ГХЯ: Хоёр тохиолдлын нэг нь өмнө нь тогтоогдсон, нөгөө иргэний мэдээллийг тодруулж байна
БНСУ-д манай улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна, хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн.
Үүний дагуу ЭСЯ-наас Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дурдсан хоёр тохиолдлын нэг нь Covid-19 вирусийн халдвар авсан нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан бол хоёр дахь иргэний талаар өгсөн мэдээлэл нь бүрэн тодорхой биш байгаа тул халдвар авсан гэх манай улсын иргэний оршин суугаа хотын эрх бүхий байгууллагаас дээрх мэдээллийг гүйцэд тодруулж баталгаажуулахаар манай ЭСЯ ажиллаж байна.
Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна.






















.jpg)







.jpg)


.jpg)




































“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг бид шууд устгах нь нэн тэргүүний ажил биш
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан