Цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Монгол орны нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3 бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голын сав нутгаар 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 0.52 км3 байна.

Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч байгаатай холбоотойгоор дээр дурдсан голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна.

Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, өвөлжилт хүндэрсэн нутгуудаар гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах, гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйүүлэлтийг зохих журмын дагуу хийхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

image


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:59

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:58

Иргэн [202.126.89.101] 2020-03-16 02:29:56

Сум аймагт ширээний араас ажиллаа хийж буй мал эмнэлэг , мал аж ахуйг хариуцсан албан хаагч нар ширээнээсээ ховхорч багуудаараа явж ажлаа хийгээч . Мал хорогсон мэдээг худлаа тааж мэдээлэхээ болимоор . Зарим газар бөөнөөрөө мал өлдөж үхэж байгаач , тэжээж байгаач үхэж байна .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.