О.Ариунтуяа: ДЭМБ-ын төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн
Энэ сарын 2-нд ДЭМБ-ын урилгаар ХБНГУ-ын “ASB” байгууллагын баг Монгол Улсад ирсэн бөгөөд мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа.
Багийн гишүүд COVID-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн талаар эх сурвалж мэдээлсэн бөгөөд тус онгоцонд 121 зорчигч байжээ. Зөвлөх багийнхан нийслэлийн дүүргийн эмнэлгүүд болон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллажээ.
ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа: "ДЭМБ-ын төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Зөвлөх багийн зургаан хүн Монголд ирснээс нэг нь нутаг буцсан. Франц улсын иргэнээс тухайн үед шинж тэмдэг илрээгүй. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Нийт ирсэн зорчигчоос өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна” гэжээ.





































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана