Үзвэрийг хааж, баар, рестораны цагийг наашлууллаа

Aдмин / Эрүүл мэнд

Амралтын өдрөөр УОК яаралтай хуралдаж, Их, дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл хааж байгаагаа зарласан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, үзвэрийг хааж, үүрийн 04.00 цаг хүртэл ажиллладаг баар, рестораны цагийн хуваарьт өөрчлөлт оруулан шөнийн 00.00 цаг хүртээл наашлуулж байгаагаа мэдэгдсэн. Уг захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

image

image


Сэтгэгдэл

UnakUnums [46.161.11.4] 2022-03-28 00:14:44

Tabpvs Similarly inВ  another English physician EdwardВ Jenner built on pioneering work with his own experiments toВ establish smallpox vaccination. https://oscialipop.com - Cialis Food enters the. <a href=https://oscialipop.com>Cialis</a> Isbwqh Generico Cialis Soft https://oscialipop.com - buy cheap cialis discount online Kzrgoz Avapro

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:57

Зочин [202.126.89.140] 2020-01-28 05:20:51

Бар рестарныг ч хаа гадуур хооллохгуй бмаар бна

Зочин [66.181.161.28] 2020-01-28 05:00:52

хоолны газруудын аяга тавгыг ариутгах тал дээр үйлчлүүлэгчидийн нүдний өмнө байдаг бол зүгээр юм. иргэд өөрсдөө харж хянаж бдаг бол асуудалгүй. цаанаа яаж ч угаасан нь мэдэгдэхгүй сав суулга гаргаж ирж тавиад бдаг. мөн хоол хийх явц ч үйлчлүүлэгчийн нүдэнд ил байвал хүмүүс шаардлага тавиад ариун цэврийг нь сахиулна шүү дээ. өндөр үнэтэй зарим хоолны газар өөр хүний шүлстэй шавхруу нийлүүлээд өгдөг гэж ажилтан нь ярьж бсан. орчин сайтай, амттай гээд өндөр үнэтэй бдаг болохоос ариун цэврийн тал дээр үнэтэй хямд эсэх нь хамаагүй эздийнх нь хандлага л нөлөөлдөг юм шиг бгаан. хеликобактери гэх мэт элдэв өвчин их бдаг нь энэнтэй холбоотой байх. үйлчлүүлэгчид өөрсдөө харж хянадаг, асуудал гарвал дуудаад арга хэмжээ авхуулдаг газартай, утас нь ил байж бдаг бвал ариун цэвэр эрүүл ахуй талдаа хамаагүй сайжрах байх.

Zochin [202.126.89.100] 2020-01-28 04:50:52

Хилээ хаагаад ер нь бид юу хийж чаддагаа үзье л дээ. Хоол унд, эм тарий, хувцас хунар юу хийдгээ одоо Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, бусад орнуудад шалгуулъя!!! Муу л авах байхаа даа!!!!!

Монгол [66.181.188.33] 2020-01-28 09:08:57

Ээдээ базаахгүй л дүн авах байх аа даа. 0-2 гэсэн дүнтэй гарч л нохойтох л болов уу даа, золиг чинь.

Зочин [202.9.46.46] 2020-01-28 04:45:18

баар саваа хаагаачээ хамгийн эрсдэлтэй орчин эрсдэлтэй хүмүүс ч цугладаг

Зочин [202.9.40.55] 2020-01-28 01:51:42

Эргүү малнууд наад өмхий бааруудаа бүгдийг хаа

Зочин [198.16.78.43] 2020-01-28 01:36:04

Ваар ресторанаа бүрэн хаагаачээ

Зочин [202.70.41.2] 2020-01-28 01:13:10

бар рестораныг бүр хаах хэрэгтэй

Монгол [66.181.188.33] 2020-01-28 09:13:49

Уушийн газруудыг хааж болдог юм бэ. Тэд чинь цөмөөрөө дарга сайд нарынх шүү дээ, Бурхан Гончиг сүм минь, нүгэл байгаа даа.

Зочин [83.187.188.225] 2020-01-28 01:10:14

21 tsagt haaj boldogguimuu, esvel burmusun haachihgui


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.