Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2,6 хувиар буурчээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 92 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчлөлөөр 2185 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2,6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 360 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаагаас 70 орчим хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх хэллээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын албан хаагчид эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авч, зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:45:12

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:45:11

ДӨНГӨЖ 2,6% ГЭЖ ҮҮ [202.126.89.161] 2020-03-12 11:42:02

энэ их хорио цээрийн ард дөнгөж 2,.6 хувь гэж үү, 2,6 дахин багасаа байлгүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.