Ц.Содномцэрэн: Цахимаар сонгууль явуулбал техник хэрэгслээс эхлүүлээд зардал их гарна

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзаж, үүрэг даалгавар өгсөн талаар Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийсэн. Энэ үеэр СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнгээс сонгуулийг хойшлуулах талаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын сонгууль хойшлох уу?

-Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн зохион байгуулалтын ажлаа хийгээд явна. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуулиудад сонгууль хойшлохтой холбоотой зохицуулалт байдаг. Хэрэв хууль тогтоох дээд байгууллага сонгуулийг хойшлуулж, зогсоох шийдвэр гарвал Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрийг хангаж ажиллана. Үндсэн хуулиар УИХ-д бүрэн эрх нь байдаг. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгууль товлон зарласаны дараа онцгой нөхцөл байдал үүссэний дараа сонгуулийг УИХ зогсоож болно гэсэн заалт байгаа. Товлон зарлахаас өмнө хойшлуулж болно. Одоо бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд явна.

СОНГУУЛИЙН ТӨСӨВ НЭМЭГДЭХГҮЙ

-Одоогийн нөхцөл байдалтай уялдуулж Сонгуулийн ерөнхий хороо ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо хуралдана. Энэ хурлаар болзошгүй ажлын төлөвлөгөөгөө батлана. Засгийн газар болон Улсын онцгой комисст хандах асуудал байна. Мөн Эрүүл мэндийн яаманд хандах асуудал ч байгаа. Сонгуулийн хороодод зөвлөмж хүргүүлнэ. Энэ зөвлөмжид ариутгал халдваргүйжилтийн арга хэмжээ, хамгаалалтын хэрэгсэл, амны хаалт, бээлий гэх зэрэг зүйлийн нэмэлт санхүүжилт шаардана. Үүний тооцоог гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлнэ. Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Харин бусад ажлын зардал нэмэгдэнэ.

Намуудад зөвлөмж хүргүүлнэ. Нэр дэвшигч болон сонгуулийн байгууллагын ажилтанд Улсын онцгой комиссоос гаргаж байгаа зөвлөмж болон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжлээд явах юм бол намууд юун дээр анхаарах вэ. Нэр дэвшигчид юу анхаарах вэ.Сонгуулийн байгууллагууд юуг анхаарах уу. Засаг дарга нар юуг анхаарах уу гэдэг тал дээр тусгаж зөвлөмж гаргаж хүргүүлнэ.

-Одоо байгаа нөхцөл байдал цаашид хүндэрвэл сонгуулийг цахимаар явуулах боломж байгаа юу?

-Сонгуулийн цахимаар явуулах асуудлыг 2012 оноос хойш судалж байгаа. Истон улс сонгууль цахимаар явуулдаг Цахимаар сонгууль явуулахыг маш сайн хэрэгжүүлж байгаа. Цахим сонгуулийн хуультай, цахим сонгуулийн хороотой. Бусад улс орнууд цахим сонгуулийг судалж байгаа. Англи, Шинэ Зеланд, франц зэрэг орнуудад коронавирус гарсан холбогдуулж цахим сонгуулийг судлаад эхэлсэн байна. Бид нар Истон улсын туршлагыг судалж, УИХ-д саналаа хэлсэн.

ЦАХИМААР СОНГУУЛЬ ЯВУУЛВАЛ ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭС ЭХЛҮҮЛЭЭД ЗАРДАЛ ИХ ГАРНА

-Цахимаар сонгууль явуулбал зардал өндөр гарах уу?

-Сонгуулийн автоматжуулсан хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл Эстони улс шиг тусдаа хуультай болох тал дээр ажиллаж болно. Цахимаар сонгууль явуулбал техник хэрэгслээс эхлүүлээд зардал их гарна. АНУ-д тодорхой хүрээний саналыг цахимаар авдаг. Энэ нь бас хуульчилсан байдаг. Манайд цахимаар сонгууль явуулах юм бол эхлээд хууль хэрэгтэй. Мөн цахим сонгуулийн хороог байгуулах хэрэгтэй. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байгаа.

-Намуудын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас шаардлага хангаагүй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газраас мэдээлэл ирээгүй байна.

УИХ-ААС СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХГҮЙ БОЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙН ХИЙЖ БАЙГААД СОНГУУЛИА ЯВУУЛНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА

-Сонгуулийн ирц хүрэхгүй байх тохиолдол гарах вий?

- УИХ-ын сонгуулийн түүхэнд сонгогчдын ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. Хамгийн сүүлийн 2016 оны сонгуулийн ирц 70 хувьтай байсан. УИХ-аас сонгуулийг зогсоохгүй бол зохион байгуулалтаа сайн хийгээд халдвар хамгаалалтын ажлаа сайн хийж, амны хаалтыг сайн зүүлгэж байгаад сонгуулиа явуулна гэж бодож байгаа.

-Гаднын зарим улс сонгуулийг хойшлуулж байгаа шүү дээ?

-Дэлхийн сонгуулийн байгууллагаас мэдээлэл авч байгаа. Парламентын сонгуулиа хойшлуулсан хэдэн улс байна. Мужийн сонгууль, нөхөн сонгуулийг хойшлуулж байна. Сири улс парламентын сонгуулиа хойшлуулсан. Энэ жилийн хувьд гаднаас сонгуулийн ажиллагч авахгүй. Гадаад руу сонгуулийн ажиллагч явуулахгүй. Ажиллагч авах асуудлыг ярилцаж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [203.91.119.42] 2020-04-13 15:03:03

сонгууль болдгоороо болж шинэ УИХ, ЗГ бүрдэхгүй бол энэ улс элгээрээ хэвтэж мэдэхээр болсон шүү

Zochin [64.119.20.23] 2020-04-11 07:15:51

Huue harin ch Sodnomtseren hamgiin shudraga mundag zohion baiguulaj songuuli yawuuldag mundag hvn shvv harin ch Sodnomtseren baigaa ni bvvvvvr sain. Harin songuuli boldog hugatsaandaa bolson ni deer

Зочин [64.119.18.47] 2020-04-11 00:35:21

Смс гэж нэг юм бна

Зочин [172.58.143.8] 2020-04-10 23:53:22

Za yahav budildag songuulia hiijee gej bodyeo haldvar tarhval hentei hariutslaga tootsoh ve asar ih nemelt sanhuujilt yah ve shine zasag baiguulah daind uls torchid orood yavchihana uok ene ajiliig hiij diileh uu humuusiin ami uregdvel yah ve

Зочин [202.179.31.7] 2020-04-10 18:09:30

Энэ Содномцэрэн гэгч хоёр нүүртэй нөхөр яасан их удаан албан тушаал хашдаг юм бэ,ямар дархлагдсан амьтан юм,наадахаа хурдхан өөрчлөөч.УИХ-д ярихдаа нэг өөр юм хэлчихээд Ерөнхийлөгчийн өмнө худлаа зулгуйдаж үгийг нь дагаад хойшуулж болох юм гэж дуугарч харагдсан,ийм байр суурьгүй нөхрийг шууд халах хэрэгтэй,наад нөхөр чинь жинэхэнэ сонгуулийн будлиан хийж луйвардаж сурсан хүн гэж харагддаг. Сонгууль ямартаач болдгоороо болохгүй бол Ерөнхийлөгчийн ёрлоод байсан зүйл рүү гулсаж орох өндөр магадлалтай шүү....

Зочин [172.58.143.8] 2020-04-10 23:47:16

Harin tiim bov booronhii pyahluu

zochin [139.5.216.247] 2020-04-10 17:43:03

Сонгох эрхээ эдэлж болохгүй улсуудаас байнга салж баймаар байнаа. Худлаа муулж байхаар. Одоо гөлийж байна шүү

Зочин [203.91.115.47] 2020-04-10 17:38:25

Yu ch mededgui obgonoo zailuulaachee boldsaihan ene bid 2 iin medleg gej yu bdiin nohoin baas

Зочин [172.58.143.8] 2020-04-10 23:48:25

Huivaldaj chadna avilgadaj medne

zochin [202.131.243.186] 2020-04-10 16:46:39

songuuli hoishluulah hereggui. harin ard irged songoltoo hynamgai sain hiij hynaltaa saijruulah heregtei. songuuli hoishluulna gdg bol unsen huuli zurchij turiig ezenguiduuleh alham bolno gsn ug. tsagiin ymiig tsgt ni hii.

Aldaa [62.55.205.86] 2020-04-10 16:15:50

Истон улс, сонгуулийн ажиллагч гээд л энэ мэдээг 3 дугаар ангийн хүүхдээр бичүүлсэн юм уу,

ЗОЧИН [202.126.89.76] 2020-04-10 16:05:25

САНАЛ АВАХ ХАЙРЦАГ БҮРТГЭХ ХҮМҮҮСЭЭ 2,2М ЗАЙТАЙ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ ОРОХ ДАРААЛАЛ БАС2М ЗАЙТАЙ ХУРУУНЫ ХЭЭГЭЭР БҮРТГҮҮЛЭХЭДН ГАРЫГН АРИУТГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [192.82.64.158] 2020-04-10 15:40:31

Сонгуулиа хойшлуулах хэрэгтэй . Хэдэн худалч хулгайчуудад эрх дарх өгч ямбалуулах гэж татвар төлөгчдийн мөнгийг зарж үрэхээ боль!!! МАН АН МАХН 3 тараад бусад намууд өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ болон төрийн албанд дундаас дээш түвшний алба хашиж байсан мөн бизнесийнхнээс нэг ч хүнийг нэр дэвшүүлэхгүй гэвэл сонгуулийг явуулж болно. Тэрнээс биш нэг хулгайчийг нөгөөгөөр солих гэж сонгууль хийж болохгүй ийм цаг үед.

Mongol [77.119.131.175] 2020-04-10 15:24:30

Ene nowsch odoo buudaggui yumuu?? Ali deerees l bsn. Barag 3 Yurunhiilugchiin nuuriig uzej bndaa!

зочин [203.91.119.42] 2020-04-10 14:27:26

Цуварч очоод саналаа өгөхөд юу нь болохгүй бн дэлгүүрээс хүнсээ авахаас илүү дэгтэй хийнэ шүү дээ юу гээд сонгууль хойшлуулж улс хорлох гээд байна аан

зочин [203.91.119.42] 2020-04-10 14:25:45

Та нар үндсэн хуулийн сонгуулийг үг дуугүй хугацаанд нь хийх үүрэгтэй шүү хойшлуулах тусам байдал хүндрэнэ бүр Үндсэн хуулийн хямрал руу явна шүү

Зочин [202.131.227.82] 2020-04-10 14:18:48

солонгос хийгээд байна шүү дээ

Зочин [192.82.77.201] 2020-04-10 12:41:39

ЦАГ ҮЕЭ МЭДРЭХ ХЭРЭГТЭЙШДЭЭ. СОНГУУЛИА ДАРАА, ЭНХ ЦАГТ БОЛЖ ҮЗ.

сонгогч [202.21.118.138] 2020-04-10 12:12:45

Энэ 2 хүнийг солиочээ, тэгж байж сонгууль шударга болно. Эхнэр Нарантуяа нь их хурлын гишүүн, нөхөр нь сонгуулийн ерөнхий хорооны том дарга нарын нэгэн. Сонгуулийн дүн үнэн зөв гарах уу. Би лав итгэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож бна

Зочин [142.112.135.137] 2020-04-10 11:59:58

Сонгуулиа хойшлуулаачээ!! Чоно борооноор гэдэг хулгайч, луйварчид арга залиар энэ тахлыг далимдуулан сонгуульд гарч монгол улсыг дахин 30 жил самарна шүү,,,,!!!!

BI LAV SANAL OHGUI [202.179.31.111] 2020-04-10 11:32:23

BI LAV SANAL OHGUI!!!!!!!!!!!!!!!!!!

MONGOL [202.179.31.111] 2020-04-10 11:31:26

1 BOL SONGUULI HOISHLUUL!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2. ESBEL TSAHIM SURTALCHILLGAA mon MON TSAHIMAAR SONGUULI YAVUUL!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! BUSHUU HUUIAA BATLA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

zochin [122.201.31.195] 2020-04-10 11:29:56

songuulia neg jileervhoishluul

Ай Ти Инженер [202.21.108.246] 2020-04-10 11:12:46

Сонгуулийг Он-лин сүлжээгээр хийж болно оо. Сонгуулийн санал өгөхөд ямар нэгэн мөнгөн гүйлгээ шаардлагагүй үйлдэл учраас санхүүгийн эрсдэл гэж байхгүй. Гар утасны нэг цонх ашиглах үйлчилгээ шүү. Vote system гээд санал хураалтын программууд элбэг бий. Хакерт өртөхгүй open source

УИХ-ын сонгуульд компьютер ашиглах цаг болоогүй. [202.131.225.53] 2020-04-10 11:11:42

Монгод бол компьютер технологи ашиглаж Ерөнхийлөгчийн сонгууль явуулж болно. Энд чинь зөвхөн нэг том сонгуулийн тойргоос 2-3 нэр дэвшигчдийн дотроос нэгийг нь сонгож гаргана, үүнийг компьютероор хийх амархан. Харин УИХ-ын сонгуулийг өнөөгийн Монгол Улс хийж ЧАДАХГҮЙ. Учир нь 20 гаруй тойрогт 20 гаруй намын хэдэн зуун нэр дэвшигчдээс 76 гишүүн шудрагаар, итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бид сонгож ЧАДАХГҮЙ. Дараа нь бөөн хэрүүл, шүүх болно. Хөдөө сум, баг, хилийн заставууд, өндөр настнуудад компьютер аваачиж сонгууль явуулбал үр дүнд нь итгэл нэг л ТӨРӨХГҮЙ байна шүү.

Зочин [103.10.23.106] 2020-04-10 11:07:33

Цахимаар сонгох нь Гадний луйваргчин нарын тоглоомын сонгууль болно

Иргэн [43.242.243.173] 2020-04-10 10:51:51

Сонгууль цахимаар явуулвал жинхэнэ луйвар болно сэргэлэн нь гарна гадаадын сонгууль болно.

иргэн [192.82.75.79] 2020-04-10 10:40:40

Цахимаар явуул!!!!!!!!Зардлаасаа илүүг өөрсдөө авдаг биз дээ.Тэгээд л одооо хүртэл өөөдлөхгүй бна.!!!!!!ЭнэӨвгөнөөс өөр сэтгэдэг залуу нь дээр шүү.өвгөн бол сэтгэхээ байсан толгой шүү.!!!!!!!!!!!!!!ийм өвгөн яана одоо бүх зүйл цахим болслн үед тэнэгтээрэй!!!!!!!!!!!!!

Зочин [103.26.192.42] 2020-04-10 10:30:48

Ene obgon oo solih heregtei iim hogshin togtsoguud odoo oorsdoo zailaad ogochee barag computer gej medehgui obgon bn sht

эгэл [103.57.95.16] 2020-04-10 10:22:08

содномцэрэн шиг үеэ өнгөрөөсөн , сэтгэхээ больсон нөхдүүдийг солиоч ээ. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг шиг юм яриад сууж л байдаг. Юуны чинь их зардал. Монголд хүн бүр гар утастай шүү Хэдэн үндэсний цахимын инженэр л ажиллуулж программ хийлгээд зохион байгуулахад болох биш үү .2 сая сонгогчийн санал авна, ихэнх нь хотод.

zochin [202.131.243.186] 2020-04-10 16:59:47

tsahimaar songuuli hiihed barag ymarch zardal garahgui. naad yuch medhgui tehnik tehnologiin bool bolson hotsrogdson uwgunuu uter turgen zailuul. ymar huts uhna tawichisan bish. tehnik tehnolog udur tsagaar shinechlegdej bui erin zuund amidarch bj elii ym yriad onigoo bolood zogsoj bh ym.

зочин [103.9.88.162] 2020-04-10 11:24:50

малчин хүртэл гар утсаараа саналаа өгч болно шүү

Жинхэнэ агуулгатай сонгууль болгоход анхаарах хэрэгтэй. [202.131.225.53] 2020-04-10 10:20:49

Коронавирусын үеэр сонгууль ч сонгууль биш болно. Ямарч үнэн зөв сурталчилгаа байхгүй, шинээр гарч ирж байгаа хүчнүүд сонгогчдод хүрч өөрсдийгөө ойлгуулж чадахгүй, саналаа өгөх хүмүүс сонгуульд санаснаараа бүрэн оролцож чадахгүй, сонгууль явуулах техник хэрэгсэл бүрэн байхгүй учраас сонгууль шудрага, бүх нийтийг хамарсан, тэгш болж ЧАДАХГҮЙ. Иймд эдгээр нөхцөлүүдийг бүрэн хангасны л дараа жинхэнэ АРДЧИЛСАН сонгуулиа хийх хэрэгтэй. Жишээ нь намар хийж болно.

ЭНХ12 [183.81.171.2] 2020-04-10 10:11:32

ЦАХИМААР ЯВУУЛААД СУРЧИХВАЛ ХОЙШДОО УЛС ОРОНД МӨН Ч ИХ ХЭРЭГ БОЛНО ДОО .. ОДООХОНДОО ХҮНДРЭЛТЭЙ МӨНГӨ ТӨГРӨГ ШААРДАГДАХ БОЛОВЧ ИРЭЭДҮЙДЭЭ МОНГОЛ АСАР ИХ БОЛОМЖ ДЭВШИЛ АВЧИРЧ БОЛОХ ЮМ. ЯВААНДАА ЗАРДАЛ МӨНГӨ Ч БАГСАХ ХҮН ХҮЧ Ч ХУМИГДАХ СОНГУУЛИЙН БУЛХАЙ АРИЛАХ ГЭЭД ОЛОН ДЭВШИЛТТЭЙ БОЛОМЖУУД ГАРЧ МЭДНЭ ДЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ .. ХУЛЧИГАР ГАРУУДАА СОНГУУЛЬ ЛУУВИРДДАГ ГАРУУДАА .. ЦАХИМ ТООЛЛОГООС АЙГСАДАА ..

Зочин [59.153.115.178] 2020-04-10 09:56:24

Сонгууль хойшлуулах хэрэгтэй. Намын хэнхэгүүд сонгуульд гүйж, өгч, элдэв цаас тарааж, цуглуулж тахал хяналтгүй болох аюултай. Тэгвэл сургууль цэцэрлэгээ ажиллуул...

Зочин [202.21.107.234] 2020-04-10 08:37:53

Сонгууль хойшлуулна гэж байхгүй шүү, Үндсэн хууль зөрчсөн уриалга гаргасан Жэнког цэцэд өгөх хэрэгтэй.

Zochin [66.181.160.92] 2020-04-10 07:47:35

Yun songuuli be hoishluulsan deer dee delhii dayar hol horio gej bhad songuuli boldon ch bi l lav ogohgui


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.