ТОДРУУЛГА: Дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасан ч Монголд шатахууны үнэ өндөр байна

Ц.Анударь / Эдийн засаг

-ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ БУУРСАН УЧИР МАНАЙ УЛСАД ШАТАХУУНЫ ҮНЭ БУУХ ЁСТОЙ

Эдийн засагч Д.Амгалан: Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурах нь манай улсад ашигтай. Ойрхи дорнод, ОХУ хоорондын маргаанаас улбаалж дэлхийн зах зээлд нефтийн үнэ өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч уналаа. Тодруулбал, Саудийн Араб, ОХУ-тай үнийн дайн зарласнаар газрын тос 29 ам.долларт хүрч, түүхэн доод хэмжээнд хүрч уналтад ороод байна. Энэ нь манай улсад суурь үнэ өсөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Шатахууны үнэ өсөхгүй байх нь суурь үнэ өсөхгүй байх гол хүчин зүйл. Үнийн өсөлт бий болохгүй байхад тодорхой нөлөөлөл бий болно. Жишээ нь, нефтийн үнэ бүх төрлийн бараа бүтээгдэхүүний суурь үнэ болж өртөгт нь шингэдэг. Тийм болохоор өртөгт орж байгаа үнийн өсөлт нэмэгдэхгүй байх ач холбогдолтой. Талх, гурил, будаа бүх зүйл шатахууны үнэтэй холбоотой байдаг. Иймд суурь өсөлт бий болохгүй байхад эерэг нөлөө үзүүлэх юм. Шатахууны үнэ цаашид буурах ёстой. Үнийн бодлогоо өндөр хэвээр нь бариад байж болохгүй. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ буурч байгаа тохиолдолд адилхан дагаж бууруулах чиглэлд Засгийн газар ажиллах шаардлагатай байна.

-ӨРСӨЛДӨӨНИЙ ЗАХ ЗЭЭЛ УЧРААС ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХ АЖЛУУД ХИЙГДЭНЭ-

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ коронавирусын тархалтаас шалтгаалан унаж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэг үе унаж, нэг үе өсдөг. Монголд худалдаж байгаа 92, 80 бензин, дизель түлш гэх мэт голлох нефть бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой байна. Нэг баррель нефтийн үнэ 32,02 ам.доллар боллоо. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сараас эхлэн буурсан үнээрээ манай улсад орж ирэх магадлалтай байна. Тодорхой хэмжээний бууралт үүсэж байна. Ашиг, алдагдал тэнцвэртэй явах хэрэгтэй. Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ буурвал өрсөлдөөний зах зээл учраас шатахууны үнийг бууруулах ажлууд хийгдэнэ. Цаашид шатахууны үнэ буурах боломж гарахыг үгүйсгэхгүй. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурахад ОХУ татвараа нэмчихдэг. Тийм учраас манай орны нефтийн болон газрын тосны компаниуд “Роснефть” компанитай маш сайн ярьж, тэндээс бодит бууралтыг гаргаж ирэх хэрэгтэй. Манай улс ганцхан сувгаар буюу ОХУ-ын “Роснефть" компаниас нефть бүтээгдэхүүнээ авдаг. Дэлхийн зах зээлийн үнийн уналттай уялдуулж, нефть бүтээгдэхүүний хилийн үнийг бууруулах чиглэлээр яриа, хэлцэл хийх хэрэгтэй.

-ХЯМД ҮНЭЭР ШАТАХУУН ИМПОРТОЛЖ АВАХ УЧРААС МОНГОЛ УЛС ХОЖНО-

Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг: Шинэ төрлийн коронавирусын тархалтаас шалтгаалж дэлхийн эдийн засгийн идэвхи суларч байна. Үүнийг дагаад түүхий эдийн үнэ буурна. Түүнчлэн нефть бүтээгдэхүүний үнэ унаснаар бензин, шатахууны үнэ буурна. Манай улс Сингапурын зах зээлийн үнээр бензин, шатахуунаа авдаг. Нефтийн үнээр коэффициентлээд авдаг учир бензиний үнэ буурах нь Монголд нэг талаараа ашигтай. Нөгөө талд манай орон нефть бүтээгдэхүүн гаргадаг. Энэ талаараа орлого алдах асуудал гарч болзошгүй. Гэхдээ хямд үнээр бензин импортолж авах учраас ерөнхий дүнгээрээ манай улс хожино.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:52

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:51

Зочин [182.160.2.62] 2020-03-10 05:36:20

Петровис нэртэй шуналын туламнууд үнийг хамгийн түрүүнд нэмж бусдыг уриалан дуудаад бензиний үнэ дэлхийн зах зээлд унасан үед буулгахгүй 20-30 ₮-өөр буулгасан дүр исгэж жүжиглэдэг нь үнэн шүү.

Зочин [202.21.114.139] 2020-03-10 02:30:02

ТТ-н ногдол ашигийн сураг гарангууд Петровис бензиний үнэ 20-40 төг нэмсэн юун буруулах. А-92 ямар стандартын шаардлага хангахгүй ийм компанийг үндэсний ххк гээд шүтээд байх нь зөв үү ард түмэн. Та нар анзарвал үнэ нэмэхдээ хамгийн түрүүнд хөдлөнө буурах болохоор хамгийн хойрго. Тэгээд ч МАН засаг барихаар хийдэг ажил нь нефтийн үнэ нэмэх, замын боржуур солих, хулгайж болох бүхдийг хулгайлах.

Зочин [202.131.243.186] 2020-03-10 01:35:15

1 бар нефть 70 долл/тн, 1 ам.долл 1100 төг байхад 1 литр 92-ийг 420-р л авдаг байлаа шүү тэгээд л бодохгүй юу

iim engiin yum oilgohgui bna gej baih uu [66.181.182.173] 2020-03-10 01:20:24

iimhen yum oilgoigohgui bna gej baihgui dee husehgui l bna daa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000