“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав

Ц.Анударь / Улстөр

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав.

Дарга

- Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор

Гишүүд

- А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор

- Л.Дашням МУСГЗ, доктор профессор

- Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт

- Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор

- Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор

- Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор

- Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор

- Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт

- Г.Пүрэвбат Бурханч лам, доктор

Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшхи ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, цаашид музейг төлөвлөсөн хугацааны дагуу барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Тэнгэр [103.212.119.33] 2020-04-02 18:00:14

Одоо надад хүмүүсийн бий болгосон. Онолоор явж байгаа. Эдгээр хүмүүс тэнгэрийн онол ын анхны мэдэгдэхгүй байхгүй хүмүүс . Тэнгэрийн онолт улсыг байхгүй болгож байгаа хүмүүс шүү. Мэдэхгүй зүйлээр оролдох хэрэггүй байдаг юм. Тэнгэр цээрлэл байдаг юм.

Зочин [43.242.243.172] 2020-04-03 02:34:40

Монголчуудын тархи яараарай хатингаршаад гуйлагчин сэтгэхүй болоод зам бол нарийхан байшин бол пин шиг сэтгэдэг болов оо өнөөдөр мөнгөгүй ч маргааш гэж нэг өдөр бий өнөөдөр 3 сая ч маргааш 50сая болно гэж яагаад бодож болохгүй бгаа ,дэлхийд загварыг нь зарлаач

Зочин [43.242.243.172] 2020-04-03 02:28:26

Хүүхдийн тоглоом шиг юм бүү бариач гуйя ,Астанагийн театрын зурагтыг хар

Зочин [103.229.121.131] 2020-04-02 17:38:31

Хэдэн жилийн дараа Лениний музейн араас орох юм биш биз. Тийм музёй байгууллаа гээд улс хөгжих нь юу л бол..Дэлхий дахин яаж харах юм бол. Очисон газар бүхэнд нь цус нулимас хоёр урсч үнс нурам л үлдэж байсан гэдэг биздээ.

Зочин [115.65.46.112] 2020-04-02 21:15:49

Та монгол хүн мөн үү? эсвэл? Чингисхааныг Ленинтэй зүйрлэж болох уу?

Зочин [202.126.89.18] 2020-04-02 19:38:10

Чам шиг тэнэг толгой ийм зүйлд оролцоод огт хэрэггүй. Музейтэй болох нь зөвөөс зөв. Энэ чинь бидний Монголчуудын асуудал болохоос хэн хүнд таалагдах гэж хийж байгаа вм биш шүү.

Зочин [66.181.187.97] 2020-04-02 17:35:43

музейн барилгын хэлбэр нь ямарч үндэсний онцлогийг харуулж чадаагүй үхширмэл сэтгэлгээгээр хийгдсэн мэт байнат хаяанд байгаа өвөрмонгшолчуудаасаа суралцаасай билээ чаавас гэж

Зочин [103.9.90.130] 2020-04-02 16:57:36

Маш сайхан мэдээ байна Их хаанаараа бахархдаг бид нэг сайхан музейтэй байх нь маш чухал . Ард иргэдээ эх оронч , үндэсний үзлээр хүмүүжүүлэх, их түүхээрээ бахархах дэлхийд эх орноо сурталчилахад жинтэй хувь нэмэр оруулна. Харин мөнгөн дээр татаганахгүй чанартай цар хүрээтэй Мүзей л бариасай.

САНАЛ [202.179.25.4] 2020-04-02 16:42:50

НАА МУЗЕЙ ЧИНЬ АШИГТАЙ АЖИЛЛАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ЯАДЫМ БОЛ... БҮХ НАСААРАА ТӨСӨВ ХАРЖ СУУДАГ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫМ УУ. ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ШИГ. ... ХӨГЖИНГҮЙ УЛСЫН МУЗЕЙНҮҮД АШИГ ОЛООД ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВААД БАЙХ ШИГ.

иргэн [192.82.65.120] 2020-04-02 16:30:07

Зөв шийдвэр байна. тэр тусам эрдэмтэн мэргэдээ оруулсан нь маш зөв боллоо. баярлалаа. Харин еранхий сайдаа тэр тайлбайн цэцэрлэг, 11 хороололын хашлага 2ыг шалгаж өгөөч. Тэр ногоон өнгийн хашааг аваад өөр газар хийж өгөөч

Зочин [66.181.161.125] 2020-04-02 14:53:09

Музей барихыг дэмжиж байна.

Зочин [202.55.188.33] 2020-04-02 14:42:48

Юун Чингисийн музей вэ, та минь ээ? Улс орон чинь дампуурдаг дээр ирээд байна. Наад мѳнгѳ цавчааны ажлаа больцгоо.

Зочин [202.126.89.18] 2020-04-02 19:39:41

Чи л улс орноо бодож гэнэ.

Санаж яв [202.126.89.104] 2020-04-02 18:13:55

Та эхлээд ЧИНГИС ХААН гэж хүндэтгэж сур. Дараа нь хэлэх юм аа хэлж ярь

zochin [122.201.23.84] 2020-04-02 14:36:48

Түүхийн ухааны доктор Чулуун болон эмэгтэй эрдэмтэн бүрэлдэхүүнд нь оруул


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.