Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгс болно

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотлыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 3. Буд гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Огторгуй

Өдрийн наран 07 цаг 40 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:00

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:00

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:10:22

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:10:21

иргэн [139.5.218.55] 2020-02-26 04:44:53

Солиорсон .мунхаг монгол бид олон сая мал .сайхан газар нутагаа цөмөлчихөөд .яаж баяжинэ гээд худал сүсэг тараагаад байгаа юм.!!!!!!!"!"

Зочин [66.181.181.187] 2020-02-26 02:22:25

Хараал идсэн мухар сүсэг. Ийм номлолоор чинь Монголчууд 400 жил амьдарсан. Тэгээд соён гэгээрээд архинаасаа, аархал сагсуурлаасаа, мунхагын харанхуйгаасаа, авилгал хахуулаас, садар самуунаас, элдэв бузар өвчинөөсөө, урвагч нохой зангаасаа, өнгө мөнгөний шунал өрсөлдөөн тэмцэлээсээ салсан нь хаана байна. Харин ч энэ мунхарал мэхлэл чинь хэсэг дарагдаж доройтсон үеүүдэд хөгжил цэцэглэлтийн зам мөр дээр гарч ирсэн шүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.