Сонсогчид хэв журам сахиулж, замын хөдөлгөөн зохицуулна
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байгаа аж.
Короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор, цагдаа дотоодын цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байгаа юм байна.
Нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг Дотоод хэргийн их сургуулийн 164 сонсогчийг энэ сарын 20-ноос эхлэн нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулж эхэлжээ.
Сэтгэгдэл
WARNING!!!!! [59.153.113.171] 2020-02-23 02:55:00
Ард иргэдийн шахаа шаардлагаар манай төр ЗГ болон хотын удирдлагууд ХИЛ ГААЛИАА хаалаа! ЭМЯ манлайлан маш сайн ажиллаж бн. Mэргэжлийн хяналтынхан ч мөн адил... Одоо энэ нэмэлт хүч цаг үе олж дайчлагдаж бн. НЭН ЯАРАЛТАA АГААРЫН замаа Кореян Японоос ирж байгаа НИСЛЭГҮҮДИЙГ ТҮР ЦУЦЛАЖ - ЗӨВХӨН Монгол иргэдээ ОРУУЛЖ - Х А А ,ОБ Бадрал дарга, ЁСаа!!!!!!!!!!!!!
Зочин [64.119.20.210] 2020-02-22 23:29:51
Зев, зев. Улс орн эзэнтэй юм шиг сайхан бн!!!
Зочин [202.21.107.243] 2020-02-22 11:54:24
Зөв.