Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлж буй энэ цаг үед нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn систем ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn цахим хуудасаар авч болно.

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн www.eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу талтай.

Түүнчлэн “Check my service” гар утасны аппликэйшнийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалаа хавсарган хэзээ ч хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай гомдол гаргасан иргэнд утсаар нь холбогдож хариу өгөх юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:19:24

eOuUdt http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [59.153.112.107] 2020-02-18 15:45:09

Авах юман дээр сайн ажиллаж байгаа юм байна. Гэхдээ НӨАТ-ын баримтаа авч чадахгүй багаа нь иргэдэд жаахан тийм юм даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.