Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Л.Батцэнгэл / Улстөр

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгах тухай Засгийн газраас тогтоол гаргалаа.

Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Л.Оюун-Эрдэнэ
2 Төлөвлөгөө батлах тухай* Л.Оюун-Эрдэнэ
3 Хөрөнгө гаргах тухай Д.Цогтбаатар
4 Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Ч.Хүрэлбаатар
5 Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Ч.Хүрэлбаатар
6 Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай Ч.Хүрэлбаатар
7 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт Ц.Нямдорж
8 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Ц.Нямдорж
9 Протокол батлах тухай Ц.Нямдорж
10 Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ё.Баатарбилэг
11 “Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Ц.Даваасүрэн
12 Бусад асуудал* У.Хүрэлсүх
Танилцуулах асуудал Засгийн газрын гишүүн
13 Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар Л.Оюун-Эрдэнэ
14 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар Л.Оюун-Эрдэнэ
15 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар Л.Оюун-Эрдэнэ
16 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Н.Цэрэнбат
17 Эдийн засгийн төлөв байдлын талаар* Ч.Хүрэлбаатар
18 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар Ё.Баатарбилэг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.