Манай улс шинэ коронавирусийн 200 оношлуурыг хүлээн авлаа

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ коронавирусийг оношлох оношлуурыг өчигдөр орой Япон улсаас хүлээж авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Анх шинэ коронавирусийн халдвар яригдаж эхэлснээс хойш БНХАУ-ын эрдэмтэн судлаачид ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтоох дээр маш эрчимтэй ажилласан.

Өмнө нь SARS-ийн халдвар гарч эхэлсэн үед дэлхий нийтээр ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтооход дөрөв гаруй сар зарцуулсан гэдэг. Харин шинэ коронавирусийн нуклеотидийн дарааллыг 20 орчим хоногийн дотор тогтоож чадсан нь шинжлэх ухаан хөгжиж, дараагийн шатанд гарсны илрэл.

Анх БНХАУ-д нуклеотидийн дарааллыг тогтоосон бөгөөд Японд үйлдвэрлэсэн оношлуур нь өнөөдөр манай улсад ирлээ. Өнөөдрийн хувьд бид 200 оношлуурыг хүлээн авсан. Цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байна. Түүнчлэн "Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас бид байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа.

Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан.Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг. Харин эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар Хонг Конгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар маргааш гарах боломжтой боллоо" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.64.248] 2020-01-28 10:57:58

монголд үйлдвэрлэдэг гээд байгаа гар ариутгагч, маскаа худалдаанд гаргаачээ, үнэхээр үйлдвэр байдаг бол????

Зочин [103.57.94.26] 2020-01-28 10:44:45

Тэнэг Монголчуудыг харж үзсэнд нь Япончуудад баярлалаа,

Зочин [203.91.115.52] 2020-01-28 11:14:56

korono virus geed aij bhad ineelgej chadlaa

Zochin [202.126.88.143] 2020-01-28 09:48:35

Sain bn hurdan ard tumnii setgeliig amraagaad uguuch. Hamgin gol ni unen zuv medeelel gargah yostoi. Yuch nuugaad hereggui shu

Зочин [103.26.194.49] 2020-01-28 09:40:36

Sain bn ter Onom sangiin nohor ooroo Bagaj shahchih geed bult bult shaagaad bsan tiimerhuu chono boroonoor gesen hulgaichid haa saigui bh yum aa

Зочин [202.131.245.226] 2020-01-28 09:49:46

chinii byatshan tarhi uuniig oilgohod hureltsehgui


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.