Бид таны төлөө ажил дээрээ байна. Та бидний төлөө гэртээ байна уу
-Бидний төлөө ажил дээрээ байгаа Та нартаа баярлалаа-
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ихэнх байгууллага орон тоогоо багасган ажиллаж байна. Харин эсрэгээрээ амрах эрхгүй, уртасгасан цагаар өдөр бүр ажиллаж байгаа алба хаагчид бол эрүүл мэндийн салбарынхан. Улсын хэмжээнд 52200 орчим хүн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Үүнээс 11 мянга гаруй нь нийслэлд ажилладаг. Эрүүл мэндийн салбарынхны цалинг 2014 оноос эхлэн дөрвөн удаа нэмсэн. Төрийн үйлчилгээний эрүүл мэндийн 1-2 ангилал буюу асрагч, туслах сувилагч буюу ариутгагч, түргэн тусламжийн жолооч нар сардаа 547,000-663 000 төгрөгийн цалин авдаг. Харин бүх чиглэлийн сувилагч нар 653000-799000 төгрөгийн цалинтай. Эмч нарын хувьд 731000-964000 төгрөгийн цалин авдаг байна. Онц байдал зарласан энэ цаг үед зарим газрууд гэрээсээ цахим орчинд ажиллах боломжийг олгож байгаа бол эмч, эмнэлгийн ажилтнуудад ийм боломж байхгүй. Эрүүл мэндийн салбарынхан энэ үед 24 цагийн горимд шилжин бүрэн бүрэлдэхүүнээрээ хоёр дахин их ачаалалтай ажиллаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч эрүүл мэндийн салбарынхан “Бид таны төлөө ажил дээрээ байна. Та бидний төлөө гэртээ байна уу” уриалгыг дэвшүүлэд байна.






































































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа