Олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж байна
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ хугацаанд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтын 8 цэгт холбогдох байгууллагуудын албан хаагч үүрэг гүйцэтгэж, орох, гарах хөдөлгөөнд 1725 зорчигч, 584 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ.
Дамжин өнгөрч байгаа нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, заавар зөвлөмж өгч байна. Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр 3 дугаар сарын 01-нээс 18-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 457 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 838 зорчигчид зөвлөмж өгч ажиллажээ.
Улсын Онцгой комисссын 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Алтанбулаг боомтоор Монгол Улс руу нэвтрэх олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, хил, гаалийн цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, дээрх тээврийн хэрэгслийг Алтанбулаг хилийн боомт руу шууд буцаах арга хэмжээ авч ажилласан байна.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг суманд иргэд олон нийтийг шинэ коронавирусний халдвар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өдөр бүр 16.00-22.00 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байна.
Эх сурвалж: Монцамэ






















.jpg)







.jpg)


.jpg)




































“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг бид шууд устгах нь нэн тэргүүний ажил биш
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан