Сургууль, цэцэрлэгийн хориог сунгах саналтай байна

Энэ хэцүү цагт, эх оронд маань шинэ коронавирусын халдварын зургаан тохиолдол албан ёсоор илэрчихээд байхад бүх эцэг эхчүүд ийм бодолтой байгаа болов уу. Тиймдээ албан ёсны хариуг хүлээж байна. Эцсийн хариу маргааш гарна. Учир нь баасан гаригт Улсын онцгой комисс хуралдах юм. Өнгөрсөн мягмар гаригт хуралдсан УОК-ын хуралдааны дараа Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Сургууль цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх эсэх асуудлыг Ё.Баатарбилэг сайдад хурдан шийд гэсэн үүрэг өгсөн. Хөл хориог цааш үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг БСШУСЯ-наас оруулж ирнэ" гэсэн хариулт өгч байсан.
ЭМЯ-ны саналыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэхийг шийднэ
Харин өчигдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Улсын Онцгой комиссоос манай яаманд хандаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах асуудлаар санал ирсэн. Саналыг ЭМЯ-нд өнөөдөр хүргүүлж байна. Цаашид коронавирусын халдвар улс оронд ямар байгаа, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар эрүүл мэндийн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хандсан. ЭМЯ-ны саналыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэхийг шийднэ. Тав дахь өдөр саналыг УОК-д оруулна.
Коронавирус өвчний халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбоотойгоор сургуулийн хичээлийг оруулахгүй байх саналыг эцэг эхчүүдээс ирүүлж байгаа. Нөгөө талдаа хичээлийг оруулах хэрэгтэй гэсэн саналтай хүмүүс ч байна" гэж мэдэгдсэн.
Дөрөвдүгээр сарын 30 хүртэл карантиныг сунгах нь зүйтэй
Энэ бол ЭМЯ-ны байр суурь. Өөрөөр хэлбэл, ЭМЯ өчигдөр орой өөрийн цахим хуудсандаа “Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ” гэсэн мэдээллийг байршуулжээ. Тэгэхээр үүнийг ЭМЯ-ны албан ёсны байр суурь гэж үзэх хэрэгтэй. Гэтэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ЭМЯ-ны саналыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэхийг шийднэ” гэсэн мэдээлэл хийчихсэн байгаа. Тухайлбал, коронавирусын халдвар улс оронд ямар байгаа, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хариуцсан салбар буюу Эрүүл мэндийн салбарын үнэлэлт дүгнэлтийг харж байж шийдвэрээ гаргана гэдгээ хэлсэн. Тэгвэл ЭМЯ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах саналтай байна.
Ийм нөхцөлд сургууль цэцэрлэгийн хориог сунгах нь зөв
УОК-ын шийдвэрээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон байгаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг бас л УОК шийднэ. Гэхдээ эцсийн шийдвэрт нөлөөлөх хоёр гол яам нь коронавирусын халдвар намжтал сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах санал гаргахаа мэдэгдээд эхэллээ. Эцэг эхчүүд ч ийм саналтай байгаа. Аминаас тасарсан амиа агаар дуслын замаар тархах аюулт өвчинд нэрвүүлэхийг хүсэх нэг ч аав, ээж байхгүй. Дэлхийн хаана ч тийм л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хөл хориог сунгах нь зөв гэсэн өнцгөөр АНУ онцгой байдал зарласан, дэлхийн хөгжилтэй орнууд шинэ коронавирусын өмнө хүчин мөхөсдөж, ард түмэн нь уйлж байна. Тийм болохоор цаг үеэ мэдэрч, сургууль цэцэрлэгийн хориог сунгах нь зөв.
Зеленский: Оросын дронууд Польшийн агаарын орон зайд халдахад Барууны орнууд хатуу хариу өгсөнгүй
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ
Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан түүхэн он жилүүдийн дурсамж, сургамж
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ
Скүүтер, суррон, мопедын осол өнгөрсөн оноос 3 дахин нэмэгджээ
"Автомашингүй өдөр" нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно
Цахилгаан эрчим хүчний үнийг нэмснээс өөр зүйл хийгдээгүй, зохицуулалттай салбарт үнэ нэмэх нь реформ биш гэв
Тэгш, сондгой хязгаарлалт ирэх мягмар гарагт дуусна
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан