Франц иргэнтэй хамт ирсэн Английн иргэнийг Увс аймагт тусгаарлажээ
COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын иргэнийг өнөөдөр Увс аймагт тусгаарлажээ.
Увс аймгийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай ирсэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт ирсэн. Ингээд Улаангомд нэг хоноод Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан.
Аймгийн онцгой комиссоос Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоож байна. Гуравдугаар сарын 5-нд тухайн хүнтэй хамт ирсэн зорчигчид, онгоцны буудал, зочид буудал, ресторан болон үйлчлүүлсэн хоёр дэлгүүрт нь түр хугацаагаар хөл хорио тогтоон, ариутгал хийж байна. Мөн уулзсан, хавьтсан хүмүүсийг тогтоож, зураглал хийгээд байж байна.
Аймгийн онцгой комиссоор Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар руу одоо хөдөлж байна. Тухайн иргэн нь Ямаат гэдэг очоод Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт дөрвөн хоног байрлаж байгаа. Байгалийн зураг авдаг хүн юм байна. Тухайн хүн нь Франц улсын иргэнтэй зэрэгцэж сууж ирсэн нь тогтоогдсон учраас халдвар авсан байх өндөр магадлалтай. Тиймээс Улаангомын иргэд болгоомжтой байх шаардлагатай.
Тухайн иргэн нь Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхай гэдэг суурингаар дамжиж, бензин авч, дэлгүүрээр үйлчлүүлсэн. Тиймээс тус аймгийн ард иргэд болгоомжилж, өөрсдийгөө тусгаарлах нь зөв байх. Хэрэв халуурч, бие нь тавгүй болсон иргэд байвал Эрүүл мэндийн газрын 70453149 гэдэг утсаар холбогдох хэрэгтэй. Одоогоор тухайн иргэн жолооч, орчуулагчийн хамт дөрвүүлээ байгаа. Биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэлээ.
Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд...
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөх ёстой
Г.Ёндонгомбо: Тавантолгой ордын метаны бодит нөөцийг тогтоох хэрэгтэй
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
Хөвсгөл аймагт “Сугалааны лайв“-д оролцож залилуулсан 8 тохиолдол бүртгэгдэж, 27 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ
Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлүүлнэ
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна