Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг уриалжээ
Коронавирустэй тэмцэхэд нь саад учруулж буй хориг арга хэмжээнүүдээ цуцлахыг АНУ-д уриалахыг Иран олон улсын хамтын нийгэмлэгээс хүсжээ. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Ираны төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.
“АНУ-ын хүнлэг бус, хууль бус хориг арга хэмжээнүүд нь коронавирусний цаашдын тархалтаас урьдчилан сэргийлэхэд саад учруулж, Иранчууд болон бусад улсын иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж байна. Өөрөөр хэлбэл, АНУ өөрийн улс оронд дэгдсэн вирусний тархалтыг хумихыг оролдож байгаа атлаа коронавирусний цар тахалтай тэмцэхээр чармайж буй зарим улс орны боломж бололцоог үгүй хийж, вирусийг хилийн чанадад дэгдэхэд нөлөөлж байна” хэмээн тус газрын мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: Монцамэ
“Ийм нөхцөл байдалд хүрсэн нь АНУ Иран болон бусад улс орны эсрэг хууль бус хориг арга хэмжээгээ авсаар байгаатай холбоотой юм. АНУ-ын хориг арга хэмжээ нь бусад улс орны худалдаа, эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулаад зогсохгүй иргэдийнх нь амьдралд нөлөөлж байна” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.



































































"Монгол хаан" жүжгийг дэлхийн театрын ноён оргил Broadway-д тоглуулахаар алдарт Nederlander групп Монголд айлчлах гэж байна
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноолоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно
Ж.Золжаргал: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, даргын төлөөлөл болох эрсдэлтэй
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ
Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Энэтхэг рүү коксжих нүүсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
"Боловсролын үнэлгээний төв"-өөс тайлбар мэдээлэл гаргажээ
Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ