Сүхбаатар аймгийн Онцгой комисс хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэв
Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Ээлжит хурлаар болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж хүнсний нөөцийг тодорхойлох, аймгийн Онцгой комисст цугласан хандивын нөхцөл байдал, зарцуулалт, Бичигт боомтыг нээхтэй холбоотой гурван асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн ХХААГ-аас өгсөн мэдээгээр, Сүхбаатар аймгийн хэмжээнд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байна. Томоохон худалдааны төвүүд бараа бүтээгдэхүүнийхээ таталтыг хэвийн явуулж байна. Мөн Номин агуулах худалдаа, Ундрах супермаркетууд сумдад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгэж байна. Харин нөөцийн махны тухайд дөрөвдүгээр сарын мэдээгээр мах бэлтгэн нийлүүлдэг ААНБ-дад нийт 1,4 тонн мах нөөцөд байна. Үүнээс гадна махны хоёр захаар өдөр бүр шинэ мах тогтмол худалдаалж байгаа бөгөөд эдгээр нь нөөцөд бүртгэгдээгүй гэдгийг хэллээ. Хэрэв болзошгүй байдал үүслээ гэж үзвэл одоогийн хүнсний болоод нөөцийн махны хувьд хангалтгүй байгаа учир дахин нэмж нөөц бүрдүүлэх шаардлагатайг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбаатар санууллаа.
Дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар аймгийн Онцгой комисст 11,7 сая төгрөгийн бараа материал, бэлнээр 62,7 сая төгрөг хандиваар цуглажээ. Бүх хандивыг аймгийн ОБГ-т төвлөрүүлж байгаа бөгөөд зориулалтын бараа материалыг шаардлагатай газруудад хуваарилж, харин бэлэн мөнгөөр эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа Бичигт боомтод ариутгалын автоклав, зөөврийн постны байр, замын хашлага зэргийг худалдан авах саналыг Санхүү, төрийн сангийн хэлтсээс танилцуулав. Улмаар гишүүдийн 100 хувийн саналаар эхний ээлжийн зарцуулалтыг дээрх байдлаар хийхээр болсон юм.
Харин Бичигт боомтыг нээх асуудлыг өнөө хэр нь хүлээлгээд байгаа ариутгалын пунктын ажил дуусчээ. Тиймээс ойрын хугацаанд аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг боомтод ажиллан ариутгалын пунктыг хүлээн авч, хангалттай гэж үзвэл Улсын онцгой комисст танилцуулж, улмаар хилийг нээх өдрийг тогтох юм байна.
Сэтгэгдэл
https://amoxycillin1st.com [91.204.14.141] 2020-10-25 22:40:58
https://amoxycillin1st.com https://amoxycillin1st.com/
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:36:36
C39Lrd http://pills2sale.com/ levitra nizagara
viagra 100mg [45.148.233.28] 2020-09-23 09:45:13
viagra 100mg https://www.jueriy.com/
generic viagra price comparison [195.133.56.125] 2020-09-15 12:24:19
generic viagra price comparison https://mymvrc.org/
hydroxychloroquine malaria [194.156.125.142] 2020-09-15 03:12:17
hydroxychloroquine malaria https://chloroquine1st.com/
azithromycin for sale [194.104.11.49] 2020-09-01 15:23:03
azithromycin for sale https://azithromycinx250.com/
cephalexin 250 mg capsule antibiotic [95.181.218.171] 2020-06-03 23:58:35
cephalexin 250 mg capsule antibiotic https://keflex.webbfenix.com/
buy inhalers online [37.44.252.124] 2020-06-03 19:30:13
buy inhalers online https://amstyles.com/
MOGEUH [202.55.188.91] 2020-04-09 01:43:21
Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH