Каннын 73 дахь удаагийн кино наадмыг хойшлуулна
Францад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор уламжлал ёсоор тавдугаар сард зохион байгуулдаг Каннын кино наадмыг хойшлуулахаар болжээ.
“Өнөөдөр бид Каннын кино наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар наадмыг зургадугаар сарын эцэс эсвэл долдугаар сарын эхэнд болгож хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна” гэж тус наадмыг зохион байгуулагчдын мэдэгдэлд дурдсан байна.
Каннын 73 дахь удаагийн кино наадам тавдугаар сарын 12-ноос 23-ны хооронд Францын Номин эрэгт болох ёстой байв. Анхдугаар наадмыг 1946 онд зохион байгуулжээ. Тухайн үед гран-при шагналыг Фридрих Эрмлерийн бүтээсэн, Сталинградын дайчдын тухай “Их эргэлт” кино хүртэж байв. Харин өнгөрсөн оны гол шагналыг БНСУ-ын найруулагч Бон Жон Хо “Шимэгч” киногоороо хүртсэн билээ.
Эх сурвалж: Монцамэ





































































Доктор Т.Сүхбаатар: Хүн түүхээ мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт, хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Н.УЧРАЛ: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана
Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо