"Уурга шүүрлээ" бүтээл гэрэл зургийн олимпт гутгаар байр эзлэв

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын гэрэл зурагчдын уралдааны тэргүүн байрын шагналт Чулуунбаатарын Ганбатын "Уурга шүүрлээ" бүтээл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны "Алтан агшин" төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас III байр эзлэв.

Шагнал гардуулах ёслол Унгарын Будапешт хотод өчигдөр болсон байна.

Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, World AIPS спортын Media AWARDS-ын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн, нийт 35 эрхэм шилдэг зургуудыг тодруулжээ. Шагналыг AIPS-ийн 83-р чуулган-наадмын үеэр гардуулж байгаа нь энэ юм.

image

Ч.Ганбат Ерөнхийлөгчийн Жижиг дунд үйлдвэрийн зөвлөх, зурагчин, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Тавилга Үйлдвэрлэгчдийн Холбооны Тэргүүн, ”Монгол буйдан” компанийн захирлаар ажилладаг.

Мөн тэрээр хүн төрөлхтний их баяр олимпийн наадмыг гэрэл зурагчны хувиар албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан АНХНЫ МОНГОЛ ЗУРАГЧИН. Олимп, тив дэлхийн спортын тэмцээнүүдийг сурвалжлах албан ёсны эрхтэйн хувиар Хонконгийн Зүүн азийн наадам (2009), Токиогийн Зүүн Азийн наадам (2010), Гуанжоугийн Азийн зуны спортын 14-р наадам (2010), Парисын Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (2011), Лондонгийн зуны 30-р олимпийн наадам (2012), Тяньжины Зүүн Азийн наадам (2013), Сочигийн өвлийн 22-р наадам (2014), Инчёоны Азийн зуны спортын 17-р наадам (2014), Риогийн зуны 31-р олимпийн наадам (2016), Ашхабадын Азийн танхимын наадам (2017), Будапештийн Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (2017), Пёнчаны өвлийн 18-р наадам (2018), Жакарта-Палембангийн Азийн наадамд (2018) тус тус ажиллаээ.

Түүний удалдааны амжилтууд:

  • “Пресс Фото-2012” гран при,
  • Ц.Батзоригийн нэрэмжит оны гэрэл зургийн спортын номинацид тэргүүн байр (2006),
  • Монголын гэрэл зурагчдын “Оны шилдэг гэрэл зураг”-ийн тэргүүн байр (2007), мөн уралдаанд тэргүүн байр (2016)

“Монгол бөх геннист”,”Усны тунгалаг уулсын өндрөөс улсын цолтон төрөн гарлаа” зэрэг гэрэл зургийн цомог хэвлүүлсэн.

“Улаанбаатар-370” (2009), Тайвань улсад “Тал хээрээс тундр хүртэл” (2010), “Үл мартагдах агшин Лондон-2012” (2012), “Сочи-2014 өвлийн олимпийн наадам” (2014), “Инчёоны азийн наадмын 10 агшин” (2014), “МҮБХ-25. Монгол бөхийн торгон агшин” (2015) үзэсгэлэнгүүдээ дэлгэн үзүүлжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:02

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:02

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:55:10

ljK0C8 http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:10:42

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:10:41

kkk [77.111.245.215] 2020-02-05 06:56:34

Ну, погоди билүү прогноз погоды бил үү. мартчихаж. надад сануулаарай. ХАХА амжилт хүсье.

Irgen [202.126.89.7] 2020-02-04 03:26:09

Ydtoi mundag, bayr xurgeyee!

Зочин [202.131.227.51] 2020-02-04 03:22:21

Баяр хүргэе


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.