Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг: Сөрөг сэтгэгдэл дээр тухайн иргэн хувийн сахилга баттай байж мэдээллийн сувгуудаа хянах, хаах нь чухал
Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Ер нь сөрөг мэдээлэл, сэтгэгдлийг өөртөө хүндээр тусгаж авах нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?
-Сөрөг мэдээллийн нөлөө тархинд илүү хүчтэй тусдаг.Тиймээс ихэвчлэн сөрөг мэдээлэл аваад сэтгэл хөдлөл сөрөгждөг. Уурлах, бухимдах, сэтгэл тавгүйтэх, түгших, хямрах зэрэг сэтгэлийн хөдөлгөөн гаргах нь сэтгэл зүйн тайван байдалд нөлөөлдөг. Ингэснээр ажил дээрээ анхаарал төвлөрөхгүй байх, бүтээмж буурах, бусадтай харилцахдаа авсан сөрөг мэдээллээ хуваалцаж “халдварлуулах” зэрэг үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй хийж байдаг. Нийгмийн сэтгэл судлалын сонгодог туршилт, судалгаануудаас үүнийг харж болно. Эерэг мэдээлэл нэг хүнээс гурван хүнд дамжаад зогсдог бол сөрөг мэдээлэл нэг хүнээс гурван хүнд, гурван хүн нь цааш дахин тус бүр гурван хүнд гэх маягаар дамждаг. Цуурхлын сэтгэл зүйн хүчин зүйлтэй адил. Хүн эерэг мэдээллийг аль болох өөртөө шингээж үлдээхийг, харин сөрөг мэдээллийг өөртөө үлдээхийг хүсдэггүй учир заавал цааш дамжуулдагт оршиж байна. Тиймээс анхнаасаа ийм төрлийн мэдээллийг авахгүй байх талд анхаарах нь чухал юм. Бид энэ тохиолдолд ихэвчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгадаг. Түүнээс өмнө хувь хүн өөрийн гэсэн хувийн сахилга баттай байж, мэдээллийн сувгуудаа хаадаг, хянадаг байх нь чухал.
-Хүмүүсийн өөрт нь тухайлан хэлсэн сөрөг сэтгэгдлийг хүндээр тусгаж аваад өөрийгөө сэтгэл гутрал, дарамтад оруулаад байдаг тохиолдол бий. ийм байдалд орохгүйн тулд тухайн сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авах ёстой юм бол?
-Мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авч байгаад олон хүчин зүйлс нөлөөлж байх талтай. Аливаад шүүн тунгаах сэтгэлгээгээр хандахгүй байх, эргэлзэх, тээнэгэлзэх, эргэлзэж байгаа зүйлээ нягтлах чадамжгүй байх зэрэг. Шинжлэх ухаанч байдлын хамгийн эхний шинж бол ертөнцийн үйл явц, нөхцөл байдалдаа тийм л байдаг. “Анхнаасаа”, “угаасаа л тийм байна” гэсэн тогтсон үзэл хандлагаас илүү аливаад эргэлзээтэй хандах эргэлзээгээ тайлахын тулд олон эх сурвалжаас мэдээлэл хайх зэрэг чадвар юм. Бид нэг эх сурвалжаас юм уу нэг хүний бичсэн бичлэг, ярианаас шууд энэ мэдээлэл үнэн гэж хүлээж авч байгаа нь аливаад шинжлэх ухаанчаар бус зөвхөн амьтны интуиц (зөн билгээрээ) хандаж байгаагийн жишээ.
-Сөрөг сэтгэгдлийг өөртөө хүндээр тусгаж авах нь тухайн хүний дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бид өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой зүйлд мэдрэмтгий байдаг. Энэ нь сэтгэл зүйн сонгодог онолуудад тусгалаа олсон байдаг. Болж буй үйл явдалд бид сэтгэл зүйн болон биеийн хариу үйлчлэл үзүүлдэг. Иймээс аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авч яаран дүгнэлт хийж бусдад дамжуулах, өөрийн сэтгэл санааг мэдээллээр дамжуулан хямраах нь сэтгэл зүйн болон биеийн дархлааг дарангуйлах эрсдэлтэй. Эрүүл байхад бусад нь аандаа болно оо гэдэг үгийг ахмад настангууд хэлдэг. Тиймээс өөрийн эрүүл мэнд дархлаагаа сайтар дэмжээсэй гэж хүсч байна. Дархлаа нь зөвхөн биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй. Нэг эх сурвалжаас мэдээлэл авч хэт бухимдаж стресстэлгүй энэ үеийг өөртөө болон гэр бүлдээ гаргаж буй чанартай цаг гэж хүлээж аваасай. Хийж хэрэгжүүлж эхлүүлж чадаагүй байсан зүйлээ илүү нарийн төлөвлөж гэртээ хийх гээд хийж чаддаггүй байсан зүйлээ эмхлэх, цэгцлэх, цэвэрлэх зэрэг ажлыг хийж өөртөө дадал болгох үйлдлүүдээ дадуулах чухал цаг мөч гэж хүлээн аваасай гэж хүсч байна.
-Хэт эмзэг байх нь сөрөг зүйл мөн үү?
-Сэтгэл зүйн шинжлэх ухааны хувьд тэнцвэрт байдал чухал. Сэтгэлийн хөдөлгөөн, зан араншин ч тэнцвэртэй байснаараа хүн сэтгэл тэнүүн, өөртөө итгэлтэй, бодол, үйл ойлгомжтой байдаг. Харин тэнцвэргүй болсноор хэт эмзэг байх, бодит байдлыг хэт ургуулан бодох зэрэг асуудалтай тулгардаг. Тиймээс аливаа зүйлд хэт эмзэг мэдрэмтгий бол энэ байдал өөрт чинь болоод бусад хүмүүст дараатай бол мэргэжлийн сэтгэл судлаачид хандах хэрэгтэй.
-Хэт эмзэг байх нь ямар үр дагавартай вэ?
-Дээр хэлсэнчлэн өөртөө болон бусдад түвэгтэй байдлууд үүсдэг. Бусдын хэлсэн үг, үйлдлийг ургуулан бодох, төсөөлөх эсвэл өөрөө бусадтай харилцахад бэрхшээлтэй болдог. Тиймээс хэзээнээс ийм байдал үүссэн бэ? Хэрвээ урт хугацаанд хэт эмзэг байдлаар аливааг тусгаад байгаагаа бодох хэрэгтэй. Удаан хугацаанд эмзэглэх нь сэтгэл санааны тэнцвэрт байдлыг үгүй хийдэг.
-Өвчин тусчихгүй байгаа, ажлаасаа халагдчихгүй байгаа гэдэг ч юм уу болзошгүй эрсдэлийг тохиолдох гэж буй зүйл мэтээр бодож өөрийгөө айдаст автуулах нь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Аливаа асуудалд тархи хоёр янзаар хариу үйлдэл үзүүлдэг. Эхнийх нь тухайн асуудалтайгаа нүүр тулж бодит байдлыг илүү эрүүл нүдээр хардаг бол хоёр дахь нь зугтах юм. Нэгэнт бий болсон байгаа нөхцөлийг зөв үнэлэн өөрийн сэтгэл зүйгээ удирдах нь чухал бөгөөд үүнд сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах арга тусалдаг. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахын тулд өөрийн байгаа нөхцөл байдлыг хэт хийсвэрлэхгүй байх шаардлагатай. Энэ хийсвэрлэл нь биднийг зөв шийдвэр гаргахад саад болдог. Өөрөөр хэлбэл, айсан хүнд аргал хөдөлнө гэсэн хэлцтэй ижил зүйл болдог. Болж байгаа үйл явдалд эрсдэлийг тооцож байна уу, айж байна уу гэдэг хоёр өөр ойлголт. Айх нь тооцоолол хийхдээ ихэвчлэн хувилбар гаргах боломжгүй байдаг бол эрсдэл нь тооцоолол хийж тухайн асуудлыг шийдэх хувилбар гаргадгаараа ялгаатай.
-Ер нь нийгмийг айдаст автуулж буй аливаа сөрөг мэдээлэлд хүн ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ?
-Мэдээлэл нь хүний сэтгэл санаа, үзэл бодол, хандлагад шууд нөлөөлөл үзүүлж байдаг хүчтэй зүйл. Мэдээллийг бид уншиж, харж, сонсож хүлээн авдаг. Хүн бүр тус бүртээ дэлгэцгүй (ухаалаг утас, компьютер) байхад хязгаарлагдмал хүрээнд мэдээллийг авдаг байсан. Харин одоогоор өөрийн хүссэн хүсээгүй (хогон мэдээлэл- өөрт хэрэглэгдэхгүй, зөвхөн сэтгэл санааны хямрал үүсгэх) мэдээллийг хязгааргүйгээр авч байна. Тиймээс энэ мэдээлэл миний амьдралд надад ямар хэрэгтэй вэ гэсэн байдлаар хандаад үзвэл мэдээлэлд хандах бидний хандлага арай өөр тал руугаа өөрчлөгдөх байх гэж найдаж байна.
dnn.mn ӨДРИЙН СОНИН У.ЧИНЗОРИГ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:32
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:32
loafelpigreegon [92.204.163.66] 2020-09-19 21:22:20
http://onlinecasinouse.com/# gold fish casino slots world class casino slots <a href="http://onlinecasinouse.com/# ">free online slots </a> real casino slots
Зочин [176.63.23.26] 2020-04-15 16:59:42
Сошиал, интернэтэд сэтгэл тархи нь гэмтэн эвдэрчихсэн мэдрэлтнүүд их байнаа
Зочин [122.201.23.201] 2020-04-15 09:37:31
Чамд харахаас хазахийн заяа байхгүй НОХОЙ минь энэ хоорхон аүүхэн нөхөртөй за
Зочин [202.131.242.122] 2020-04-15 01:40:36
Маш шинжлэх ухаанч бичжээ. Баярлалаа. Өөртөө анхаарч авч хэрэгжүүлнээ
Зочин [202.131.242.122] 2020-04-15 01:32:08
Маш шинжлэх ухаанч бичжээ. Баярлалаа. Өөртөө анхаарч авч хэрэгжүүлнээ
Зочин [202.131.242.122] 2020-04-15 01:28:34
Маш шинжлэх ухаанч бичжээ. Баярлалаа. Өөртөө анхаарч авч хэрэгжүүлнээ
Зочин [192.82.72.183] 2020-04-14 11:42:13
аятайхан бүсгүй бна, таалагдлаа
ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-15 04:16:03
ЧИ Ч ӨВӨРТӨӨ ОРУУЛАХЫГ БОДОЖ ИХ ПЯЛДАГАДАЖ БАЙХ ШИВ, ТӨМСНӨН ТАРХИТАА
Зочин [66.181.179.33] 2020-04-14 10:40:02
Эгэл бөөмсөөс эхлээд бүхий л юмс,амь амьдрал ч гэсэн нэмэх хасах,эерэг сөрөгийн нийлбэр байдаг болохоор мэдээлэл ч гэсэн эерэг нь ч ,сөрөг нь ч байх байхаа!!'
зочин [66.181.190.103] 2020-04-14 09:38:06
ер ни аливаа юмны сайн муу талыг бодож тунгаах хамгийн буруу.түүний талаар ямар ч үед тоохгүй юу ч бодохгүй санахгүй байх л чухал.гараа угаа амны хаат гэсэн дөрвөн үгийг л цээжлээд энэ үйлдэлээ хий.өөр бусад зүйл бүх хүмүүст хэрэггүй мэдээлэл сонсох сонирхох албагүй.ингэж биеээ чөлөөлж сурвал бүх зүйл холуур өнгөрнө
Оросын сэтгэл зүйчдийн зөвлөлгөө. Анхааралтай унш. [202.131.225.53] 2020-04-14 08:49:44
Би оросын мэдээний сайт өдөр болгон уншдаг. Түүнд юү гэж зөвлөж байна вэ гэвэл агуулгатай (ө.х. коронавирус, үнийн уналт/өсөлт, ажилгүйдэл г.м.) мэдээ битгий унш, сэтгэлээ бүү хямраа гэж байна. Харин зурагтаараа адал явдалтай кино ба комеди үз гэнээ. Энэ нь хүнийг хямраахгүй, амар байлгана гэж байна. Үүнийг сэтгэл зүйч нар зөвлөж байгаа юм шүү.
ард [103.10.23.106] 2020-04-14 08:39:32
Энэ өвчний аюулийг ямарч хохиролгүй давий гэвэл Дээд зэргийг сахилаг бат Бүх талын зөв зохион байгуулалт хүн бүртйн хэчээл зүтгэл Хот хорооны авч хэргжүүлэж байгаа үүл эжилгаа чухал Үүнд Хотын болон гэр хорролын бүх гудам талбайг сард нэг удаа заавал ариутгал хийж байх Нийтийн унааг байна ариутгаж цэвэрлэж байх ба тоог нэмэх цагын хувирийг ойртуулах Хүнсий дэлгүүрүүд дэлгүүртээн өдөр бүр ариутгал хийх Том захуудийн үүл ажилгааг зогсоох Архичин гэр оронгүй гэгдэх хүмүүсийг нийгэмээс тусгайрлах зэрэг ажилыг хийх хэрэгтэй
Зочин [202.126.88.204] 2020-04-14 08:28:30
Илжигнүүд ус алт хоёрыг ялгахгүй.
Zochin [76.28.228.54] 2020-04-14 07:02:32
ORK nudtei gunya baina
ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-14 06:54:45
ЧАМД БҮХ ЗҮЙЛ САЙХАН БАЙНА УУ СОЛИОТОЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧЭЭ
Зочин [192.82.77.94] 2020-04-14 05:24:04
сөрөг сэтгэгдэл гэдгийг аливаа юманд бодитоор хандаж байгаатай зүйрлэшгүй арай л эрдэмтэн хүний амнаас гарахгүй зүйлүүд ярьжээ Ёстой л фасебүүкний л дүн шинжилгээ байна шүү
иргэн [202.179.24.152] 2020-04-14 05:18:59
Дүү юм бичиж Зөвлөх гэж байгаа бол Цуурхал, Бодит үйл явдал 2-ын ялгааг мэдчихээд юм бич За шал түүхий ногооноороо байж бас бусдад зөвлөж шүүмжлэх санаатай, Ярьж бичихэд амархан Амьдрал дээрээ өөр шүү ,
Зараа [202.55.188.41] 2020-04-14 05:10:39
Дүү, жаахан шинжлэх ухаанч байдлыг эрхэмлэвэл дээр шүү, судлаач хүн байж ,,хамар дор хагархай,, гэсэн шиг авч өгсөн байна, ккк. Судлаач хүний үг товч, тодорхой, шинжлэх ухааны үндэслэлтэй байдгийг юу эс андахав. Хоёр эмгэн шимийн архиндаа халангаа ам мэдэн бурж буй мэт л санагдлаа
Зочин [202.179.31.123] 2020-04-14 04:50:19
Халтар царайт хажууд нь солиот минь мэдрэлтээд байгаарай балай авгай минь
Зочин [64.119.22.93] 2020-04-14 04:38:55
МАН ы даалгавар уу? Сонгуулийн бэлтгэл. Сөрөг зүйлийг хараагүй үзээгүй сонсоогүй Бүх зүйл сайхаааааан гэээд л дүнхүүрээд явах уу