Нийслэл болон 21 аймгийн мал эмнэлгийн газруудад автомашин олгожээ

ХААХҮЯам болон Мал эмнэлгийн ерөнхий газраас дэлхий нийтээр тархаад буй COVID-19 халдварын болзошгүй аюулаас сэрэмжлэх, онцгой өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хүчин чадлыг сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж буй аж.
Тухайлбал, Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамгийн их дутагдалтай байдаг автомашины хүрэлцээг нэмэгдүүлэхээр Мал эмнэлгийн 2019 оны урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардлаа хэмнэж, үлдсэн хөрөнгөөр орон нутаг, аймаг нийслэлийн мал эмнэлгийн газруудад автомашин олгохоор шийдвэрлэжээ.
Үүний дагуу автомашин худалдан авах үйл ажиллагааг нээлттэй тендер зарласнаар “Руссо-Моторс” ХХК шалгарч, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Нива маркийн 23 ширхэг автомашиныг нийлүүлсэнийг энэ сарын 13-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газар орон нутагт хуваарилсан байна.
Лада 4х4 URBAN 5 door загварын уг автомашин нь мал эмнэлгийн салбарын ажлын онцлог, манай орны байгаль цаг уур, дэд бүтцийн онцлогт тохирсон туулах чадвар сайтай, ашиглалтын зардал бага, албан ёсны засвар, сэлбэг хэрэгслийн баталгаатайгаараа онцлог аж.
21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн салбар нэгжүүдэд автомашиныг хуваарилах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Хэдийгээр 2019 он манай Мал эмнэлгийн салбарын хувьд үйл ажиллагаагаа сайн зохион байгуулсныг илтгэж аливаа өвчлөлгүй, тайван, амжилттай байсан ч өнөөдөр нөхцөл байдал биднээс илүү их нарийн зохион байгуулалттай байж болзошгүй эрсдлээс маш сайн урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Бидний санааг дэлхий нийтийг хамарсан коронавирусийн тархалтаас гадна, шувууны томуу түгшээж байна.
Нүүдлийн шувууд манай улсад нүүдэллэн ирэх цаг тулсан үед илүү хариуцлагатай мэргэжлийн ур чадвар гарган ажиллахад техникийн энэхүү дэмжлэг тус нэмэр болох болов уу гэж найдаж байна. Цаашид Мал эмнэлгийн салбарыг техник, тоног төхөөрөмжийн хувьд илүү чадавхижуулахад анхаарал хандуулж байна" гэв.
Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөх ёстой
Г.Ёндонгомбо: Тавантолгой ордын метаны бодит нөөцийг тогтоох хэрэгтэй
Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлүүлнэ
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд...
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ
Хөвсгөл аймагт “Сугалааны лайв“-д оролцож залилуулсан 8 тохиолдол бүртгэгдэж, 27 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна