Хэнтий, Сүхбаатар аймаг замын хөдөлгөөнөө хаажээ
Хэнтий аймгийн Засаг дарга захирамж гаргаж, өнөөдөр 10:00 цагаас эхлэн орон нутгийн замыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхэлж орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, Цагдаагийн газрыг хяналт тавьж ажиллахыг захирамжилжээ.
Иргэд, малчин өрхийн утасны дугаарыг тодотгон Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний албанд хүргүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэссэжийг олон удаагийн давтамжтай хүргэж болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэхийг сумдын Засаг дарга нартаа даалгасан байна.
Мөн Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг өнөө өглөө 08:00 цагаас 5 дугаар сарын 17-ныг хүртэл хаасан тухай мэдээллийг ТЦА-наас өглөө.
Сэтгэгдэл
zochin [180.105.232.91] 2020-05-15 09:13:42
aimar shoroon shuurga heden honog tenger gazar yostoi niilne de.yuch haragdahgui.ulaanaara ergene aimar shuu.
Зочин [43.242.243.128] 2020-05-15 05:00:44
Энэ нөхрийг ганцааранг нь зүүн аймагруу нэвтрүүлчихвэл эрх мэдэл, байгалын давагдашгүй хүчин зүйл хоерын ялгааг олж мэддэг боловуу яадаг бол ай
зочин [64.119.19.198] 2020-05-15 04:51:12
цас орно, салхитай байна гээл замуудаа хаадаг айн, энэ аймгийн дарга нар эрх мэдлээ харуулах гэж ядаад байгаа юм бишүү,