Нидерландын музейгээс Ван Гогийн уран бүтээл алдагджээ

Aдмин / Гадаад мэдээ

Нидерландын Ларен хотын “Сингер Ларен” музейгээс алдарт зураач Винсент Ван Гогийн уран бүтээл даваа гарагт алдагдсан байна. Уг музейн үйл ажиллагааг коронавирусний халдварын тархалттай холбогдуулан түр хугацаагаар зогсоогоод байжээ.

“Сингер Ларен” музейн мэдээлснээр, Ван Гогийн “Хаврын цэцэрлэг” зураг алга болжээ. Уг зургийг "Гронингер" музейгээс түр үзүүлэхээр аваад байсан ажээ. "Ийм үйл явдал болсонд маш их харамсаж байна” гэж “Сингер Ларен” музейн дарга Ян Рудольф де Лорм сэтгүүчдэд мэдээлсэн байна.

“Хаврын цэцэрлэг” зургийн үнэ цэн одоогийн байдлаар тодорхойгүй байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, уг зураг орон нутгийн цагаар даваа гаргийн үүрээр хулгайлагджээ.

“Сингер Ларен” музейг АНУ-ын уран бүтээлч Уиллиам Хенри Сингер болон түүний гэргий Анна нарын цуглуулгыг байрлуулах зорилгоор 1950-аад онд байгуулж байжээ.

Нидерланлад халдварын 11750 тохиолдол бүртгэгдэж, нийт 864 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.57] 2020-04-01 06:13:11

Жинхэнэ чоно борооноор гээч юм болж дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.