Б.Баттөмөр: Эдийн засгийн хямралтай үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хувьчилж, зах зээлд худалдаж болохгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хувьчлах асуудал яригдлаа. Хэрэв хувьчлагдвал гарах үр дүнг яаж харж байна вэ?
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн болгох нь зөв. Гэхдээ 30 хувийг хувьчлах асуудал дээр санал нэгдэхгүй байна. 30 хувийг хувьчлах УИХ-ын тогтоол гарсан боловч энэ нь шууд худалдана гэсэн үг биш. Монголын ард түмний өмч учир маш олон шалгуурыг давж байж хувьчлагдах асуудал яригдах ёстой. Коронавирусээс шалтгаалан дэлхийн зах зээлд эдийн засгийн хямрал бий болоод байна. Ийм үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хувьчилж, зах зээлд худалдаж болохгүй. 30 хувийн үнэлгээ нь нэг тэрбум ам.доллар гэдэг зүйл байх ёсгүй. Анх таван тэрбум ам.доллар гэж байсан. Таван тэрбум ам.доллар гэдэг ч бага гэж бодож байна. Тийм учраас маш их тооцоо, судалгааны үндсэн дээр хувьчлах асуудлыг ярих ёстой. Миний хувьд хувьчлах асуудлыг дэмжихгүй.
ТАВАНТОЛГОЙ БОЛ АСАР ҮНЭТЭЙ ОРД
-Одоогийн нөхцөлд IPO гаргаж болохгүй гэсэн үг үү?
-Одоо цаг нь биш. Гэхдээ эдийн засаг тогтворжоод, хамгийн үр ашигтай болсон үед IPO гаргаж болно. Түүнээс биш одоогийн хямралтай үед нэг тэрбум ам.доллароор 30 хувиа өгнө гэдэг бол үндсэндээ 3,3 тэрбум ам.долларын үнэтэй орд болгох гэж байгаатай адил. “Эрдэнэс Тавантолгой” ХК хийсвэр тооцоогоор 550 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ орд бол асар өндөр өртөгтэй, үнэтэй орд. Иймд IPO гаргах нь зөв ч Монголын ард түмэнд үр ашигтай IPO байх ёстой.
“Хувьчлал нэрэн дор хулгай хийдэг, цөөхөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлэн хувьчлал хийдэг зүйл цаашид Монголын төрд гарахгүй”
МОНГОЛЫН ТӨР ӨӨРИЙН ӨМЧИД БАЙГАА ЗҮЙЛЭЭ БҮРЭН АШИГЛАХ ЁСТОЙ
-Ногдол ашиг хуваарилахтай зэрэгцээд IPO гаргавал гарах эрсдэл нь юу байх вэ? Энэ хоёрыг зэрэг хийх боломжтой юу?
-IPO гаргана гэж байхгүй. Миний ойлгосноор 2020 онд IPO гаргахгүй. Цаашид цаг үе, тооцоогоо маш сайн хийж байж IPO гаргах тухай ярихаас биш, одоо IPO гаргана гэсэн зүйл яригдахгүй. Ард түмэнд олгох хувьцааны ногдол ашгийг тавдугаар сараас эхлэн олгоно. Нэгэнт ард түмэн хувьцааг нь эзэмшиж байгаа учраас ногдол ашгийг өгөх нь зүйтэй. IPO гэдэг зүйл одоо байхгүй. Монголын төр өөрийн өмчид байгаа зүйлээ бүрэн ашиглах ёстой. Бүгдийг нь хувьчиллаа гээд сайн сайхан зүйл байдаггүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн туршлага харуулж байна. Монгол Улс бүгдийг нь хувьчиллаа. Төрд өмч байхгүй. Дэлхийд хамгийн хуримтлалгүй улс орнуудын нэг Монгол болчихлоо. Энэ нь одоогийн хөгжлийн бодлого, хөгжлийн загвар буруу байгаатай холбоотой юм. Үүнийг засах хэрэгтэй. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болоход Монгол Улс асар их өртэй, хуримтлалгүй улс болсон байна. Монгол Улсын хөгжлийн бодлого, загварыг маш тодорхой болгох хэрэгтэй. Хувьчлал нэрэн дор хулгай хийдэг, цөөхөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлж, хувьчлал хийдэг зүйл цаашид Монголын төрд гарахгүй, гаргуулахгүй.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:48
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:48
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:43:42
YuqRHA http://pills2sale.com/ levitra nizagara
ү [43.242.242.59] 2020-03-30 03:11:56
Нүдээ яачихсан юм дээ
ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:40:15
ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:40:15
zochin [202.126.89.37] 2020-03-27 11:13:18
Huviclal bol hulgai .
Зочин [66.181.161.18] 2020-03-27 09:32:37
Би чамд нэг юум хэлье чи битгий хуцаа
Зочин [66.181.189.132] 2020-03-30 16:10:34
Хүн муулаад байгаа хүмүүст:Та нар энэ хүний хумсны толионд хүрэхгүй шүү.Эрдэм мэдлэг боловсрол эзэмшсэн зэрэгт нь түй ч хүрэхгүй
Зочин [43.242.243.11] 2020-03-27 08:10:33
Дэмжиж б.на Ийм цөөхөн ард түмнээ ийм ядуу амьдруулж байдаг Энэ ьөр засгийн удирдлагуудыг бурхан шиятгэх болно
зочин [64.119.23.212] 2020-03-27 05:32:49
энэ гэж нэг шал худлаа амьтан байдаг юм. нийтэд ярих болохоор сайхан ярина, харин кнопоо эсрэгээр нь дарна. тун хөгийн хгаднаа шудрага дүр эсгэсэн хөгийн долигонуур нөхөр байгаа юм
ЗОчин [150.129.140.27] 2020-03-27 05:28:37
Шар шимжилсэн өвгөн залуу хүүхэнүүд рүү үсрэх гэж давхраа хийлгээ юу ТТ 30%-г нь өвчин ашиглаж хулгайлах гэж оролдвол босноо.
Тэнэг хүн [66.181.179.182] 2020-03-27 03:51:28
Хямралыг ашиглаад хямдхан өмчилж авах арга эдийн засгийн алуурчдын шилдэг тактик биз дээ.
Зочин [202.126.89.237] 2020-03-27 03:40:16
30% хөрөнгө биржд босгох больсон биздэн
Буруу Цолмон [103.10.23.89] 2020-03-27 03:19:20
Харууль хамгаалалтын байгуулагыг хувьчлах нь эх орон газар нутаг баялагаан тусгайр тогтонлоо гадаадын шунхай луйварчин нарт ба тэдгээрийн гар хөл болсон эрх мэдэлтэй луйварчин нарт алдах үүд хаалагыг цэлийтэл нээгээд өгсөнтэй адил болсон Ийм байхад улсынхаан хэлийг цэргээр мануулсаны хэрэг юу байх вэ дээ Хувьчлагдсан харууль хамгаалалтын байгуулагууд гадаадын шунхай луйварчин нарын гар хөл болсоор байна тэд гадаадын луйварчин нарын мөнгөөр цалинжаж тэдний хууль бус үүлдэлийг хамгаалдаг хаацайлдаг Эх нутаг эдийн засаг ард иргэд хууль журамийн хамгаалах үүргээн хөсөс хаяж мөнгөтэй луйварчин нарын уяны нохой болсон нь эмэгнэлтэй харамсалтай
1234 [103.26.195.253] 2020-03-27 02:36:52
Их хурлын гишүүн ээ хувьчилах тухай тогтоол гараагүй ,харин 30 хувийн арилжаалах тухай гарсан байхаа
0000 [103.10.23.89] 2020-03-27 03:04:30
Арилжаалах гэдэг чинь зарах гэсэн үг Зарна гэдэг худалдаж авсан хүний өмч болно гэсэн үг З0 хувь гэдэг бол өнөөдөр шиг Монгол төр хулгай Гадаадын луйварчин нарын гар хөл болсон хулгай луйвараар хэт баяжсан луйварчин нарын үүр болсон үед Монголын ард түмний өмчийг 100 хувь булаах гэсэн ховдог санаагаан нуусан заль мэх төдий зүүль Энэ мэтээр зальлуулан мөнч их зүүль алдаж байгаа нэг санаач
1234 [103.26.195.253] 2020-03-27 02:27:05
Их хурлын тогтоол хэдэн оны хэддүгээр тогтоол бол
зочин [49.0.218.79] 2020-03-27 02:25:44
зөв шүү, өмчгүй улс бол улс бишээ, МИАТ аа хувьчилсан бол зовлонгийн үед гадаад гацсан ядарсан хүмүүсийг яаж авч ирэх байсан уу?. Угаасаа энэ өвчлөлийн дараа алтан загасны эмгэний үлгэр давтагдаж хэдэн жил болно. Угаасаа бидний амьдралын загвар маш их өөрчлөгднө. А 4 цаасаар худалсан баялагаа эргүүлж авах л болно. Таныг дэмжиж байна. Харин хувь хүний давхараатай нүд энэ тэр ч нүүр номын соёлд нийцэхгүй байх оо
Зочин [103.229.122.141] 2020-03-27 02:09:05
Сонгуулиас омно нуурнийхээ татланыг дахиж хийлгэхгуй бол Маш Сонни болчихсон Байна, боовондоо ч гэсэн хийлгэхгуй бол сонгогчид сонгохгуй дээ
Zochin [103.229.121.131] 2020-03-27 01:34:41
Sunaliin tulsm Sumiyabazariig zailuul.
Зочин [66.181.187.77] 2020-03-27 01:10:14
Төрөөс гарсан тэрбумтан л гэсэн дээ. Насаараа төрд ажиллаж байж...... тэрийгээ л нэг мөсөн шийдчих. Дараа нь наад элий балай юмыг чинь уншая
Зочин [103.10.23.89] 2020-03-27 03:23:37
Их залтай хулгайч юм Ард иргэдийг энэ үгээр хуурч сэтгэлийг нь олох гэсэн мэх ///Хэлсэн үг нь харин үнэн шүү// нохой залтай хулгайч хулгайч нар одоо сайхан сайхан амлаж хдлаа их хуцнаа тэдэнд хууртаж цаг өнгөрсөн болуу
зочин [202.131.243.190] 2020-03-27 00:27:04
Эдийн засагч хүн зөв дуугарсан байна туршлагатай мундаг хүн шүү
Зочин [64.119.20.74] 2020-03-26 23:59:49
Зов дуугарч ...
Иргэн [202.21.124.22] 2020-03-26 23:49:58
УИХ-ын Тогтоолыг хүчингүй болгох нь буруу! ЭТТ компани нь дараа зах зээл сайжирсан нөхцөлд хөрөнгийн бирж дээрээс шаардлагатай санхүүжилтийг яагаад татаж болохгүй гэж?! Одоо энэ тогтоолыг цуцалчихаад дараа нь дахиад тогтоол гаргах уу, тэгээд?!
Zochin [103.229.121.131] 2020-03-27 01:38:26
Odoo ETT-d khurungiin zakh zeel deerees sankhyyjilt tatakh shaardlaga baikhgyi ee. Ter Sumiyabazariin idej uukh gj baiguulsan ETT mining gej companiig tatan buulgachikhval uuruu uuriiguu sankhyyjyyleed tuslyydee ye shattai baiguulaad yavakh byren bolomjtoi. Er n yamar neg tolgoi bolon okhin companiin shaardlaga baikhgyi. Turiin umchit companyd Tolgoi umuu okhin company gd orood irekheer idej uuj zulgaakh n ikhsekh um. Zygeer l companiin khuuliin daguu yil ajillagaag n yavuulakhad bolno.
Hi [202.9.46.145] 2020-03-26 23:16:28
Ene uvgun nudendee davharaa hiilgeed zasag davharaatai bolchih gej
Зочин [66.181.183.120] 2020-03-29 02:04:50
Ккк чамайг бодоход өөртөө арчаатай бнө. Чи нусаа хацартаа наачихаад атаархаж яваа даа. Ийм зан монголд хэрэггүй. Тамын тогоонд хэн ч бх ёсгүй
Зочин [64.53.234.130] 2020-03-27 06:11:25
Goo saihan delhiig avarna!