БСШУСЯ: Ирэх долоо хоногт өмнөх теле хичээлүүдийг давтан хүргэнэ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

2020. 03.09-нөөс ЭЕШ-д бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэнэ

Ингэхдээ ирэх долоо хоног буюу гуравдугаар сарын 3-6-ны хооронд өмнөх долоо хоногуудад хүргэсэн теле хичээлүүдийг давтан хүргэх юм. Учир нь энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм.

  • 2020.03.03-2020.03.06-ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 3 наас 14-ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно.
  • 2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх болно.
  • 2020.03.23-2020.03.27-ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүргэнэ.
  • 2020.03.09-нөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
  • 2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.

Бэрхшээлийг боломж болгон ашиглаж, гэртээ байх хугацаандаа номтой нөхөрлөн, илүү сайн суралцахыг хичээгээрэй хүүхдүүдээ. Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:00

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:00

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:02

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:01

Bagsh [66.181.160.53] 2020-02-28 15:28:32

Huuhdiin hicheeliig oruulj uguuch suragchid pragramiin aldagdald orj baina.Hilee nee.

т [202.179.31.95] 2020-02-28 15:00:22

Буруу. тэрний оронд хичээл ойлгосон эсэхийг мэдэх тест хийлгээч.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.