам тавьсан юм уу.

Зочин [202.179.24.146] 2020-01-24 07:51:37

ЭЭ бүү үзэгд яаж ийм юм амнаасаа гаргаж чадаж байна ухах нь битгий хэл ухна гэж хэлэх ч хэрэггүй естой санасны чинь гарз шүү хэн бэ тэр ухах гээд бгаа нөхөр монголоос зайлаарай

Зочин [64.119.21.105] 2020-01-24 11:46:58

Харина тиймээ 9 үеэрээ шангаа хүртэх ёстой.

ЗОЧИН [202.9.46.19] 2020-01-24 07:50:32

ЭЛБЭГДОРЖ ӨЛӨН ЦАГААНААРАА ХИЙЛГЭСЭН АЧИТ ИХТИЙН ХУЛГАЙГ ТЕЛЕВИЗЭЭР ХАРААРАЙ, ТАМИНЬ ЭЭ! ГЭРЧ НЬ ЯРЬЖ БН БИЛЭЭ.

ЗОЧИН [202.9.46.19] 2020-01-24 07:49:16

АРАЙ Ч ТЭГЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ. МОНГОЛ ТҮМНИЙ ШҮТЭЭН ТАХИЛГАТ УУЛАА УХУУЛААД БАЙЖ БН ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН ЦААШАА САНААТАЙ ХУЛГАЙЧИД БОЛ УУЛ УС ХАМААГҮЙ ЮМ БИЛЭЭ. СОНГОГДОХЫН ӨМНӨ НОЁН УУЛАА ТА НАР ХАМГААРАЙ БИ ДЭМЖЭЭД ӨГНӨ ГЭЖ ХУДАЛ ШААЧИХААД ЯГ ХЭРЭГ ДЭЭРЭЭ ӨӨРӨӨ ИДЭХ ГЭЖ УХУУЛНА ГЭЭД ЗОГСЧ БАЙСАН ШҮҮ. ТЭРҮҮН ШИГ МУУХАЙ ШУНАЛЫН СИНДРОМТОЙ БУЗРЫН АМЬТАН ХОВОР БИЗ ЭЭ:. МУУ САЙНААР ХЭЛҮҮЛЖ БАЙГАА Ч ОДОО БАЙГАА ЭНЭ 3 ХҮН ЭЛБЭГДОРЖТОЙ ЭГНЭШГҮЙ ЭХ ОРОНЧ УЛС БОЛОЛТОЙ САНАГДДАГ ШҮҮ.

Зочин [64.119.23.161] 2020-01-24 07:35:48

Лизенц нэртэй цаасаар их гай тарих юм. Гэтэл оюуны өмчийн эрх гээч адилхан үнэтэй юм шиг хэрнээ Монголын хуулиар огт хамгаалахгүй байх юм. Газар шороо ухах зөвшөөрөл нэртэй цаас чинь оюуны өмчөөс илүү хуулийн хамгаалалтанд байгаа нь маш том гажуудал юм. Хурдан газрын лизенцийг цуцал. Лизенц гээч бол ямарч зөвшөөрөл биш, ямарч хуулийн хамгаалалт биш, оюуны өмч бол бүүр биш.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.