А.Амбасэлмаа: Нэгдүгээр хавьтлын 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-COVID-19 халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж буй иргэд өөрсдөө эмчилгээний зардлаа гаргаж буй улс орон байгаа юу?
Д.Нарангэрэл: Гадаадын улс орнуудад халдвар авсан иргэд өөрөө эмчилгээний зардлаа гаргаж байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.
-БНСУ-д манай улсын нэг иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл байна. Та бүхэнд энэ мэдээлэл ирсэн үү?
Д.Нарангэрэл: Бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан. ГХЯ-аар дамжиж ирсэн мэдээлэлд БНСУ-д хоёр иргэн өвдсөн гэдэг мэдээлэл байгаа.
-Халдварын 16 дахь тохиолдлын хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан уу?
А.Амбасэлмаа: - 16 дахь тохиолдол болсон иргэний сурч байсан газарт өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан. Мөн хамт байсан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаад байгаа. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм. Тухайн иргэнтэй машинд хамт явж ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн нэгдүгээр хавьтлын 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна.
-Тусгаарлалтад байх хугацаандаа шинжилгээ огт өгөөгүй нэг иргэн байгаа гэх мэдээлэл тараад байна. Тусгаарлалтад байгаа бүх хүнээс шинжилгээ авч байгаа юу?
А.Амбасэлмаа: Гуравдугаар сарын 28-нд хойд хилээ хаасан. Хил хаахаас өмнө ирсэн хүмүүсийг бид 14 хоног чек листээр хянаад өөрчлөлт гарсан тохиолдолд шинжилж байсан.
Харин халдвартай тохиолдол гарснаас хойш бүх хавьтлыг шинжилж байгаа. Халдвар судлалын заалтаар хавьтлуудыг 2-3 удаа шинжилж байна.




































































Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаа бол үүнд хууль тогтоогчид л буруутай
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ
Ж.Гүррагчаа: Монголын хоёр дахь сансрын нисэгч үндэснийхээ хиймэл дагуулыг сансрын бүхээгээс тойрог замд оруулна хэмээн найддаг
Туулын хурдны зам төслийг зах зээлийн дунджаас бага өртгөөр барина
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?