А.Мөнхнаран нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Aдмин / Хууль

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ван Чень Хун, Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хаалттай хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны долоодугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ван Чень Хуныг гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 13 жил хорих ял оногдуулсан юм.

Харин А.Мөнхнаранг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 17.4 дүгээр зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил хорих ял оногдуулсан. Мөн Д.Амгаланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.12 дугаар зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил 3 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх


Сэтгэгдэл

zochin [64.119.18.131] 2020-02-18 03:14:32

Урьд хөршид бол авилгалын хэргээр цаазын ял авч байхад Эх орноосоо урвасан бол бүр ч.. ер нь цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Ялангуяа мэдсээр байж гадны компани, хүнд давуу эрх олгож эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн Элбэгдорж, Сайханбилэг, Баяр, Баярцогт нарыг даруухан ял асуух хэрэгтэйшдээ..

Зочин [66.181.182.216] 2020-02-18 00:18:42

Гадаадын компануудад давуу эрх олгосон хэрэгбас эх орноосоо урвасн хэрэг баяр баярцогт зоригт сайханбилэг гм

зочин [202.9.47.7] 2020-02-17 22:51:17

Монгол хүний чанар энэ мэтээр устаж харийнханд мөнгөөр худалдагдан эх орноосоо урваж буй энэ мэтийн арчаагүй новшнуудад ял чинь дэндүү багаджээ. Цаазаар авах ялыг сэргээж энэ мэтэд, мөн хүний амийг санаатайгаар бүрэлгэсэн этгээдүүдийг энэ орчлонгоос , энэ сайхан эх орноосоо цэвэрлэж байвал таарна!!! Цаазын ялыг байхгүй болгосон элбэгдорж чинь өөртөө тааруулсан бусуу???

Зочин [103.212.119.189] 2020-02-17 18:51:36

цаазаар авах ялыг сэргээж эрүүгийн хуулийн зарим яланд хэсэгчилэн хэрэглэх хэрэгтэй жишээ нь энэ энэ орноосоо урвах ялын бодлого хэзээ ч чанага хатуу байх хэрэгтэй

Зочин [202.126.89.195] 2020-02-17 18:44:25

Эх ороноо худалдсан этгээдүүдийн ялыг хэзээч хөнгөлж бологүй.

Зочин [122.201.31.219] 2020-02-17 16:53:03

ҮР УДАМ НЬ ЭНЭ УЛСАД АМЬДРАНА ГЭЖ БАЙГАА БОЛ ХЭЗЭЭ Ч ЭХ ОРОНООСОО УРВАЖ БОЛОХГҮЙ .

Зочин [103.229.122.75] 2020-02-17 16:15:13

Эх орноо худалдсан,мөн эх орны ашиг сонирхлоос урвасан хулгайч сайханбалаг,элбэгдорж,баяр,баярцогт гээд л нохдууд цаана чинь байна шүү?! Адилхан тэр шорон руу нь туугаад явуулах хэрэгтэй!!! Ёстой жинхэнэ новшнууд...

Зочин [203.91.115.43] 2020-02-17 16:17:39

Harin ch bagadaj


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.